“Формула-1”-ийн Ерөнхийлөгч, тэрбумтан Бернард Чарльз Экклестон Их Британийн Гран при тэмцээний дараа нэгэн сонирхолтой мэдэгдэл хийжээ. Тэрбээр Их Британийн Гран пригийн зохион байгуулалтыг шүүмжлээд, ер нь ийм байх аваас будант Альбионы гарааг цуцлан өөр улсад, тухайлбал Монгол Улсад зохион байгуулахад болохгүй юмгүй гэжээ.
Монголын уудам тал нутагт “F-1”-ийн зам тавихад тохиромжтойгоос гадна, хэдэн зуун морь уралдуулж сурсан ард түмэн нь ч сайнаар хүлээж авах нь дамжиггүй хэмээн онцолжээ.
Ш.АЛТАЙ







0 Сэтгэгдэл