Бусдыг заналхийлдэг багш нар сурагчдадаа юу заах вэ
Боловсрол, шинжлэх ухааны сайд П.Наранбаяр ерөнхий боловсролын сургуулиудын хүний нөөцийн дутагдлыг багшлах эрхийн 45 хоногийн сургалтаар нөхнө гэж мэдэгдсэн. Энэ нь багш нарын дургүйцлийг хамгийн их төрүүлсэн. Олон нийтийн сүлжээнд багшлах эрхийн сургалтыг эсэргүүцэж буй хүмүүсийн олонх нь багш нар байна. Тэгвэл тэдний эл “тэмцэл” Ерөнхий сайдад шаардлага хүргүүлтлээ эрчимжив.
2024-09-23
Эхийн сүүний банктай болов
Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийг 2017 онд баталж, импортын сүү орлуулагчийг хязгаарлаж, эхийн сүүний хэрэглээг нэмэгдүүлэх болсон билээ. Үүний хүрээнд Эхийн сүүний банкийг “Өргөө” амаржих газарт байгуулжээ.
2024-09-23
Архангай аймгийн ус, цаг, уурын орчны шинжилгээний төвтэй танилцлаа
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа орон нутгийн байгууллагуудын үйл ажиллагаа, цаг үеийн нөхцөл байдал, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үр дүн цаашид анхаарах асуудлуудын талаар санал, хүсэлтийг сонсож, зөвлөлдөх, зарим шуурхай асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилготойгоор орон нутагт ажиллаж буй. Энэ сарын 21-24-ны өдрүүдэд Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудад ажиллахаар төлөвлөөд байна.
2024-09-22
Автомашингүй өдрийг тэмдэглэж байна
Манай улс 12 дахь жилдээ зам тээврийн ослоос сэргийлэх, иргэдэд автомашинаас татгалзахыг уриалах зорилгоор автомашингүй өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдрийн дэлхийн 1500 орчим хот тэмдэглэн өнгөрүүлдэг юм.
2024-09-21
Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг нөхөн сэргээх стандарт боловсруулжээ
2024 оны есдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж буй Хүүхэд хамгааллын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ хэрэгжилтийг хангах зорилгоор Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Стандартчилал, хэмжил зүйн газартай хамтран “Сэтгэл зүйн үйлчилгээний стандарт”, “Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд үзүүлэх хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээний стандарт”-ыг боловсруулж, санал авч байна.
2024-09-21
М.Золбоо: Найрамдал, Товчооны авто замыг шинэчилнэ
Улаанбаатар хотын 4 байршилд төмөр зам доогуур нүхэн гарц барьж буй. Үүний нэг “Таван шар”-ын нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг өнгөрсөн бямба гарагт нээсэн. Тэгвэл авто замын хөдөлгөөний ачаалал ямар байгаа талаар “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж”-ийн Авто замын инженер М.Золбоогоос тодрууллаа.
2024-09-21
Дарга ангийнхны автобус хоосон явдаг гэв үү
“Түгжрэлийг бууруулах “Ecomobility” аяныг төрийн түшээдээс эхлүүллээ” гэх уянгын халил нь хэтийдсэн мэдээллийг нийслэлийн ЗДТГ-аас энэ сарын эхээр олон нийтэд өгч байв.
2024-09-20
Нэгдүгээр ангийн сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулна
Боловсролын болон Эрүүл мэндийн сайд нар хамтарсан тушаал гаргaж, “Эрүүл, аюулгүй сургууль” арга хэмжээ хэрэгжүүлэхээр болжээ. Эл арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийг дээрх тушаалаар байгуулсан байна. Үүний хүрээнд энэ хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын нэгдүгээр ангид суралцаж буй 73 мянга гаруй хүүхдийг I, III улиралд зүрх, судас, нүд, шүдний үзлэгт хамруулахаар төлөвлөжээ.
2024-09-20
Гэр хорооллыг орон сууцжуулах байршлуудыг батлав
Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх байршил батлуулах тухай танилцуулгыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр танилцуулж, тогтоолын төслийг баталлаа.
2024-09-20
Үл ажиглагдах луйварчдын учруулсан хохирлыг буцааж олж авч чадахгүй
Цахим орчны хэрэглээ өсөхийн хэрээр түүнийг дагасан элдэв гэмт хэрэг цадигаа алдлаа. Эрүүгийн цагдаагийн алба (ЭЦА)-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт цахим орчинд залилуулсан, тухайн хэрэгслээр гүтгэж, доромжилсон, илт худал мэдээлэл түгээсэн гэх зэргээр өдөрт 13-15 гомдол гаргаж байна.
2024-09-20