Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд төрийн албан хаагчийн үйлдсэн гэмт хэрэг 56 хувиар өсжээ

Сургууль, цэцэрлэгийн багш, сурган хүмүүжүүлэгч хуурамч диплом ашигласан гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн талаар мэдээлэл өгч
2023-12-20

Цахилгаан хязгаарлалтын талаар худал мэдээлэл гарч буйг анхаарууллаа

Хөнгөлөлт хийх зайлшгүй шаардлага үүсвэл түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудыг “Хэрэглэгчдэдээ урьдчилан мэдээллэж, тодорхой цагуудад тодорхой хэмжээний ачаалал хөнгөлөх талаар чиглэл өгч, техникийн нэгдсэн удирдлагаар
2023-12-20

"Тавантолгой түлш" ХХК-ийн ТУЗ-ын гишүүд УБ хотыг утаагүй болгосон гэж өөрсдийгөө 1,1 тэрбум төгрөгөөр шагнажээ

Шинжээчийн хэлж буйгаар "Тавантолгой түлш" ХХК-ийн ТУЗ-ын гишүүд Улаанбаатар хотын утааг бууруулсан хэмээн өөрсдийгөө 1,1 тэрбум төгрөгөөр шагнажээ. Тухайлбал, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан 60,7 сая төгрөгийн цалин, урамшуулал, ТУЗ-ын гишүүн Л.Одхүү 114.2 сая төгрөгийн цалин урамшуулал, Утааны эсрэг ээж, аавууд ТББ-ын тэргүүн, Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Пүрэвхүү 72,3 сая төгрөгийн урамшуулал гэх мэтчлэн 29 хүн 1.1 тэрбум төгрөгийн цалин, урамшуулал авчээ.
2023-12-20

Нийт нутгийн 50 орчим хувьд зудын эрсдэл ихтэй гарчээ

Нийт нутгийн 50 орчим хувьд их, 30 орчим хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бөгөөд зудын эрсдэлийн үнэлгээгээр
2023-12-20

Нийтийн тээврийн авто бааз барьж байна 

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн даваа орчмын 9.8 га газарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийтийн тээврийн авто бааз барьж буй гэнэ. Уг бааз нь автобусны дулаан зогсоол, авто угаалга, засварын төв, агуулах, уурын зуух, төрийн үйлчилгээний болон удирдлагын нэгдсэн төвтэй байхаар төлөвлөжээ. Гүйцэтгэгчээр “Улз буянт пропертиз” компанийнхан ажиллаж буй бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-ноос бүтээн байгуулалтыг эхлүүлжээ. Төлөвлөсөн ажлуудаас нь 110 автобусны дулаан гараашийг энэ онд багтаан ашиглалтад оруулах гэнэ. 
2023-12-20

Цэцийн гишүүн асан Д.Сугар, Н.Нанзаддорж тэргүүтэй 20 хүний хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийж эхлэв 

Төв аймагт тавьсан авто замуудын шинэчлэлийн ажлын төсвийг зохиомлоор нэмэгдүүлж, тухайн ажлыг гүйцэтгэсэн компанид давуу байдал бий болгосон гэх хэрэгт холбогдсон Зам, тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбатын үйлдэлтэй ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржханд, ахлах мэргэжилтэн Б.Минжбадам, “Ялгуусан” компанийн захирал Л.Санжаадорж нарын хэргийг нэгтгэн шилжүүлээд буй юм. 
2023-12-20

 Нүүрсний үнийн зөрүүнээс 826.4 сая ам.доллар алдсан гэв 

Ингэхдээ Ганцмодны боомт дахь коксжих нүүрсний үнээс татвар, тээврийн зардлыг хасаж тооцдог байж. 2020 онд 63.4, 2021 онд 74.6 ам.доллароор тогтоосон байна. Өнгөрсөн 12 жилийн хугацааны дундаж үнийг сар бүрээр тооцон “Эрдэнэс Тавантолгой”-гоос тогтоосон доод болон гэрээний үнэтэй харьцуулахад зөрүүтэй байсныг шинжээч дурдаад, дүн нь 826.4 сая ам.долларт хүрснийг онцлов. Өөрөөр хэлбэл, тус компаниас хамгийн доод үнэ гэж тогтоосноос багаар гэрээ хийснээс эл зөрүү үүссэн гэсэн үг. Тэрбээр үүнийг “алдагдсан боломж” хэмээн тодотгосон бөгөөд манай улсын нүүрсний нийт экспортын 27.4 хувийг “Эрдэнэс Тавантолгой” хийж буй аж. 
2023-12-20

Эзэмших эрхийн зөвшөөрөлгүйгээр өвөлжөө, хаваржааны газрыг эзэмшиж, ашиглахыг хориглоно

