Хэлэлцээрийн энэ шатнаас ХАМАС үр дүн хүлээхгүй байна
Тавдугаар сарын 31-нд Жо Байдены зарласан төлөвлөгөөг хоёр тал зарчмын хувьд зөвшөөрсөн. Тэгсэн хэрнээ шинэ шаардлага нэмж тавьж байна гэж тэд биенээ буруутгасан. Байдены саналыг хэрэгжүүлэх талаар л ярилцахыг сонирхож буй гэж ХАМАС-ын нэгэн төлөөлөгч Усама Хамдан сэтгүүлчдэд хэлсэн байдаг.
2024-08-22
Шведийн угсаа залгамжлах гүнж Виктория армид элсжээ
Өдгөө 47 настай гүнж наймдугаар сарын 19-нд офицеруудад зориулсан тусгай сургалт явж эхэлсэн байга. Шведийн хааны гэр бүлийн мэдэгдсэнээр, Виктория гүнж "цэргийн шинжлэх ухаан, тактик, стратегийн талаар илүү гүнзгий ойлголттой болохын тулд" сургалтад хамрагдаж байгаа гэжээ.
2024-08-22
БНХАУ-ын аюулгүйн байдлын яам гадаадын тагнуулын цаг уурын хэдэн зуун станц илрүүлжээ
Гадаадын тагнуулын албатай холбоотой хэд хэдэн компани нууц мэдээлэл цуглуулах зорилгоор Хятадын нутаг дэвсгэрт анемометрийн / систем дэх хий, агаарын хөдөлгөөний хурдыг хэмжих төхөөрөмж, жишээлбэл, агааржуулалт. Цаг уурын хувьд салхины хурдыг хэмжихэд ашиглагддаг./ цамхаг суурилуулсан тухай БНХАУ-ын Төрийн аюулгүй байдлын яамнаас мэдээллээ.
2024-08-19
Гадаадад хоригдсон иргэдээ буцааж авахад Жо Байден, Владимир Путин нар биечлэн оролцож байв
Анкара хотын нисэх онгоцны буудалд энэ сарын 1-нд долоон улс хоригдлуудаа солилцох түүхэн үйл явдал болов. Герман, Норвег, Польш, Словени, АНУ-аас Орос руу найман хүн ирсний хоёрыг нь Ерөнхийлөгч Путин өөрийн биеэр угтсан байна. Тэдний дотор Чечений хээрийн цэргийн командлагчийг алсны улмаас Германы шүүхээс насаараа хоригдох ял авсан Вадим Красиков байв. Өрнөдийн орнууд руу Оросоос буцааж өгсөн 16 хүн дунд Эван Гершкович, Пол Уилан нар байсан бөгөөд тэднийг сольж авахыг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өөрийн чухал зорилт гэж хэлсэн байдаг. Ийн солилцох тухай яриа хөөрөө жил хагас гаруй үргэлжилжээ.
2024-08-13