Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Шүд угаалтын аварга шалгарууллаа

Дунд сургуулийн сурагчдын шүд амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, шүд угаах зөв аргачлалыг эзэмшүүлэх, шүд угаахын ач холбогдлыг олон нийтэд таниулах, сурталчлах зорилгоор зохион байгуулагддаг “Шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээн өнөөдөр “Өнөр бүл хүүхдийн төв"-д амжилттай зохион байгуулагдаж, нийт 18 багийн 108 хүүхэд оролцож, мэдлэг чадвараа сорилоо.
2023-12-15

Нээлттэй сонсголоор “ороогүй” гишүүд хаалттай томилгоог үргэлжлүүлэх үү 

Үндсэн хуулийн цэц өнгөрсөн есдүгээр сард хийсэн дунд суудлын хуралдаанаас гаргасан 05 тоот тогтоолоороо Цэцийн гишүүн, Дээд шүүхийн шүүгч, улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг томилохын өмнө УИХ нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзсэн билээ. Улмаар УИХ-ын хяналт шалгалтын болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан нэр дэвшигчийн сонсгол явуулах заалтыг түдгэлзүүлсэн юм. Үүнээс хойших хоёр сар гаруйн хугацаанд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр О.Мөнхсайхан, Л.Өлзийсайхан, Э.Энхтуяа, Дээд шүүхийн шүүгчээр Н.Батзориг, Н.Батчимэг нарыг нэр дэвшигчийн сонсгол хийхгүйгээр томилоод байна. 
2023-12-15

"Pearson англи хэлний хөтөлбөрийг нутагшуулах замаар боловсролын чанарын ялгааг арилгахаар зорьж байна"

Pearson англи хэлний хөтөлбөрийг Монгол улс 2022-2023 оны хичээлийн жилд туршилтаар хэрэгжүүлж хот, хөдөөгийн 38 сургууль хамрагдсан. Тэгвэл энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 5-6 дугаар ангийн бүх сурагч судалж байна. Ирэх хичээлийн жилд хамрах хүрээг өргөжүүлж 3-7 дугаар ангийн нийт сурагчийг хамруулна.
2023-12-15

Такси үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлэн, сайжруулна

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар МҮХАҮТ-ын гишүүн байгууллагуудын удирдлагууд хийгээд Улаанбаатар хотын худалдааны танхимын удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзалт хийсэн. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамжаар Ажлын хэсэг байгуулж төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулахаар ажиллаж буй. Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг ахалж байгаа бөгөөд гишүүдийн бүрэлдэхүүнд нийслэлийн холбогдох байгууллагуудын удирдлагууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн төлөөлөл багтаж байгаа юм. 
2023-12-15

Хөдөөгийн багийн 42 эмч сургалтад суухаар Хөх хотыг зорилоо

Хөдөөгийн багт ажилладаг эмч нарын төлөөлөл богино хугацааны сургалтад хамрагдахаар Хөх хотыг зорилоо. Эрүүл мэндийн сайдын санаачилгаар салбарын хүний нөөц нэн ялангуяа орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын сувилагч, эх баригч мэргэжилтнүүдийг тогтвор суурьшилтай ажиллуулах, тэдний чадавхыг бэхжүүлэх зорилгоор гадаадад сургалтыг хамруулах хөтөлбөрийг 2023 онд зохион байгуулж байна.
2023-12-15

 Авлигын хэрэгт холбогдсон шинжээчдэд яллах дүгнэлт үйлдүүлнэ 

 Албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт холбогдсон шинжээчдийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусаад прокурорын хяналтад шилжүүлжээ. Тус хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 841 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас есөд нь яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэх санал гарган прокурорын байгууллагад хүргүүлсний дотор шинжээч гэх албан тушаалтай хоёр ч хүний үйлдэл багтсан байв. Тухайлбал, Гаалийн төв лабораторийн шинжээч-гаалийн улсын байцаагч Ж.Соёлмаа нүүрсэнд шинжилгээ хийж дүгнэлт гаргаад хахууль авсан хэрэгт буруутгагдаж буй аж. Нүүрс тээвэрлэж хилээр гаргадаг “Дорнын интернэшнл трейд” компани экспортолж буй нүүрсэндээ Гаалийн төв лабораторийнхноор шинжилгээ хийлгэсэн юм байна. Ингэхдээ тус компанийн менежер Б.Болормаагаас дээрх шинжээч дүүгийнхээ дансаар дамжуулан хоёр ч удаа мөнгө авсан хэрэгт холбогджээ. 
2023-12-15

 Дундаж цалин хоёр сая төгрөгт хүрлээ 

Аж ахуйн нэгж, байгууллагуудад ажиллагсдын цалингийн статистикийг энэ оны гуравдугаар улирлын байдлаар гаргаснаа ҮСХ-ноос мэдээллээ. НДЕГ-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд дээрх улирлын байдлаар 50.4 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 768 мянган ажиллагч хамрагджээ. Ийм шимтгэл төлж буй байгууллагын тоо 2022 оны мөн үеийнхээс 1.8 мянга, өмнөх улирлынхаасаа 373, ажиллагчдын тоо 12.6, хоёрдугаар улирлынхаас 10.9 мянгаар өссөн аж. Эл хугацаанд нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин хоёр сая болсон нь 2022 оны мөн үеийнхээс 436.1, өмнөх улирлынхаасаа 119.3 мянгаар илүү гэнэ. Дундаж цалинг хүйсээр авч үзвэл эрэгтэйчүүдийнх 2.3, эмэгтэйчүүдийнх 1.7 сая төгрөг байжээ. Олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны салбарт ажиллагчдын цалин хамгийн өндөр буюу 5.1 сая байсан аж.
2023-12-15

