Халхын голын дайны түүхэнд нэг мөр болоогүй асуудал бий
Энэ онд Халхын голын байлдааны 85 жилийн ой тохиож байгаа билээ. Халхын голын дайны ялалтын 85 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд судалгаа шинжилгээ хийдэг байгууллага, эрдэмтэн судлаачид судалгааныхаа ололт амжилт, туршлага хуваалцах, мэдлэгээ харилцан солилцох зорилгоор Батлан хамгаалах яамны харьяа Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй хамтран “ХАЛХЫН ГОЛ -85” сэдэвт цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж эхэлсэн.
2024-08-22
Хууль бусаар алт олборлож, мөнгө угаасан хүмүүсийг шүүхэд шилжүүлэв
Сэлэнгэ аймгийн Баянгол сум буюу олны нэрлэж заншсанаар Баруунхараагийн нутгаас хууль бусаар алт олборлосон хүмүүст НПГ-аас яллах дүгнэлт үйлджээ. Улмаар тэдний гэм буруутай, эсэхийг дэнслүүлэхээр тус аймгийн Мандал сум дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байна.
2024-08-22
Хэт халах үзэгдэл дэлхий дахинд эрчимжиж байна
2015-2024 он дэлхийн түүхэн дэх хамгийн өндөр температуртай 10 жил хэмээн тэмдэглэгдэж буй бол эдгээрээс 2023, 2024 он онцгой халуун, олон үзүүлэлтээр дээд амжилт эвдсэн үе болж байгааг Дэлхийн цаг уурын байгууллага (WMO)-аас мэдээлсэн.
2024-08-22
Цоохор ирвэсийг сурталчлан таниулах өдөрлөг зохион байгуулна
Монгол Улс устаж болзошгүй нэн ховор ангилалд тооцогддог цоохор ирвэсийн тоо толгойгоороо дэлхийд БНХАУ-ын дараа буюу хоёрдугаарт эрэмбэлэгддэг. Өдгөө манай улсад 800-1000 орчим цоохор ирвэс бий аж. Энэ нь дэлхийн нийт цоохор ирвэсийн 20 хувьтай тэнцэж буй юм.
2024-08-22
Дэлхийн эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалт өнөөдөр эхэлнэ
“Ногоон ирээдүйн төлөө” сэдэвт Дэлхийн эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлнэ. Чуулганыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, НҮБ-тай хамтран наймдугаар сарын 22–23-ны өдрүүдэд зохион байгуулж буй.
2024-08-22
Говийн аймгуудаар хуртай
22-ны өдөр төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, уруйн үер, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2024-08-22
Газраа чөлөөлсөн 1500 иргэн, хуулийн этгээдэд 190 тэрбум төгрөг олгожээ
Нийслэлийн 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон батлагдсан төсвийн дагуу улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 70 байршилд 2500 нэгж талбарыг чөлөөлж авто зам, ногоон байгууламж, сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтыг ажлыг гүйцэтгэнэ. Өнөөдрийн байдлаар газраа чөлөөлсөн 1500 иргэн, хуулийн этгээдэд 190 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг олгоод байна. Мөн Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд 2206 нэгж талбарын газрыг чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 1300 иргэн, хуулийн этгээдийн газрыг чөлөөлөөд байгааг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдээллээ.
2024-08-21
Дотуур байрны орчин нөхцөлийг сайжруулахад анхаарч байна гэв
Малчин өрхийн хүүхдүүдийн хувьд сургуулийн дотуур байр хамгийн чухалд тооцогддог. Өнгөрсөн хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 512 дотуур байранд 36 029 хүүхэд амьдарсан байна. Тэдний 78 хувь буюу 28 122 нь малчин өрхийн хүүхэд байжээ. Дотуур байранд 673 багш, 3475 албан хаагч ажилласан гэнэ. Аймгуудын сургуулийн 27.2, нийслэлд 5.9 хувь нь дотуур байртай аж. Харин сум, багийн сургуулиуд бүгд дотуур байртай байна.
2024-08-21
Хэрэгцээ өндөр ч хүртээмжгүй цахим хичээл
Боловсролын сайд анхны тушаалаараа хичээлийн жилийн бүтцийг өөрчилж баталсан билээ. 2024-2025 оны хичээлийн жилд сурагчид бие даалт, цахим сургалт, амралт гэсэн бүтэцтэйгээр хичээллэх юм. Өөрөөр хэлбэл, бие даалт, цахим сургалтыг шинээр оруулж ирснээрээ онцлогтой. Гэхдээ зөвхөн ахлах буюу 10-12 дугаар ангийн сурагчдыг долоо хоног цахимаар хичээллүүлэх юм.
2024-08-21
Баян-Өлгий аймагт нэг гэр бүлийн дөрвөн хүүхэд улаан бурхнаар өвчлөв
Манай улсад улаан бурхан өвчний сэжигтэй тохиолдол өнгөрсөн сарын 30-нд бүртгэгдсэн. Казахстанаас Улаанбаатар хотод ирсэн нэгэн иргэнээс уг өвчин илэрсэн юм. Улмаар дөрвөн хүн өвчилж, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлсэн билээ. Тэгвэл уг өвчний сэжигтэй тохиолдол уржигдар Баян- Өлгий аймагт бүртгэгдэж, лабораторийн шинжилгээ хийхэд улаан бурхан болох нь батлагджээ.
2024-08-21
Төв цэнгэлдэх хүрээлэнг шинэчлэх үү
Төв цэнгэлдэх хүрээлэнг шинэчилж, орчин үеийн стандартад нийцсэн арена хэлбэртэй болгохоор олон улсын байгууллагын төлөөллийг урьж, урьдчилсан судалгааны ажлууд гүйцэтгүүлж байгаа талаар нийслэлийн ЗДТГ-аас мэдээлэв.
2024-08-20