Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Glee” цуврал “Битлз”-ийн амжилтыг эвдэв

 Биллбоардын шилдэг дууны жагсаалтад “Фокс” телевизийн “Glee” мюзикл цувралын зургаан дуу багтсанаар “Битлз”-ийн ам жилтыг эвдэв. Ливерпулийн дөрвөлийн дуулсан 71 дуу 1964-1996 оны хооронд уг жагсаалтад багтаж байсан бол “Glee” цувралынхан нэг жил дөрвөн сар 14 хоногийн дотор 75 дуугаа шилдгийн жагсаалтад байрлуулсан юм.

Бүх цаг үеийн дээд амжилтыг эвдэхийн тулд тэд дахин 23 дууг жагсаалтад оруулах бөгөөд энэ нь боломжтой зүйл гэдгийг киноны уран бүтээлчид мэдэгдсэн байна. Сонирхуулахад, Элвис Пресли өөрийн 108 дуугаа шилдгийн жагсаалтад оруулснаар бүх цаг үеийн дээд амжилтыг эзэмшдэг.

Биллбоардын шилдэг дууны жагсаалтад багтсан тэдний “Toxic”, “The only exception” тэргүүтэй зургаан дууг одоогоор интернэтээр 409 мянган хувь татаж авсан байна.

Ж.ТЭГШЭЭ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.