Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Турк улсын 2024 оны Засгийн газрын ТЭТГЭЛЭГ зарлагдлаа

Бүгд Найрамдах Турк Улсын 2024 оны Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ.  
2024-01-10

"PubG аккаунт худалдаж авна” гэсэн зараар иргэдийг залилж байсан залууг шалгаж байна

Иргэдийн хаягийг хэргийн холбогдогч нар авмагцаа тухайн тоглоомын цахим аккаунтаас дамжиж фэйсбүүк хаяг руу нь нэвтэрдэг аж
2024-01-10

Ховд аймгийн шүүхийнхэн авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэв

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газраас 2024 оны үйл ажиллагааны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт хийлээ.
2024-01-10

Нийслэлд нийтийн байр 768 байна 

Хяналт шалгалтад бүх байрыг хамруулсан бөгөөд нийт 8046 зөрчил илрүүлсэн байна. Тэр дундаа хүний эрүүл, аюулгүй амьдрах орчны стандартыг мөрдөөгүй, гал гарах эрсдэлтэй зэрэг зөрчил түгээмэл байгааг тогтоосон аж. Уг нь нийслэлийн ИТХ-аас 2019 онд Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн байрны үйлчилгээ эрхлэхэд дагаж мөрдөх журам баталсан нь өдий хүртэл хүчин төгөлдөр юм байна. Гэвч бодит байдалд уг журмыг төдийлөн мөрддөггүйг шалгалтын ажлын хэсгийнхэн онцолжээ. Нөгөө талаар дээрх журмын зарим заалтыг шинэчилж, эрх зүйн орчныг сайжруулах шаардлага үүссэн гэв.
2024-01-10

Гол, нуурын мөс хангалттай бэхжээгүйг анхааруулав 

Өнгөрсөн сарын сүүлчээр Монгол орны нийт нутгаар цаг агаар эрс дулаарсан, олон жилийн дунджаас дулаан өвөл тохиож буй зэргээс үүдэн гол, нуурын мөсний зузаан харилцан адилгүй, хангалттай хэмжээнд бэхжээгүй байгаа аж. Мөн зарим нутгаар ойрын өдрүүдэд эрс дулаарах төлөвтэй буй. Иймд зам товчлох, хугацаа хожих зорилгоор мөсөн дээгүүр зорчиж, эрсдэл үүсгэхгүй байхыг холбогдох байгууллагуудаас анхаарууллаа. 
2024-01-10

Гэр бүлийн хүчирхийллийн 67 дуудлага бүртгэгджээ

Нийт дуудлагын 1299 зөрчлийн шинжтэй, 86 гэмт хэргийн шинжтэй  дуудлага, мэдээлэл байсан
2024-01-10

Цасанд суусан 303 иргэнийг аварчээ

Завхан аймгийн Алдархаан, Баян-өлгий аймгийн Дэлүүн, Дундговь аймгийн Цагаандэлгэр, Говь-алтай аймгийн Дарви, Увс аймгийн Тариалан, Говь-алтай аймгийн Цогт
2024-01-10

Б.Бадраа, Х.Нэхийт, Ш.Эрдэнэжаргал нарын хэрэгт хэчнээн хүнийг яллагдагчаар татах бол

“Ийзи транспорт” ХХК-ийн эзэмшдэг 14.5 га газрыг 450 сая төгрөгөөр Хосбаяр гэх хүнд Б.Бадраагийн хүү борлуулсан байх юм. “Соронзонговь” компанид олгосон 20 га газрыг мөнөөх Б.Наранболд 700 саяар өвөрлөгч иргэн Дайчинд борлуулсан гэх. Эл хоёр хүн “Лилия гарден” ХХК-ийн эзэмшдэг 10 га газрыг 650 сая төгрөгөөр наймаалцсан тухай мэдээлэл ч бий юм. Эдгээр газрыг эзэмших зөвшөөрөл олгоход Б.Бадраагийн нөлөө, оролцоо байсан учраас яллагдагчаар татсан байдаг. 
2024-01-10