 ГССҮТ-д хандагчдын тоо 30-50 хувиар нэмэгджээ 

Үүнээс 20 орчим хувь нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бэртэж гэмтсэн байдаг. Энэ сард манайхаас тусламж авч буй хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Баяр ёслолын үеэр яаралтай тусламжийн эмч нарын ачаалал нэмэгдэхээс гадна амь насны заалтаар мэс засал хийлгэх өвчтөн олширдог. Баяраа дурсамжтайгаар өнгөрөөх ёстой байтал эсрэгээрээ амиа алдах, гэмтэх тохиолдол ихсээд байна. Тиймээс архи, согтууруулах ундааг зохистой хэрэглэхийг уриалъя” гэлээ. 
2023-12-15

2024-2025 оны хичээлийн жилд бага ангийн сурагчид EDUTEN платформоор математикийн хичээлийг судална

Боловсролоор тэргүүлэгч Финланд улсын сурагчид энэ платформын тусламжтайгаар тоглонгоо тоо бодож сурдаг.
2023-12-14

Шүд угаалтын аваргын төлөө 108 хүүхэд өрсөлдөж байна

“Эрүүл шүд” арга хэмжээгээрээ дамжуулан хүүхдүүдэд багаас нь  шүд, амны хөндийн эрүүл мэндийн талаарх мэдлэг, мэдээллийг үнэн зөв өгч, дадал хэвшлийг суулгах юм” гээд өнгөрсөн гурван сарын хугацаанд
2023-12-14

Өвөлжилт болоод малчдын нөхцөл байдалтай танилцаж, санал хүсэлтийг нь сонслоо

Засгийн газраас Архангай аймагт Улсын нөөцөөс 316 тонн хивэг, тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр нийлүүлэхээр шийдвэрлэснээс гадна
2023-12-14

Хүнсний хангамжийг сайжруулах чиглэлээр ААН-ийг дэмжин ажиллана

Энэ онд 175  мянган тонн төмс, 185  мянган тонн хүнсний ногоо хураан авч, хүнсний ногооны 85 хувийг дотоодоос хангах боломж бүрджээ
2023-12-14

Барилга, хот байгуулалтын яам "ISO 9001:2015" олон улсын чанарын менежментийн стандартыг нэвтрүүлж баталгаажууллаа

Барилга, хот байгуулалтын яамны үйл ажиллагаанд "ISO 9001:2015" стандартыг нэвтрүүлэх ажил 2 жилийн хугацаанд үргэлжилсэн, тус хугацаанд бэрхшээлтэй асуудлууд тулгарч байсан ч Төлөвлөх-Гүйцэтгэх-Шалган нягтлах-Сайжруулах гэсэн 4 үе шатны
2023-12-14

Олон нийтийн газар хутга, хийн буу гаргаж танхайрсан этгээдүүдийг 100 мянган төгрөгөөр торгожээ

Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас тус дүүргийн 8 дугаар хороо, "I Loft" нэртэй баарны гадна иргэн “А”, “Г” нар нь 2023 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр бусадтай хэрүүл маргаан үүсгэж, улмаар хутга, хийн буу гаргаж танхайрчээ. Уг үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар шийтгэл оногдуулах саналтай Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр шилжүүлсэн талаар өмнө нь мэдээлж байсан. Шүүхээс дээрх этгээдүүдэд тус бүр 100 нэгж буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
2023-12-14

Бага тэнгэр, Залаатын амны 51.3 га талбайд ойн цэвэрлэгээ хийнэ 

Дээрх байгууллагууд эхний ээлжид Бага тэнгэрийн амны 38.3, Залаатын 13, нийт 51.3 талбайд ойн цэвэрлэгээ хийж, хортон шавжид нэрвэгдсэн, ургах чадваргүй болсон моддыг тайрахаар Төв аймгийн Батсүмбэр сум дахь ойн ангийн ажилтнуудаар талбайн тусгаарлалт хийлгээд байгаа аж. Цэвэрлэгээ хийж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд Ойн газар, Экологийн цагдаагийн албаны болон орон нутгийн холбогдох газрын мэргэжилтнүүд тогтмол хяналт тавьж байгааг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхан хэллээ. 
2023-12-14

“Монгол Ураниум Ресурс” ба Франц дахь Элчин сайд

Ер нь бол “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн ураны хайгуулын лицензээ хүрэн нүүрсний ашиглалтын лиценз болгуулж чадсан нь цаашид асуудал дагуулж мэдэхээр боллоо. Учир нь манай улс гадаадтай хамтарч уран ашиглах талаар ид ярьж хэлэлцэж байна. Гэтэл дээр хэлсэнчлэн ураны хайгуулын лицензээс хүрэн нүүрсний ашиглалтын лиценз рүү “хөрвөсөн” нь уран, нүүрс хоёрыг ижил түвшинд авч үзэж байгаа хэрэг юм. Гэхдээ энэ нь гадаад талд гэхээсээ дотоодод хамгийн ойлгомжгүй шийдвэр болж мэдэхээр байна.
2023-12-14

Гэр бүлийн хүчирхийлэл Баянзүрх дүүрэгт хамгийн их байна

Тус дүүрэг нь 1244 га газар нутагтай, 360 мянга гаруй хүн амтай, Улаанбаатар хотын нийт өрхийн 25.5, аж ахуйн нэгж, байгууллагын 22.6 хувь нь байдаг
2023-12-14

Олон тооны хар сүүлт зээрийг хууль бусаар агнасан иргэдэд оногдуулсан ялыг хөнгөн гэж үзэв

Олон тооны хар сүүлт зээрийг хууль бусаар агнасан иргэдэд хөнгөн ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг прокурорын эсэргүүцлээр хүчингүй болгожээ.
2023-12-14