Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Coke’n Beat 2010” уралдаант шоу

"Coke’n Beat" гэдэг нэрийг сонсоогүй хүн цөөхөн билээ. Амьд хөгжмийг дэмжигч уг үйл ажиллагаа 2010 оны нээлтээ хийгээд удаагүй байгаа билээ.
2006 оноос "Asian beat-Mongolia" хэмээх нэрээр үйл ажиллагаагаа эхлүүлж 2007 онд "Coke’n Beat" гэж өөрчлөн өдийг хүртэл тасралтгүй Монголын урлагт хувь нэмэрээ оруулсаар байна.
Анхны ялагчаар 2007 онд "Булсара" хамтлаг тодорч Тайванд болсон " Asian beat 2007" олон улсын наадамд оролцож Монголынхоо нэрийг анх удаа Азийн тавцанд гаргаж байсан.
Улмаар 2008 онд "Зүгээр л" хамтлаг Coke’n Beat наадамд түрүүлэн Хонг Конгд болсон "Asian Beat 2008" наадамд оролцсон.
Өнгөрсөн жил буюу "Coke’n Beat 2009" наадамд "The Lemons" хамтлаг түрүүлж Японы Токио хотноо болсон "Asian Beat 2009" наадамд эх орноо төлөөлөн оролцсон билээ.
Эдгээр хамтлагууд хэдийнээ Монголын урлагт хөдлөшгүй байр сууриа олж чадсан. Харин "Coke’n Beat 2010" өмнөх жилүүдээсээ онцлог уралдаант шоу хэлбэрээр зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд бүртгэлээ авч эхлээд байна.
Уралдаант шоуны маань гол зорилго амьд хөгжим сонирхогч шинэ залуу уран бүтээлчидийг дэмжих, олонд таниулах, улмаар рок поп ертөнцөд өөрийн байр сууриа олоход нь туслах юм.
Уг арга хэмжээний хүрээнд 25-р суваг телевиз дээр бямба гариг бүрийн 22:20 минутаас "Coke’n Beat 2010" нэвтрүүлэг цацагдаж байгаа.
Уралдаант шоуны эхний шат интернетээр санал асуулга, үзэгчидийн санал асуулгаар явагдах бол 2-р шат 2010 оны 6-р сарын 1-ээс 6-р сарын 29 өдөр хүртэл зохион байгуулагдах "Coke’n Beat Contest Show"-aap үргэлжлэх юм.
1-р шатнаас шалгаран үлдсэн оролцогчид 2-р шатанд оролцон шилдэгүүд 7-р сарын 13-ны "Coke’n Beat 2010" наадмын тоглолтон дээр шалгарах юм. Уламжпалт ёсоороо шилдэгийн шилдэг Гран При шагналын эзэн "Asian beat 2010" олон улсын наадамд оролцох эрх, 1 жилийн продюсерийн гэрээний эзэн болно.
Гитарчин, дуучин, бөмбөрчин, хийлч, морин хуурч, төгөлдөр хуурч номинациудын ялагчид тус бүр 500,000 төгрөгний үнэ бүхний шагнал, 1 клип хийлгэх шагналын эзэд болох юм.
"Coke’n Beat 2010"  мэргэжлийн уран бүтээлчидийн хооронд  гитарын, бөмбөрийн, хилийн гэх зэрэг олон төрлийн хөгжмийн халз тулааныг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.