Олон улсын инженерийн сургууль байгуулна
Гэрээний хүрээнд шинэ мэдлэг, технологийг хөгжүүлэх, нэн шаардлагатай байгаа инженерийн чиглэлийн хүний нөөцийг бэлтгэх Олон улсын инженерийн сургуулийг Шинэ Зуунмод хотод байгуулах төслийг хэрэгжүүлнэ. Ингэснээр хоёр талын боловсролын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, бүс нутгийн бүтээлч эдийн засаг, худалдааны дэд бүтцийг дэмжихэд хувь нэмэр оруулах боломж бүрдэж байна.
2024-09-01
“Дүнжингарав” худалдааны төвийн урд уулзварыг гурван эгнээтэй болгоно
2010 онд ашиглалтад орсон “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвар нь 6.5 метрийн өргөн хоёр эгнээ бүхий авто замтай. Үүнээс хойш ээлжит болон их засварын ажил хийгээгүй бөгөөд уулзвар орчимд замын хөдөлгөөний ачаалал их байдаг. Иймээс тус уулзварын авто замыг 10.5 метр өргөн, гурван эгнээтэй болгохоор шинэчилж байна. Мөн хоёр метрийн өргөн дугуйн зам, 1.5 метр өргөн явган хүний зам хийх юм.
2024-08-31
Эмийн чанар, үнийн өсөлт, импорттой холбоотой УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ
УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр болжээ. Энэхүү тогтоолын төсөлд хэрэглэгчдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх талаар тусгах, хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг цэгцэлж, бүртгэлгүй эмийг сурталчлах, импортлохыг хориглох, гадаадаас авсан эмийн үйлчлэл дотоодын зах зээл дээрхээс өндөр байдагт дүгнэлт хийх, орлого нь 2018 оныхоосоо дөрөв дахин нэмэгдсэн эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний чанар, хүртээмжийг тэр хэмжээгээр сайжруулах шаардлагатай зэрэг асуудлыг хөндсөн юм.
2024-08-30
“Солонгосын соёлын өдрүүд- 2024”-ийг өнөөдөр нээнэ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар болон Монгол Улс дахь БНСУ-ын ЭСЯ хамтран “Солонгосын соёлын өдрүүд-2024” арга хэмжээг Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр нээнэ.
2024-08-30
Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Гал-Эрдэнэ цагдаад хахууль өгсөн хэргийг шүүх хэлэлцэнэ
Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч, “Хангай констракшн” компанийн удирдах албан тушаалтан С.Гал-Эрдэнэ цагдаагийн ажилтанд хахууль өгсөн гэх хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянаж байна. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан уг хэрэгт НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.4-1, 22.5-1 дэх хэсэгт заасны дагуу яллах дүгнэлт үйлдэн дээрх шүүхэд хүргүүлсэн аж.
2024-08-30
Ашиглалтын шаардлага хангахгүй оромжид оюутнуудыг “чихсээр” байна
Хичээлийн шинэ жил хаяанд ирж, оюутан залуус амьдрах орон байрныхаа эрэлд гарчээ. Түрээсийн байрны үнэ нэг сарынх нь сая төгрөгөөс эхэлж байна. Ингэхдээ эхний гурван сарын түрээсийн төлбөр дээр барьцаа нэмж авах шаардлага тавьдаг. Ийм хэмжээний мөнгийг нэг дор бэлэн өгөх оюутан тун ховор. Тэдний олонх нь эцэг, эхдээ санхүүгийн дарамт учруулахгүй гэсэндээ зуны амралтаараа ажиллаж, сургалтын төлбөрөө босгодог шүү дээ. Иймд дотуур байр л тэдний гол сонголт болно. Гэтэл дотуур байранд амьдрах хүсэлтэй суралцагч олон байдгаас багталцахгүй хаягдах нь элбэг. Өдгөө их, дээд сургуулийн оюутны дотуур байранд амьдрах суралцагчдыг бүртгэж буй юм.
2024-08-30
Халуун усгүй гурван сар боллоо, шугам хоолой засдаг хүн ч алга
Орон сууцын айл өрхүүдийн зуны “зуд” нь халуун усаа хаалгуулах байдаг. Ус, дулааны шугам хоолойн төлөвлөгөөт засвар, үйлчилгээ хийхийг мэдээж дэмжинэ. Гэхдээ л ус хаасан 7-14 хоногт байрны оршин суугчид яаж зутардаг билээ дээ. Тэгвэл X хороолол орчмын орон сууцуудын хэдэн мянган айл өрх, үйлдвэрлэл, үйлчилгээнийхэн энэ зун гурван сар гаруйн хугацаанд халуун усгүй амьдарлаа.
2024-08-30
Шөнийн цагаар барилгын ажил явуулбал нэг сая төгрөгөөр торгох хуультай
Шөнийн цагаар барилгын ажил явуулж, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан байгууллагыг нэг сая төгрөгөөр торгодог. Хүйтний улирлаас өмнө амжиж барилгынхаа ажлыг дуусгахаар компаниуд яаравчилж байна. Ингэхдээ шөнийн цагаар ч ажлаа зогсоохгүй үргэлжлүүлж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах болов.
2024-08-30
Ахлах ангийнхан судлах хичээлээ цахимаар сонгоорой
Ерөнхий боловсролын сургуулийн ахлах буюу 10-12 дугаар ангийн сурагчдын хичээл сонголтыг энэсарын 26-наас улсын хэмжээндэхлүүлжээ. Үүнийгирэх есдүгээр сарын 16-ны 22.00 цаг хүртэл student.medle.mn системээр зохион байгуулах аж. Өөрөөр хэлбэл, 2024-2025 оны хичээлийн жилдтөрийн өмчийн сургуулийн сонгон судлах хөтөлбөрийн 16 хичээлээс сурагчидсонгож, цахимаар бүртгүүлэх юм байна.
2024-08-30