Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Fine Pix hs10 дахин худалдаанд гарна

“Fuji Film” брэндийн 2010 оны шинэ загвар, шилдэг технологийн аппаратууд иржээ. Харин Fine Pix НS10 загвар хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцэж байгаа тул хэдийнэ борлогдож дууссан байна. FUJINON 30х буюу 24х700мм дурантай энэ камер аливаа биетийг 30 дахин ойртуулах боломжтой.

Үүнээс гадна видео бичлэгийг 1000 fps буюу энгийн камераас 40 дахин өндөр хурдаар бичдэг бол агшин бүрээр нь удаашруулж үзэх боломжтой. Зураг авах товчлуур дараад камераа баруун, зүүн эсвэл доош, дээш эргүүлэхэд орчны зургийг авч тэдгээрийг  автоматаар эвлүүлэн, зургийг өргөн форматтай болгодог.

TIPA болон EISAийн шилдэг технологийн шагнал хүртсэн EXR мэдрэгч нь орчны гэрэлд тохируулан автоматаар тохиргоогоо хийдэг. Угсруулан таван кадр дарах, үүнтэйгээ зэрэгцэн видео бичлэг хийх гээд дурдаад байвал олон сайн программ бий. Энэхүү камер 848.000 төгрөгийн үнэтэй. Харин лизенгээр авбал жилийн турш, сард 80.000 төгрөг төлөх юм байна.


Э.ХАРЦАГА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.