ӨАБНУ-ын нийслэлд ирэх зургадугаар сарын 11- нээс долдугаар сарын 11 хүртэл явагдах хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтийн ёслолын ажиллагаанд оролцох уран бүтээлчдийн нэрийг зарлажээ. Тус улсын одуудаас гадна Шакира, Алиша Кэйш, R&B дуучин Жон Леженд болон Black Eyed Peas хамтлагийн нэр жагсаалтад байна. Йоханнесбургээс гаралтай залуу хамтлаг BLK JKS тоглолтын салхийг хагалах гэнэ. FIFAгийн ерөнхий нарийн бичгийн дарга Жером Валк “Гайхалтай авьяаслаг уран бүтээлчид спорт, урлагийн нарийн холбоог илэрхийлж чадна” хэмээн цохон тэмдэглэжээ. Дашрамд дурдахад, энэ удаагийн ДАШТ анх удаагаа Африк тивд зохион байгуулагдахаараа онцлог.







0 Сэтгэгдэл