Таксины үйлчилгээг ирэх аравдугаар сараас тусгай зөвшөөрөлтэй болгоно 

“Зөвшөөрөлгүйгээр таксины үйлчилгээ эрхэлбэл хувь хүнийг тав, хуулийн этгээдийг 50 сая төгрөгөөр торгоно” гэх мэдээлэл өчигдөр цахим орчинд тархсан нь маргааны сэдэв боллоо. Тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээ хангалтгүй, хүртээмж багатай үед ийм шийдвэр гаргасан нь буруу гэж зарим иргэн шүүмжилж байв. Харин зарим нь дээрх шийдвэр нь таксины үйлчилгээг сайжруулах, стандартыг мөрдүүлэхэд чухал алхам болохыг онцолсон. Тэгвэл ямар шалтгаан, үндэслэлээр ийнхүү шийдвэрлэсэн талаар нийслэлийн Засаг даргын төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг өчигдөр тайлбар өглөө. 
2024-01-10

Согтуу жолоочийн балгаар 7 настай охин нас баржээ

Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 46 настай, эрэгтэй М нь Porter маркийн автомашиныг
2024-01-10

Нэгдүгээр сарын 13-наас хүйтэрнэ

Нэгдүгээр сарын 10-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Онон, Улз голын хөндийгөөр, 11-нд  Монгол-Алтайн уулархаг нутаг, Улз, Халх голын хөндийгөөр, 12-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
2024-01-10

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Гурванбулаг өртөөнд ажиллаж байна

2023 оныг "Ус, Цаг уур шинжилгээний жил" болгон зарласан бөгөөд ахиц, үр дүн гарсан жил болсон билээ. Удахгүй компьютер, мотоцикл, хувцас гэх мэт шаардлагатай хангалтуудыг хийж эхэлнэ.
2024-01-09

АТГ-аас Хувийн ашиг сонирхол, хөрөнгө оруулгын мэдүүлгийг авч эхэллээ

АТГ төрийн болон нийтийн албанд ажиллаж буй албан тушаалтнуудын хөрөнгө оруулгын мэдүүлгийн мэдээллийг авч эхэллээ. Оны эхний өдрөөс эхэлсэн энэхүү үйл ажиллагааны хүрээнд нэгдүгээр сарын 10-нд нэрсийн жагсаалтыг шинэчлэн эцэслэн гаргах талаар мэдээллээ.
2024-01-09

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлэг болно

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо болон Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс “Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлгийг 2024 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн 12.00 цагт Төрийн ордонд зохион байгуулна.
2024-01-09

Монголд ирсэн жуулчдад хонь "бэлэглэж" байна

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг "Welcome to Mongolia" болгон зарласантай холбогдуулж өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын тоог нэмэгдүүлэх, дахин ирэх сэдлийг төрүүлэх, орон нутгийн иргэдэд түшиглэсэн төслүүдийг хэрэгжүүлэхээр "Нэг жуулчинд нэг хонь" хөтөлбөрийг энэ оны 4 дүгээр сарыг дуустал зөвхөн БНСУ-ын жуулчдад чиглэн хэрэгжүүлж эхэллээ.
2024-01-09

Апостиль гэрчилгээгээр баталгаажсан Монгол Улсын баримт бичгийг Хятадад ашиглах боломжтой

ГХЯ-ны Консулын газраас олгосон апостиль гэрчилгээгээр баталгаажсан Монгол Улсын албан ёсны баримт бичгийг Хятад улс хүлээн зөвшөөрч, шууд ашиглах боломж бүрджээ.
2024-01-09

НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгчид тором бэлэглэжээ

Суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан Говь-Алтай аймгаас хэрэгжүүлж буй хүүхэд рүү чиглэсэн арга хэмжээ, зохион байгуулж буй ажлуудад талархал илэрхийлээд хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд бодлогын баримт бичгээ уялдуулан, хамтран ажиллах асуудлыг хөндсөн байна.
2024-01-09

SORIL.EEC.MN системээр сурагчид чадварын түвшнээ тодорхойлох боломжтой

ЕБС-ийн I-XII ангийн сурагчдад зориулсан цахим сорилын систем /soril.eec.mn/-д өөрийгөө сорихыг хүссэн суралцагч бүр регистрийн дугаараараа нэвтрэн орж, хувийн мэдээллээ баталгаажуулан, Монгол хэл, Математикийн хичээлээр I, II улиралд эзэмшсэн мэдлэг, чадварын түвшнээ тодорхойлох боломжтой.
2024-01-09