Олимп-2024 хаалтын ёслолд Том Круз оролцоно
Холливудын нэрт жүжигчин Том Круз Парисын Олимпийн хаалтын ёслолд “Биелэгдэшгүй даалгавар” киноны хэв маягаар аюултай үзүүлбэр үзүүлэх гэнэ. Энэ тухай “The Sun” мэдээлэв.
2024-08-09
Харрис сонгогчдын дэмжлэгээр Трампаас илүүрхэж байна
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр Камала Харрис америкчуудын дэмжлэгээр Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампаас 5 хувиар илүүрхэж байна. “Ipsos” социологийн албаны явуулсан олон нийтийн санал асуулгын дүн үүнийг нотолж байна хэмээн “Reuters” агентлаг мэдээллээ.
2024-08-09
Их Британийн хотуудад эмх замбараагүй байдал газар авч байна
Долдугаар сарын 30-нд Их Британийн Саутпорт хотод 17 настай нэгэн “Hope of Hart” бүжгийн студид хичээллэж байсан хүүхдүүд рүү хутга барин дайрч, зургаагаас есөн настай гурван бяцхан охиныг хөнөөсөн хэрэг гарсан. Үүнээс гадна өөр таван хүүхэд, хоёр том хүн шархадсан байна. Халдлага үйлдсэн сэжигтнийг тэр даруйд нь баривчилжээ. Цагдаа нар алуурчны зургийг харуулах, нэрийг нь хэлэхээс татгалзсан байна. Алуурчин лалын шашинт цагаач байсан гэсэн цуу яриа Саутпорт даяар тархжээ. Үүний дараа Саутпорт хотод эсэргүүцлийн жагсаал эхлэв. "Хууль бус цагаачдын урсгалтай тэмцэж эхлэхээс өмнө дахиад хэдэн хүүхэд амиа алдах ёстой вэ?" гэсэн үгс жагсагчдын гол уриа болжээ.
2024-08-05
Шилдэг эмэгтэй эрдэмтнийг шалгаруулах нь
Шилдэг эмэгтэй эрдэмтдэд олгодог “OWSD-Elsevier foundation award” шагналын эзнийг Дэлхийн хөгжиж буй орнуудын эмэгтэй эрдэмтдийн байгууллага (OWSD)-аас шалгаруулдаг. Шинжлэх ухааныг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан эмэгтэй эрдэмтдийн ололт амжилтыг сайшаан урамшуулах зорилгоор 2012 оноос уг шагналыг олгож эхэлжээ. Латин Америк ба Карибын тэнгис, Зүүн болон Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүс нутаг, Төв ба Өмнөд Ази, Сахар орчим болон Африк гэсэн таван бүсээс тус бүр шилдэг нэг эрдэмтнийг шалгаруулдаг аж
2024-07-31
ХАМАС-ийн удирдагч Исмаил Хание амиа алджээ
Палестины ХАМАС хөдөлгөөний Улс төрийн товчооны тэргүүн Исмаил Хание Ираны нийслэл Тегеран дахь байрандаа амь үрэгджээ. Энэ тухай Исламын хувьсгалт гвардийн корпусын мэдэгдлийг иш татан Mehr агентлаг мэдээлэв.
2024-07-31