Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

d20 шинэ өнгө төрхтэй боллоо

Скайтелийн хамт олон залууст зориулсан анхны үйлчилгээ d20-ынхоо өнгө төрхийг өөрчлөн шинэчилжээ. Уг үйлчилгээний лого, өнгө төрхийг шинэчлэн, шинэ шинэ хөнгөлөлт урамшууллыг санал болгож байгаагаас гадна хэрэглэгч залуустаа зориулан чөлөөт цагаа зугаатай өнгөрүүлэх шинэ “D20 zone”-ийг Тэнгис кино театрт  өнөөдөр нээлтээ хийх гэж байна. Шинэ төв нээгдэж байгаатай холбогдуулан 1-р сарын 15-17-ны өдрүүдэд Тэнгис кино театр дахь d20 Zone-д хүрэлцэн ирсэн эхний 500 хүнд d20 үйлчилгээний дугаар үнэгүй авах эрхийн бичгийг бэлэглэх болно
Нээлтийн өдөрлөг 3 өдөр үргэлжлэх бөгөөд энэ амралтын өдрүүдээр нэрд гарч байгаа хамтлаг дуучидтай хамт зургаа авахуулан тэдний гарын үсэгтэй зурагт хуудсыг хүлээн авч, асуулт хариултын тэмцээнд оролцож бөөн бөөн бэлгийг хожихоос гадна сугалаанд оролцох боломжтой тул залуус та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. 
Түүнчлэн анхны Wii тоглоомын төв нээгдэж байгаатай холбогдуулан “d2010 Cup” Wii хөлбөмбөгийн анхдугаар тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Уг тэмцээний эхний тойргийн тоглолтууд 1-р сарын 17-ний өдөр эхлэх юм. Тэмцээнд оролцогсдыг 17-ний 11 цаг хүртэл Тэнгис кино театрт байрлах “D20 zone”-д бүртгэж байна.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.