Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Darkhanbiz.mn” сайт нээгдэв

БСШУЯ-ны харьяа Дархан-Уул аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дэргэдэх Бизнес инкубатор төвд бойжигч “Эн Эй HSTB” ХХК нь энэхүү сайтыг нээхээр өнгөрсөн оны долдугаар сараас эхлэн бэлтгэж ийнхүү оны босгон дээр нээлээ.  Уг сайтад аймгийн бүх бараа бүтээгдэхүүний үнэ ханш, зочид буудал, кафе, рестораны хоол, мах, сүү цагаан идээний үнэ, барилгын материал, нэхий дээл, мал, малын түүхий эд гээд бүх үнэ ханшийг тухайн өдрийн ханшаар нь шинэчлэн тавьж байх юм байна.
Нээлтийн үеэр Бизнес  инкубатор төвийн захирал Б.Эрдэнэ:- БСШУЯ-ны харьяа Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дэргэд Бизнес инкубатор төв байгуулагдаад тав дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд бизнесийн төрөл бүрийн сургалтуудыг явуулж жил бүр 500-гаад хүнийг хамруулан сургадаг. Сургалтад хамрагдсан хүмүүсээсээ бизнесийн шинэлэг санаатай, шинээр бизнес эрхлэх боломжтойг нь сонгон шалгаруулж авдаг. Үүнээс гадна өнгөрсөн онд бид сургалт лийзэнгийн шинэ үйлчилгээг нэвтэрүүлсэн. Энэ удаа бид Дарханы бүх төрлийн мэдээллийг хаанаас нь ч авч болох “Darhanbiz.mn” сайтыг нээж байна. Энэхүү веб сайт нээгдсэнээр Дарханд явагдаж байгаа бүх үйл ажиллагаа, бизнесийн төрөл бүрийн сургалтууд, бүх төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ ханшийг цаг алдалгүй олж мэдэх боломжтой болж байгаагаараа онцлог юм. Гэв. Тус Бизнес инкубатор төвд бойжигч 12 компани ажиллаж байгаагийн нэг нь энэхүү сайтыг нээж байгаа Эн Эй HSTB компани юм. Нээлтэд оролцсон
Аймгийн Засаг дарга Г.Эрдэнэбат:- Монгол улсын засгийн газраас 2010 оныг “Бизнесийн хөгжлийг дэмжих жил” болгосон. Энэ жилийн хүрээнд мэдээллийн сүлжээгээр ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг өргөн дэлгэр үйлчлүүлээсэй гэж хүсэж байна. Мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа өнөө үед үнэн зөв, бодит хэрэгцээтэй мэдээлэл цаг хугацаа алдалгүй шаардлагатай байгаа. Энэ шаардлагыг өнөөдөр сайтаа нээж байгаа та бүхэн биелүүлж ажиллахыг хичээх хэрэгтэй  гэв.
Сайт нээж байгаа бойжигч Эн Эй компанийн захирал Б.Түвшинжаргал, Манайх шинэ сайт нээж байгаа нь  техник технологийн дэвшил хором тутамд шинэчлэгдэн өөрчлөгдөж байгаа даяарчлалын өнөө үед  бидний амьдрал, бизнесийн үйл ажиллагаа ч цаг хугацааны аясаар хувьсан өөрчлөгдөж, дэвшин дээшлэж байна. Иймээс дэлхийн төвшинд хөл нийлүүлж, тэргүүлэн ажиллах зайлшгүй шаардлага гарч байгаа учир интернет технологийг өдөр тутмын хэрэглээ болгож иргэдэд нийцсэн бүх төрлийн үнэт мэдээ мэдээллийг нэгдсэн нэг цэгт төвлөрүүлж орон зай цаг хугацаанаас үл хамааран чанартай шуурхай хүргэхийг зорьж оролцогчдын бизнесийг дотоод болон гадаад зах зээлд таниулах болно. Манай сайтад  бүх мэдээ мэдээллүүд Монгол,Англи хэлээр тавигдах тул аль ч улс орон танилцах боломжтой бөгөөд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ  цаг хугацаа, зардал хэмнэж танилцуулж бизнесээ өргөжүүлж, дотоод болон гадаад зах зээлд гарцаа нээх боломжтой болно. Нэгэнт бизнесийн сайт учир мэдээллээ тавиулахад багахан хэмжээний шимтгэлтэй байхаар төлөвлөгдсөн гэв.
Б.Норовсамбуу
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.