Орос, Хятадын асуудал онцгой анхаарал татав
Энэ сарын 19-21-нд “Их долоо”-гийн дээд хэмжээний уулзалт Японы Хирошима хотод болов. Уулзалтад “Их долоо”-гоос гадна Энэтхэг, Австрали, Бразил, Өмнөд Солонгос, Вьетнам, АСЕАН-ныг даргалж буй Индонез улсын болон НҮБ, Олон улсын эрчим хүчний агентлаг, Олон улсын валютын сан, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Дэлхийн банк, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн худалдааны байгууллагын төлөөлөгчид оролцлоо. Бямба гарагт Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ч хүрэлцэн очив.
2023-05-23
Хятадын хүн ам анх удаа цөөрчээ
Ирээдүйд ажиллах хүч хорогдохыг тооцоолж, Коммунист нам нь хүн амынхаа тоог нэмэгдүүлэхийн төлөө тэмцэж байхад хөдөлмөрийн зах зээл нь дүүрснээс дээд сургууль төгсөгчид нь ажилгүй байх болжээ. 2020 оны наймдугаар сарын байдлаар 16-24 насны иргэдийн ажилгүйдэл 18.7 хувь болсон байв. Ажил олдохгүй байгаа нь мэдээж их, дээд сургууль төгсөгчдийн цалинд нөлөөлнө. Ажлын байрны төлөөх өрсөлдөөн их байгаагаас өчигдөр оюутан байсан залуусын цалин доогуур тогтоогдоно
2023-05-16