Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ертөнц

Польшид XIX зууны асар том "цус сорогчдын" булш олджээ

Олдсон булшнуудын нэг нь бусдаасаа хамаагүй том байсан бөгөөд дотор   450 орчим хүнийг оршуулсан  байжээ. Онцлог нь талийгчдыг 19-р зуунд зүүн болон төв Европт  нэлээд түгээмэл байсан зан үйлийн дагуу оршуулсан байсан нь  эрдэмтдийн анхаарлыг татсан байна. Тодруулбал үлгэр домогт гардаг цус сорогчдыг оршуулахад хийдэг байсан зан үйл байв.  
2023-06-20

Латин Америкаас Африк, Ази, Европ хүртэл

Дональд Трамп дөрөвдүгээр сарын 4-нд эрүүгийн хэрэг үйлдсэн АНУ-ын анхны Ерөнхийлөгч асан болов. Ийн буруутгагдсаныхаа дараа тэрбээр АНУ-аа гуравдахь ертөнцийн орон гэж нэрлээд, 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоход нь саад хийх улс төрийн сэдлээр мөрдөн мөшгөсөн дайснуудаа шүүмжиллээ. АНУ-ыг гурав дахь ертөнцийн улстай зүйрлэсэн нь тэр дороо олны анхаарал татсан юм.
2023-06-20

Атлантын далайд живсэн “Титаник”-ийг үзүүлэхээр явсан шумбагч онгоц жуулчдын хамт сураггүй болжээ

Титаникийн живсэн газарт жуулчдыг хүргэж өгдөг шумбагч онгоц Атлантын далайд сураггүй алга болжээ. Энэ тухай ВВС мэдээлэв. Онгоцонд хөлгийн жолооч, гурван жуулчин, хөтөч гэсэн таван хүн байсан бөгөөд аврагчид шумбагч онгоцыг хайж байгаа талаар  АНУ-ын Бостон хотын далайн эргийн хамгаалалтын албаныхан тус агентлагт  хэлжээ.
2023-06-20

Финландын "гоо бүсгүйгээр" трансжендер шалгарч магадгүй

Финландын гоо бүсгүй тэмцээнд эрэгтэй байсан хүн  оролцож байна. 90 жилийн түүхтэй энэ тэмцээнд анх удаагаа ийм зүйл  тохиолдож байгаа аж.
2023-06-19

Украин ОХУ-ын хураагдсан хөрөнгөөр гадаад ​​өрөө хаахаар төлөвлөж байна

Украин улс ОХУ-аас  хураан авсан хөрөнгийн тусламжтайгаар гадаад  өрөө  хаахаар төлөвлөж байна. Энэ тухай ням гарагт Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын Эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөх Олег Устенко мэдэгдэв.
2023-06-19

Бээжинд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Блинкен, Хятадын Гадаад хэргийн сайд Цин Ган нар уулзав

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Цин Гантай Бээжинд уулзажээ.
2023-06-19

Энэтхэгийн хойд хэсэгт хэт халууны улмаас нутгийн оршин суугчид олноор нас баржээ

Энэтхэгийн Уттар-Прадеш, Бихар мужуудад сүүлийн  өдрүүдэд хэт  халууны улмаас 98 хүн нас баржээ. Энэ тухай ням гарагт “India Today” суваг мэдээлэв.
2023-06-19

Өнөө шөнө Нарны аймгийн таван гараг зэрэгцэн жагсаж, одон орны ховор  үзэгдэл тохионо

Шугамын эхэнд Санчир гараг эхний байрыг эзэлж 6-р сарын 16-нд Хумхын ордонд бусдаас дээш залрах аж. 17-ны өдөр  бусад гаригууд нэгдэх юм байна. Далайн ван гариг Загасны ордонд Санчир гарагаас бага зэрэг зүүн, доор байрлана. Бархасбадь түүнээс  доох нь  Хонины ордонд, дараа нь Тэнгэрийн ван гараг гарч, Буд гараг Үхрийн ордонд сүүл барих аж.
2023-06-16

Хятад улс автомашины экспортоор дэлхийд тэргүүлнэ

Хятад улс 2023 оны эхний улиралд дэлхийн хамгийн том шинэ автомашин экспортлогч орон болж Япон, Германыг ардаа орхижээ.
2023-06-16

