Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“BSB”-гийн няравыг хөнөөсөн хэрэгтэнд ялын дээд хэмжээ оноов

“BSB сервис” компанийн нярав Р.Мягмардолгор өнгөрсөн оны хоёрдугаар сарын 13-нд ажил дээрээсээ алга болж, хоёр сарын дараа цогцсыг нь Төв аймгийн Жаргалант сумын нутгаас олсон. Түүнийг алга болсны дараа шалгалт хийхэд төмөр шүүгээнд нь хадгалагдаж байсан тус компанийн 39 сая төгрөг алга болсон байсан юм. Талийгаачийн танил Г.Мэндхүү түүнийг Чингэлтэй дүүргийн нутагт хөнөөгөөд цогцсыг нь ойд цасан дор нуусан байсан юм. Тэрбээр хохирогчийг “Гэрт нь хүргэж өгье” гэж машиндаа суулган авч яваад амийг нь хөнөөсөн.

Түүнд байсан мөнгийг нь авч гадаадад сурдаг хүүхдийнхээ сургалтын төлбөрт болон өрөндөө өгсөн гэдгээ шүүхийн болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлжээ. Г.Мэндхүү өмнө нь байлдааны сум хилээр хууль бусаар оруулж ирж байгаад баригдан тагнуулын байгууллагад шалгуулж, шүүхээс албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байжээ. Тэрбээр уг бизнесийг хийхдээ нэлээд их хэмжээний мөнгө зээлсэн аж. Өр төлөөс нь нэхэгдэн аргагүй байдалд орсноор хүний амь хөнөөсөн хэмээн мэдүүлжээ. Талийгаач Р.Мягмардолгор сураггүй алга болохынхоо өмнөхөн нөхөртэйгөө утсаар ярьж “Сүхдорж захирал намайг мөнгө аваад ир гэсэн. Ажил руугаа орж мөнгө а хүргэж өгөөд очно. Мэндхүү ах хүргэж өгнө” гэж хэлсэн юм байна.

Түүнийг алга болсны дараа цагдаагийнхан ар гэрийнхнийх нь хэлснээр “BSB” компанийн захирал Сүхдоржоос тайлбар мэдүүлэг авахад хохирогчийг алга болох үед гадаадад байсан гэнэ. Гэвч Сүхдоржийн нэрээр Г.Мэндхүү худал хэлж талийгаачаар касснаас мөнгө авахуулсан байж. Г.Мэндхүү нь “BSB” компанийн захирал Сүхдоржтой баз хүргэн гэнэ. Чингэлтэй дүүргийн шүүх уг хэргийг анхан шатны журмаар хэлэлцээд хэрэгтнээс 39 сая төгрөг гаргуулж “BSB сервис” компанид, найман сая төгрөгийг талийгаачийн ар гэрт олгуулахаар болсны зэрэгцээ ялын дээд хэмжээ ногдуулжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.