Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

DZMAN дахин цахиур хагалах нь

Электро данс хөгжмийн амтыг 60 насандаа мэдэрч, рок, попын тайзнаа богино өмдтэй бүжиглэн, хайр, эрх чөлөөг дуугаар тунхаглан, бүсгүйчүүдийн дунд “цэнгэн” хөгжилдсөн улс төрийн тоймч Б.Дашзэвэг шинэ уран бүтээлээ толилуулахаар ханцуй шамлажээ. Үеийнхнээсээ залуу сэтгэлгээгээрээ хол тасарсан тэрбээр олон шүтэгдэж, залуусыг улаан фэнээ болгож чадсан. Урлагийн “акулууд” түүнийг чадварлаг шоу менежер хэмээн дүгнэдэг.

Тэрбээр турк дуучинтай хамтарч дуулсан шинэ дуундаа клип хийлгэжээ. Олны хүртээл болох дуугаа DZMAN ихэд нууцалж буй. Түүнийг уран бүтээлдээ эргэлт буцалтгүй ороход дуучин Э.Энхзолын өвөрмөц хоолой дутаж байгаа гэнэ. Дуучин бүсгүй өөрийнхөө уран бүтээлд анхаарлаа хандуулаад, рок попын “отгон хүү”-д гүйцэгдэхгүй байгаа бололтой.

Залуухан найз нартайгаа энд тэндхийн хүлээн авалтад урилгаар дуулдаг тэрбээр гурван хүүхэд, гурван ачтай тул амьдралаа гурвын тоог ихэд бэлгэшээж явдаг гэнэ.

Сонирхуулахад тэрбээр бие даасан тоглолтоо энэ онд хийхээр төлөвлөжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.