Үүдэл эсээс хүний ​​анхны хиймэл үр хөврөлийг бүтээжээ

Кембрижийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн шинжлэх ухааны судалгаа биотехнологийн салбарт гайхалтай нээлт болжээ. Эрдэмтэд "Өдөөгдсөн ихэсийн үүдэл эсийн технологи" хэмээх шинэ технологийг ашиглан өндгөв болон  эр бэлгийн эсийн шаардлагагүйгээр хүний ​​үр хөврөлийг бий болгож чаджээ.
2023-06-16

The Sun: Коронавирусийн "тэг өвчтөн" буюу хэн анх тараасныг тогтоожээ

Тэгвэл АНУ-ын судлаачид  коронавирусийн  тахлыг  эхлүүлсэн  "тэг өвчтөний” нэрийг олж тодруулсан тухай “The Sun” мэдээлжээ. Коронавирусийн анхны тээгчийг олж тогтоох нь  магадгүй 21-р зууны гол мөрдлөгийн нэг байх.
2023-06-16

Японд төрийн албан хаагч даргаа тамлаж, зодсоны улмаас ажлаасаа халагджээ

Тус ажилтан гудамжинд орхиж хаясан унадаг дугуйг салгаж, зайлуулах ажлыг хариуцдаг байжээ. Тэрээр хоёр жилийн өмнө даргынхаа цээж, нүүрэн тус газар нь цохиж, дээрээс нь буцалсан ус асгаж, дугуйны гинжээр цохисон нь тогтоогджээ.
2023-06-15

Путин хүнд гэмт хэрэг үйлдсэн ялтангуудыг цэрэгт дайчлахыг зөвшөөрчээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дайчлах ажлын хүрээнд зарим хүнд гэмт хэрэгт ял эдэлж буй  иргэдийг цэргийн албанд татахыг зөвшөөрсөн хуульд гарын үсэг зурлаа. Холбогдох баримт бичгийг хууль эрх зүйн мэдээллийн албан ёсны цахим хуудаст нийтэлсэн байна
2023-06-15

Монгол цэргүүд Өмнөд Суданы багачуудад тоглоомын талбай тохижуулж өглөө

БНӨСУ-д явагдаж буй энхийг сахиулах UNMISS ажиллагааны Юнити секторт үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт Хүчний 12 дугаар ээлжийн цэргийн баг орон нутагт энхийг сахиулахаас гадна, энхийг байгуулах, Монгол цэргийг сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар байна.
2023-06-15

НҮБ: Дэлхий даяар дүрвэгсдийн тоо 110 саяд дөхжээ

Дэлхий даяар цэргийн мөргөлдөөн, мөрдлөг хавчлага, хүчирхийлэл, хүний ​​эрхийн зөрчлийн улмаас эх орноо орхин явахаас өөр аргагүйд хүрсэн хүний тоо  110 саяд дөхөж байна гэж  НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын жилийн тайланд дурджээ.
2023-06-15

Украинаас өргөж авсан охин насанд хүрсэн одой байжээ

Эхнэр нөхөр Грейс, Кристина Барнетт нар нэлээд хэдэн жилийн өмнө Украйнаас Наташа гэдэг жаахан охиныг  өргөж авчээ. Гэхдээ охиныг  хоёр жилийн өмнө л Америкт  авчрах боломж олдож. Барнеттынхан  бол Наташагийн хоёр дахь асран хүмүүжүүлэгч  гэр бүл аж. Эхнийх нь  зургаан настай охиныг  өсгөн хүмүүжүүлж чадахгүй нь гээд буцаагаад асрамжийн газар нь өгсөн байна.
2023-06-14

Украины Зэвсэгт хүчин сөрөг довтолгоогоороо хэд хэдэн сууриныг чөлөөлжээ

Украины зэвсэгт хүчин Бахмут, Торецк, Бердянск гэсэн гурван чиглэлд нэгэн зэрэг амжилттай давшин  7 сууриныг чөлөөлсөн тухай тус улсын Батлан хамгаалах яам мэдэгдэв.
2023-06-14

Японд цэргийн сургуулилтын үеэр буудалцаан болж нэг хүн амиа алджээ

Японы  Гифу мужид байрладаг  тус улсын батлан хамгаалах хүчний баазад буудалцаан болж, нэг хүн амиа алдсан тухай NHK мэдээлэв.
2023-06-14