Шүүхээс бусдын эзэмшлийн өвөлжөөний газарт давхцуулан хашаа барьж, бэлчээр ашиглалтын маргаан үүсгэсэн эл асуудлыг Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.10. дахь хэсэгт заасны дагуу
2023-12-20

 Эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж, хүний нөөцийн хомсдолд оржээ 

Улсын хэмжээнд өдгөө амбулаторийн нийт үзлэгийн 7.1 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж буй аж. Энэ нь долоо хоногийн өмнөхөөс 1.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм байна. Өөрөөр хэлбэл, томуу, томуу төст өвчний тархалт эрчимтэй нэмэгдэж байгааг Эрүүл мэндийн яамнаас өчигдөр анхаарууллаа. Уг өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн дийлэнх буюу 91.5 хувь нь 15 хүртэлх насны хүүхэд гэнэ. Тэр дундаа 0-4 настай хүүхдүүд түлхүү өвчилж, биеийн байдал нь хүндрэх болжээ. 
2023-12-20

Авлига, албан тушаалын 757 хэрэг шалгагдаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 12 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 114 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 21 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 40 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 51 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
2023-12-19

Багийн эмч нарыг чадавхжуулах богино хугацааны сургалт явуулж байна

Эрүүл мэндийн сайдын санаачилгаар эрүүл мэндийн байгууллагын хүний нөөц нэн ялангуяа орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын эмнэлгийн мэргэжилтэнг тогтвор суурьшилтай ажиллуулах, тэдний чадавхыг бэхжүүлэх зорилгоор ЭМЯ, ЭМХТ-өөс 18 аймгийн 84 багийн бага эмч нарыг чадавхжуулах сургалтыг энэ сарын 18-22-ны өдрүүдэд БНХАУ-ын Олон улсын Монгол эмнэлгийн хороонд зохион байгуулж байна.
2023-12-19

Энэ онд 200 гаруй автобусны дулаан гарааш ашиглалтад орно

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн даваа орчмын 9.8 га газарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийтийн тээврийн авто бааз байгуулж буй. Мөн Сонгинохайрхан дүүргийн  22 дугаар хороо, Тахилт орчимд байгуулж буй “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын авто баазын барилга угсралтын ажил үргэлжилж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тус бүтээн байгуулалтуудын явцтай танилцаж, холбогдох үүрэг даалгаврыг өглөө.
2023-12-19

Доголдол арилтал Худалдаа хөгжлийн банкны веб сайтаар үйлчлүүлээрэй

Худалдаа хөгжлийн банкны аппликейшн рүү Мобикомын дугаартай хэрэглэгчид нэвтрэхээр алдаа зааж, иргэдэд хэд хоног хүндрэл учруулж байна.
2023-12-19

Улирлын томуугийн эрсдэл өндөр үед дархлаагаа сайтар дэмжээрэй

Хэрэв томуугийн халдвартай хүнтэй хамт байсан, томуугийн халдвараар өвчлөх эрсдэл өндөртэй бол та дархлаагаа сайтар дэмжсэнээр халдвар авах, өвчний хүндрэл зэргээс сэргийлж чадна.
2023-12-19

"12 жилээс дээш насжилттай бүх тээврийн хэрэгслийг энэ оны арванхоёрдугаар сарын 31-нээс эхлэн актална"

Автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах болсонтой холбогдуулан нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах, хүлээгдлийн хугацааг багасгах, богино эргэлтийн чиглэлийг нэмэх шаардлага үүссэн. Үүнтэй холбоотойгоор хэрэгжүүлж буй ажлын талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн сүлжээний зураг зүйн инженер Б.Галбадрахаас тодрууллаа.
2023-12-19

Тэгш, сондгойн хязгаарлалтыг эсэргүүцсэн жолоочийг 250 мянган төгрөгөөр торгожээ

Дугаарын хязгаарлалтад уртасгасан цагаар ажиллаж байгаа алба хаагчдын нөхцөл байдлыг зөвөөр ойлгож, дэмжиж хамтран ажиллахыг уриалж байна
2023-12-19

ЭМДС-гийн үйл ажиллагаа тэлж, санхүүжилт өсөх нь

УИХ энэ сарын 8-нд 19 хуулийг “бөөндөн” баталжээ. Тэдгээрийн дотор Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн өөрчлөлтийг “шургуулсан” байна.
2023-12-19

Өвөрхангай аймагт 7.6 сая толгой мал өвөлжинө

УОК-ын Шуурхай штабаас Өвөрхангай аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, холбогдох үүрэг чиглэлийг өглөө.
2023-12-19