Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Blackberry” зуун жилийн настай

     АНУ-ын физикч Никол Тесла 100 гаруй жилийн өмнө “Blackberry” утасны тухай зөгнөн бичиж байсан баримтыг саяхан олсон байна. Цахилгаан машин үйлвэрлэгч “Tesla Motors” компанийн нэр ч энэ хүнтэй холбоотой. Электроникийн хөгжлийн ганц гарц бол энергийг утасгүй дамжуулах явдал гэж тэрбээр үздэг байжээ.

     Физикч энэ тухайгаа “Popular Mechanics” сэтгүүлийн 1909 оны дугаарт “Хэзээ нэгэн цагт захидлыг утасгүй холбоо хэрэглэн түгээдэг болно. Хүмүүс гарын алганд багтахаар жижигхэн багажийг ашиглах бөгөөд хүн бүр тэр зүйлээр найз нөхөдтэйгээ холбоо тогтооно. Тэр багаж технологийн шинэ эриний хөтөч байх болно” хэмээсэн байдаг.

     Физикч Н.Тосла өөрийн зөгнөлөө “Popular Mechanics” сэтгүүлийн “Ирээдүйн 108 жил” нэртэй тусгай дугаарт хэвлүүлсэн байсныг тус сэтгүүлийн техникийн редактор Сет Поргес саяхан олж, олны хүртээл болгожээ. Түүнээс гадна физикч, хүчийг утасгүй дамжуулах тухай олон зүйл бичиж үлдээсэн гэж Сет Поргес ярьсан байна. Эрдэм шинжилгээний төвүүд олон жилийн турш энэ талаар судалгаа явуулж байгаа учраас энэ зөгнөл нь ч удахгүй биелэх боломжтой.

Өнгөрсөн зууны эхний хагаст хүн төрөлхтөн ирээдүйн хөгжлийн талаар янз бүрийн сайхан таамаглал дэвшүүлж, сонин сэтгүүлүүд иймэрхүү “мэргэ, төлгийн” бүтээлд ихээхэн дарагддаг байсан гэнэ.


О.ТОГОО

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.