Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Fоrbes”-ийн нэрлэсэн шилдэг экологийн чиглэл

Экологийн аялал энэ салбарын бизнесийн ихээхэн эрчимтэй хөгжиж буй чиглэл болж, ойрын зургаан жилд жилдээ 470 тэрбум ам долларын эргэлтэд хүрч магадгүй гэж Олон улсын эко аяллын нийгэмлэг үзэж байна. “Fоrbes” сэтгүүл ургамал, амьтанд ямар ч хор хөнөөл учруулалгүйгээр онгон байгальд идэвхтэй амрахыг чухалчилдаг хүмүүс шилж сонгоод буй дэлхийн хамгийн “ногоон” аяллын чиглэлийг нэрлэжээ. Чингэхэд аялагчид усан дахь эелдэг зөөлөн ааштай акул загасыг нь эрхлүүлэхийг эрхэмлэдэг Багам дахь Компасс Кэй хувийн эзэмшил арал, Галапагос дахь асар олон агуйтай Санта-Круз арал, Кени дэх сафари, Аляск дахь ширүүн урсгалт Алсек гол эхний аравт орсон байна. Дээрх сэтгүүл мөн Карибын арлуудын шувуудыг сонирхож, Балба, Түвдийн Хималайн уул нуруудаар явган аялахыг зөвлөжээ. Энэчлэн Бразилийн Пантан “усан орон”, КостаРикийн галт уулс, Индонезийн үлгэрийн гэмээр усан дорх амьдрал, Гренадын аварга том яст мэлхийн нууц экологийн аяллын хамгийн дур булаам газраар шалгарчээ. Экологийн жуулчлал хөгжсөн газрууд тухайн орныхоо нийслэлээс ихээхэн алс хол байдаг хэрнээ өртөг маш хямд байдаг онцлогтой. Жишээ нь Америкийн эко жуулчин л гэхэд өдөрт 66 доллар зарцуулдаг, тэд нутаг дотроо бол 88 доллар халааснаасаа гаргадаг байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.