Хятадад нисдэг машины үйлдвэр барьж эхэлжээ
"Цахилгаан машин үйлдвэрлэгч XPENG компанийн салбар байгууллага болох XPENG AEROHT-ийн захиалгаар баригдаж буй нисдэг автомашины судалгаа, хөгжүүлэлт, үйлдвэрлэлийн төв нь дэлхийнд анхных нь болж байгаа юм" гэж мэдээнд дурджээ.
2024-10-28
Вьетнамд Төрийн тэргүүн нь хоёрдугаар хүн байдаг
Вьетнамын Үндэсний хурал (нэг танхимт парламент)-аар генерал Лыонг Кыонгийг энэ сарын 21-нд Ерөнхийлөгчөөр сонгов. Энэ хүн эрх баригч Коммунист нам (КН)-ын Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн байсан юм. Түүний нэрийг энэ сарын 21-нд ийн дэвшүүлжээ. Ердөө өнгөрсөн тавдугаар сард Төрийн тэргүүн болсон То Лам КН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон тул орны хүнийг нь гаргаж ирэх шаардлагатай болжээ. Ийнхүү Вьетнамын 14 дэх Ерөнхийлөгч сонгогдов. Ташрамд өгүүлэхэд тус улс сүүлийн үед Ерөнхийлөгчөө олон сольж буй. Зургаан жилд зургаа дахиа сонгож буй нь энэ. Уг албыг хамгийн удаан хашсан нь Хо Ши Мин. Тэрбээр Ерөнхийлөгчөөр 24 жил ажилласан байдаг.
2024-10-28
Техас мужийн прокурор Ерөнхийлөгч Байденыг шүүхэд өгчээ
АНУ-ын Техас мужийн Ерөнхий прокурор Кен Пакстон Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааг тус мужийн 450 мянган сонгогчийн иргэний харьяаллыг баталгаажуулах нэхэмжлэлд хариу өгөөгүйн улмаас шүүхэд өгчээ. Энэ талаар прокурорын байгууллагын цахим хуудсанд нийтэлжээ.
2024-10-23
Гүржийг ОХУ-тай хэдэн өдөр дайтахыг Барууныхан шаардаж байжээ
Барууны нэгэн орны эрх бүхий албан тушаалтан Гүржийн Ерөнхий сайд асан Иракли Гарибашвилид ОХУ-тай дайн эхлүүлэхийг санал болгож байсан талаар тус улсын эрх баригч “Гүржийн мөрөөдөл” намыг үүсгэн байгуулагч Бидзина Иванишвили “Имеди” телевизэд өгсөн ярилцлагадаа дурдав.
2024-10-22
Арван долоогийн нэг
Дэлхийд нэр хүндтэй шагнал хүртэх хүмүүсийг тодруулдаг “Нобелийн долоо хоног” хэмээх үйл ажиллагаа жил бүрийн аравдугаар сарын эхээр Шведийн нийслэл Стокхолм хотод болдог уламжлалтай. Эхний өдөр анагаах ухаан, физиологийн салбарын шагналтнуудыг нэрлэнэ. Энэ жил уг салбарт Нобелийн шагналыг америк эрдэмтэн Виктор Амброс, Гари Равкан нарт олгохоор шийдвэрлэлээ. Тэд генийн траскринцид микро РНХ-ийн гүйцэтгэх үүргийг тодорхойлсон нээлт хийгээд энэ шагналыг авах болсон байна. “Энэхүү шагналыг генийн үйл ажиллагааг зохицуулах үндсэн зарчмыг илрүүлснийх нь төлөө олгож байгаа юм” гэж Нобелийн хорооны цахим хуудсанд бичжээ.
2024-10-15