Дэглэм, хүмүүс нь солигдвол Путинд хариуцлага хүлээлгэх боломж гарч мэднэ
Нидерландын Гааг хотод төвлөрдөг Олонулсын эрүүгийн шүүх Украин дахь нөхцөл байдалтай уялдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг баривчлах шийдвэрийг өнгөрсөн оны гуравдугаар сарын 17-ндгаргав. Түүнийг эзлэгдсэн нутгаас украин хүүхдүүдийг хүчээр, хууль бусаар Орос руу аваачсан гэж буруутгаж буй аж. Энэ үйлдлийг нь цэргийн гэмт хэрэг гэж үзэж буй юм. Уг шийдвэрийг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “түүхэн хариуцлага хүлээлгэж буй түүхэн шийдвэр” гэж нэрлэсэн байна. “Алан хядагч улсын дээд удирдлагын тушаалгүйгээр ийм гэмт үйлдлийг хэрэгжүүлэх боломжгүй. Хүүхдүүдийг гэр орноос нь холдуулж, эцэг, эхтэйгээ холбогдох боломж тэдэнд олгохгүй, Оросын нутаг дээр нуух нь Оросын төрийн бодлого, төрийн нь хорон санаа юм байна” гэж тэрбээр хэлжээ.
2023-04-03
Нарны массаас 33 тэрбум дахин том хар нүх нээжээ
Хэт их масстай уг хар нүхийг биднээс 2.7 тэрбум орчим гэрлийн жилийн алсад орших “Abell 1201” хэмээх асар том галактикийн бөөгнөрлийн төвөөс илрүүлсэн бөгөөд Нарны массаас 33 тэрбум дахин том ажээ
2023-03-30
"Путины төлөө ажиллах" буюу яагаад Оросын тусгай албад Украинд армийнхнаас илүү амжилттай ажилласан ч эзлэн авах төлөвлөгөө нурсан бэ
Украинд цэргийн тусгай ажиллагаа эхлүүлснээс хойш Оросын тагнуулын алба армийнхнаас хамаагүй илүү ахиц дэвшил гаргасан гэж Их Британийн Батлан хамгаалах судалгааны төв /Royal United Services Institute/ мэдэгджээ. Гэсэн хэдий ч аюулгүй байдлын албаны ажилд үндсэн дутагдал байгаа бөгөөд энэ нь Оросын Украйн руу довтлох төлөвлөгөө бүтэлгүйтэхэд ихээхэн нөлөөлсөн гэж Вант улсын судалгааны хүрээлэнгийн шинжээчид үзэж байна. Эдгээр дутагдалтай талуудын нэг нь бүх зүйлийг Оросын ерөнхийлөгчийн сэтгэлд нийцүүлэх гэсэн эрмэлзлэл аж.
2023-03-30
Америкт чангахан хандах Цинь Ган
Цинь Ган 1966 оны гуравдугаар сард Хэбэй мужийн Хуайлай гацаанд төрсөнбайна. Ажлын гараа гаа 1988 оноос эхэлж, 1986 онд Коммунист намд элсэн, Олон улсын харилцааны их сургуулийн олон улсын бодлогын ангийгтөгсжээ. Сургууль төгссөнөөсөө хойш Хятадын гадаад бодлогын салбарт дагнан ажилласны зэрэгцээ2014-2018 онд Ерөнхийлөгч Си Зиньпиний итгэмжлэгдсэн туслахынүүрэг гүйцэтгэжбайсаннь түүнийгөнөөгийн албанд томилогдоход ихээхэн нөлөөлсөн нь эргэлзээгүй.
2023-03-30
Ноёнтой тэрсэлдвэл толгойгүй
Лоран, Грасье хоёрыг 2015 оны наймдугаар сарын сүүлчээр баривчлав. Францын энэ хоёр сэтгүүлчийг Парисын нэг зочид буудлаас гарч байхад нь цагдаа нар хүрч ирээд хамт явахыг хүсжээ. Тэр хоёрыг нэгжихэд тус бүр нь 40 мянган евро бүхий хоёр дугтуй олдсонбайна. Энэ нь Марокко улсын хааны талаар нэлээд зохисгүй мэдээлэлтэй шинэ номыг хэвлүүлэхгүй, олон түмэнд хүргэхгүй байхаар тохирсныхариудсэтгүүлчдийн авсан урьдчилгаа аж.
2023-03-27
Орос, Хятадыг ойртуулж, Өрнөдийг унтууцуулсан айлчлал
Хятадын удирдагч Си Зиньпин ОХУ-д гурван өдрийн айлчлал хийгээд буцлаа. Энэ хугацаанд өрнөсөнүйл явдлуудаасэхний өдөр Кремльд болсон хоёр удирдагчийн албан ёсны бусуулзалт, хоёулхнаа барьсан өдрийн зоогийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж, чухам энэ үед л гол яриа хөөрөө болсон гэж үзэж байна.
2023-03-24