Хог хаягдлын сайн туршлагаа хуваалцлаа
Мөн өөрсдөө хогний модон байгууламжаа төмөр хийцтэй болгож сольжээ. Үүнээс гадна оршин суугчид байрныхаа үзэмжийг сайжруулах үүднээс тухайн орчноо зүлэгжүүлж, цэцэг тарьсан байлаа. Ингэхдээ жимс, ногооны хальс, цайны шаар зэргийг ашиглаж хөрс хийсэн аж. "Дөрвөн навчит хошоонгор" сууц өмчлөгдийн холбооноос санаачилга гарган хог хаягдлын сургалт зохион байгуулснаар оршин суугчид хогоо ангилж хаядаг болсон байна. Эл дүүрэг Шанхай хотын төв хэсэгт байрладаг.
2023-06-27
Америкийн шоронд 12 жил
Ихээхэн хэмжээний мансууруулах бодис тээвэрлэх хуйвалдаанд оролцсон хэмээн Либерид баривчлагдаж улмаар АНУ-д хүргэгдэн шүүхээс 20 жилийн ял авсан Оросын нисгэгч Константин Ярошенко 2022 оны дөрөвдүгээр сарын 27-нд эх орондоо буцаж ирэв. Тэрбээр 1968 онд Дон дахь Ростовт төржээ. 1991 онд иргэний нисгэгч бэлтгэх тусгай дунд сургууль төгсөж, төрөлх хотдоо Ан-12, Ан-24, Ан-26, Ан-32 онгоц жолоодох болсон байна.
2023-06-27
Мэс заслыг 5000км-ын зайнаас ч амжилттай хийж болно
БНХАУ эрүүл мэндийн салбартаа томоохон дэвшил гаргажээ. Үүний бодит жишээ нь Шанхай хот дахь Бичил хагалгааны инновацын төв юм. Тухайлбал, зургадугаар сарын 24 нд Хан жөү хотын эмч 5000 км-ын алсад байгаа Шинжианы иргэнд дээрх Бичил хагалгааны инновацын төвийн аппаратыг ашиглан элэг тайрах мэс засал хийсэн нь амжилттай болжээ
2023-06-27
Шанхай урт чацтай хот болно
Ингээд 2025 он гэхэд БНХАУ эл зорилтоо хүрэх гэнэ. Мөн Шанхай дэлхийн шилдэг хотоос гадна инновацын төв, хүн төрөлхтний хамгийн их очих дуртай тав тухай орчин, ногоон бүс бүхий орчин үеийн олон улсын метрополис хот болох гэнэ. Шанхай Хөх мөрний бэлчирт орших дэлхийн жишигт нийцсэн хот суурингаа 2035 он болтол хөгжүүлнэ.
2023-06-26
Төрийн нарийн бичгийн даргын орлогч Фернандезийн айлчлал эхэллээ
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Эдийн засгийн өсөлт, эрчим хүч, байгаль орчны асуудал эрхэлсэн орлогч Хосе У.Фернандез өчигдөр Монгол Улсад хүрэлцэн ирлээ. Тэрбээр энэ сарын 25-29-ний хооронд манай улсад айлчилж буй бөгөөд хоёр улсын эдийн засгийн түншлэлийг ахиулахаар манай төр, засгийн өндөр албан тушаалтнууд болон бусад оролцогч талтай уулзах юм. Эрчим хүч, хүнсний аюулгүй байдал, чухал ашигт малтмал, тээвэр, оюуны өмчид тулгуурлаж Монгол Улсын эдийн засгийн хөгжил, бат бөх тогтолцоог дэмжих төслүүдэд хамтран ажиллах боломжийг эрэлхийлэх нь түүний айлчлалын зорилго юм байна.
2023-06-26