Хийн гишгүүрийн гэмтлээс болж “Chrysler” компани 35 мянган автомашинаа буцаан татаж байгааг “Deutsche Welle” мэдээлэв. 2007 оны “Dodge Caliber” загвар болон “Jeep Compass” маркийн жийпнүүд гэмтэлтэй болох нь тогтоогджээ.
Өмнө нь “Toyota” дээрх шалтгаанаар найман сая автомашинаа зах зээлээс татаж авсан.
Тэгвэл эдгээр компани автомашин угсардаг CTS компанитай хамтарч ажилладаг юм байна. “Chrysler” мөн энэ оны эхээр тормозны системийн гэмтлээс болж 24 мянган автомашин буцаан татсан билээ. “Chrysler Sebring”, “Dodge Avenger”, “Dodge Nitro”, “Jeep Liberty”, “Commander”, “Grand Cherokee SUV” маркийн автомашинууд нь аюулгүйн шаардлага хангаагүй байсан аж.







0 Сэтгэгдэл