Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

FREEZONE хамтлагийнхан хаагуур явна

“Freezone” хамтлагийн ахлагч Г.Энхтөр Англид амьдраад олон жил болж байна. Хамтлагийнхантайгаа ч цөөн холбогддог тэрбээр сурангаа, бас ажиллаж байгаа гэсэн. Саяхан Бэкэтэй интернэтээр холбогдсон Төрөө эх орон , элгэн саднаа санаж буйгаа хэлээд“ Очиж байгаад сайхан уран бүтээл хийнэ ээ” гэжээ.

П.БИЛГҮҮДЭЙ: ХОЁР ХҮҮХДЭЭ ХАРАХААР АЗ ЖАРГАЛ УНДРАХ ЮМ

Бэкийн утсанд холбогдлоо. Хүүхдүүд нь шуугилдаад, аавыгаа утсаар яриулахгүй нь. “Дүү нь хүү, охин хоёртой болсон. Хүү маань саяхан нэг нас хүрсэн. Энэ хоёрыгоо харахаар аз жаргал ундрах шиг болдог юм. Хүүхэд гэдэг ямар хөөрхөн байдаг юм бэ. Одоохондоо гэр бүлийнхээ ажлыг амжуулаад зав муутай л байна. Гэхдээ уран бүтээл хийх тухай Төмрөөтэйгээ ярилцалгүй яах вэ. Шинэ жилийн захиалга тасрахгүй зав муутай” гэв. Бэкээ гэр бүлийнхээ хүнтэй хамтарч Замын-Үүдэд барилга барьж дуусгажээ.

Г.БАТТӨМӨР: ДҮҮ НЬ ЯГ ОДОО МОСКВАД БАЙНА

Рок попод хүч үзэн яваа ах дүү хоёрын нэг нь Төмөрөө. Ах Батсүхтэйгээ хамтарч уран бүтээл хийх боломж түүнд байсан ч тэрбээр өөрийн уран бүтээлээ дагнан хийж “Freezone” хамтлагтай нийлсэн. Төмөрөө онгоцны тасалбар борлуулах “Airticket” компани байгуулан ажиллаж байна. “Уран бүтээлч хүн ажлаасаа хөндийрч чаддаггүй юм билээ. Дуу дуулж, фэнүүдтэйгээ уулзахыг байнга хүснэ. Дүү нь яг одоо Москвад байна. Шинэ жилийн сайхан нэвтрүүлэг хийгээд удахгүй очно. Ер нь телевизийн шоу нэвтрүүлэг хийх бодолтой байгаа шүү. Хүмүүсийн алжаал тайлах нэвтрүүлэг дутагдалтай мэт санагддаг. Шин

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.