Цусаа бэлэглэх өдөрлөгтэй
“Улаанбаатар смарт карт” компанийнхан цусаа бэлэглэх 10 дахь удаагийнөдөрлөгөөирэх сарын 3-нд зохион байгуулна. Цусаа хандивлаж, бусдад амьдрал бэлэглэсэн хүн бүрд 10 000 төгрөгөөр цэнэглэсэн “Umoney” карт бэлэглэх гэнэ. Эл үйл ажиллагаа нь Цус сэлбэлт судлалын үндэсний төвд тухайн өдрийн 09.00-12.30 цагт болох аж.
2024-08-28
Хувийн болон улсын сургуулийн нийт 215 сургуулийн автобус сурагчдад үйлчилнэ
Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээнд ажлын өдрүүдэд 1100 автобус, амралтын өдрүүдэд 887 автобус үйлчилгээнд гарч байна. Харин хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 72 сургуульд 75 автобус, төрийн бус өмчийн сургуулиудын 140 автобус нийт 215 автобус сурагчдад үйлчлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.
2024-08-28
Моностойн амны 70 га талбайд нарсан ой бий болгожээ
Монголд ойн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож буйтай холбоотойгоор ойжуулалт, мод үржүүлэг, нөхөн сэргээлтийн чиглэлээр үлгэр жишээ ажил хийсэн хүмүүсийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас олон нийтэд танилцуулсаар байна. Үүний дагуу өчигдөр биологийн шинжлэх ухааны доктор, ойн инженер Г.Цэдэндашийг онцлов.
2024-08-27
“Онигоо” бичсэн хаяг, самбаруудаа цэгцэлье
ШӨХТГ, Хэлний бодлогын үндэсний зөвлөл хамтран дээрх асуудлуудад хяналт тавин ажилладаг. Тэд гудамж, талбайд ил байршуулсан сурталчилгааны самбар, аж ахуйн нэгж, байгууллагуудын хаягт хяналт тавих үүрэгтэй. Үүний дагуу өнгөрсөн хавар хяналт шалгалт явуулсан байна. Шалгалтын явцад Монгол хэлний тухай хуулийг мөрдөж буй, эсэхэд хяналт тавьж, зөрчил гаргасан байгууллагад нь анхааруулга өгчээ. Гэсэн ч хүлээлгэх хариуцлага байхгүй тул тэдний шийдвэрийг биелүүлсэн, эсэх нь ч тодорхойгүй тэгсхийгээд л замхарчээ. Мөн байгууллагууд хаягаа бичихдээ гаргасан алдаатай нь холбоотой гомдол иргэдээс ШӨХТГ-тирүүлэх нь ховор гэнэ.
2024-08-27
Нисэх загварын тамирчид мөнгө, хүрэл медаль хүртлээ
АНУ-ын Индиана мужийн Манси хотод зохион байгуулсан нисэх загварын спортын жолоодлогот загварын ДАШТ-д Монголын шигшээ багийн тамирчид дасгалжуулагч Ж.Баярбат, Д.Мөнхмандах нарын удирдлагад 31 орны 400 гаруй тамирчинтай ур чадвараа сорьсон.
2024-08-27
Баяннуурыг сэргээх ажил 75 хувьтай байна
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар усны нөөц, хангамжийг сайжруулах зорилгоор “333 нуур” санаачилга гаргаад буй. Шинээр хөв цөөрөм байгуулах, бохирдож, усны түвшин нь багассан нууруудыг сэргээх, хуучин услалтын систем, хаягдсан байгууламжуудыг засажсайшруулахзамаар эл санаачилгаа хэрэгжүүлэхээр болсноо зарласан билээ.
2024-08-27
Буддын шашны асуудлаар 60 гаруй эрдэмтэн илтгэл хэлэлцүүлэв
“Монголын бурхны шашин судлал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өчигдөр эхэллээ. Хурлыг МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим, Монголын Бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийд, Олон улсын монгол судлалын холбоо хамтран тус хийдийн “Батцагаан” дуган болон МУИС-ийн номын санд зохион байгууллаа.
2024-08-27
ЭМДЕГ-аас 58 эмнэлгийн санхүүжилтийг зогсоожээ
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-аас хувийн хэвшлийн гэрээт зарим эмнэлэгт он дуустал санхүүжилт нэмж олгохгүй гэсэн мэдэгдэл хүргүүлжээ. Үүнд иргэд, эмнэлгээр үйлчлүүлэгчид ихэд бухимдаж, эрүүл мэндийн даатгалын үр ашиггүй байдлыг шүүмжилж эхлэв. ЭМДЕГ-аас эмнэлгүүдийг яагаад даатгалаар санхүүжүүлэхгүй болсон шалтгааныг лавлахад “Гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй” гэсэн хариу өгсөн. Тодруулбал, Худалдан авалт, гэрээлэлтийн газрын ахлах мэргэжилтэн Д.Соёлмаа “ЭМДЕГ холбогдох хуулийн дагуу сонгон шалгаруулалтад тэнцсэн эрүүл мэндийн байгууллагуудтай тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулдаг. Энэхүү гэрээнд тухайн эмнэлгийн үзүүлэх тусламж, үйлчилгээний тоо хэмжээ, чанарын шалгуур, мөн талуудын хүлээх хариуцлагыг тусгадаг.
2024-08-27
Боловсролын зээлийн сангийн захирал асан П.Лхагвасүрэнг шүүхэд шилжүүллээ
Боловсролын зээлийн сан (БЗС)-гийн захирлаар ажиллаж байсан П.Лхагвасүрэнд холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 39 931, мөрдөн байцаалтын 2394 хэрэгт хяналт тавьж, тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 365 даалгавар мөрдөгчид бичгээр өгч, эрүүгийн 159 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсний дотор дээрх албан тушаалтны хэрэг багтсан юм.
2024-08-27