Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Индонез Улсын хил дээр виз мэдүүлэх боломж бүрджээ

Монгол Улсын энгийн гадаад паспорт эзэмшигч иргэд 2024 оны нэгдүгээр сарын 9-ний өдрөөс Бүгд Найрамдах Индонез Улс руу аялал жуулчлалын зорилгоор зорчих эсвэл дамжин өнгөрсөн тохиолдолд тус улсын хил дээр виз мэдүүлэх боломжтой. Тухайлбал, тус улсын хилийн боомт дээр виз мэдүүлэх боломжтой орны жагсаалтад Монгол Улсыг нэмсэн.
2024-01-22

АТГ: СХД-т нийтийн эзэмшлийн 20 га газрыг зарж борлуулан, мөнгө угаасан байжээ

АТГ-ын Ажлын албанаас хууль бусаар газар олгосон асуудлыг шалгаж байгаа билээ. Шалгалтын явцад 2006 онд Сонгинохайрхан дүүрэгт 72 га газар хууль бусаар олгогдож, үүнээс 20 га газрыг нь зарж борлуулан мөнгө угаасан байж болзошгүй үйлдлийг АТГ шалган тогтоожээ. Ингээд хууль бусаар олгосон газрын зөвшөөрлийг цуцлуулжээ. Тухайн газарт орчин үеийн төлөвлөлт бүхий улсын эмнэлэг баригдах юм. 
2024-01-22

Зэвсэгт хүчний анги, нэгтгэлүүд өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллаж байна

Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн есөн цэргийн алба хаагч дөрвөн нэгж техниктэйгээр өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллаж байна. Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн ахлах ахлагч Ц.Энхбаяр, ахлах ахлагч Ч.Одбаатар, ахлах ахлагч Ш.Баваасан, жолооч Г.Гиваа нар Төв аймгийн Эрдэнэсант, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн дэслэгч М.Чойнхор, сургагч ахлагч Ц.Ганболд, ахлах ахлагч У.Нямцог, жолооч Д.Энхтөр, С.Баасанхүү нар Төв аймгийн Лүнд суманд ажиллаж, малчин тээвэрчдэд байгалийн давагдашгүй хүчин зүйлийг даван гарахад нь тусалжээ.
2024-01-22

Гүүрэн гарц нээсэн өдрөө л тараа таниулав

Холбогдох албаныхан ослын буруутан нь өнөөх том оврын автомашин гэв. Тухайлбал, “Стандартын бус өндөртэй автомашин гүүрний доогуур явснаас болж осол гарсан” хэмээх агуулга бүхий тайлбарыг цагдаагийн байгууллагынхан өгч байлаа. Ерөөсөө төрийн байгууллагынханд буруу огт байхгүй, иргэд л дандаа хэрэг тарьдаг мэтээр албаныхан байнга ярьдаг нь жишиг болжээ. Дээрх осолд ч тухайн автомашин, жолоочийг нь буруутгаад өнгөрөх бололтой. Ямартай ч цагдаагийн байгууллагынхан ослын шалтгаан нөхцөлийг шалгаж, тодруулахаа мэдээлсэн. 
2024-01-22

Энхийг сахиулагчдын Маршийн тэмцээнд ахлах дэслэгч Э.Булган түрүүлжээ

БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Онцгой байдлын байгууллагын алба хаагчид “Norcon” марш тэмцээнд амжилттай оролцлоо.
2024-01-22

 Нийтийн тээврийг шинэчлэх нэрээр иргэдээ төөрүүлж шийтгэв

Идэр дөрвөн есийн хүйтэн эхлэхтэй зэрэгцэн нийслэлийн удирдлагууд нийтийн тээврийн чиглэлүүдийг бужигнуулах шийдвэр гаргасан нь улаанбаатарчуудын уурыг барж, стресс бухимдлыг нь “өрдлөө”. Тодруулбал, нийтийн тээврийн шинэчилсэн чиглэлийг энэ сарын 20-ноос мөрдүүлж эхэлсэн юм. Ажлын өдрүүдэд автобусанд багтахгүй, суулаа ч түгжрээд хөдөлдөггүй зэргээр иргэд шүүмжилдэг. Гэтэл дээрх шийдвэр дарин дээр давс гэгч нь болов. Иргэд шинэчлэлийг хэрхэн хүлээн авч буйг сурвалжиллаа. 
2024-01-22

Шинэ автобус осолдож, хоёр хүн амь үрэгджээ

Манай улс БНХАУ-ын “Yutong bus” компаниас нийтийн тээврийн 600 автобус авахаар болсон билээ. Тэдгээр автобусыг үе шаттайгаар татан авч байгаа юм. Үүнээс зургаадугаар ээлжийн 25 автобусыг татан авах явцад буюу энэ сарын 20-нд осол гарч, хоёр хүн амь үрэгджээ. Тодруулбал, Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатарын чиглэлд зорчиж явсан шинэ автобус “Альфард” загварын машинтай мөргөлдсөн байна
2024-01-22

Нийтийн тээврийн 71 чиглэлийг сэргээжээ

Иргэдээс 6500 орчим санал, гомдол ирсний дагуу нийтийн тээврийн өмнө нь явж байсан 71 чиглэлийг сэргээхээр боллоо. Энэ нь нийтийн тээврийн нийт зорчилтын 35 хувийг бүрдүүлдэг. Эдгээр чиглэлд явах нийтийн тээврийн тоо хэвэндээ байна. Шинэ төлөвлөлт буюу нийт зорчилтын 65 хувийг бүрдүүлэх гол зургаан, холын 15, үндсэн 12, нийт 34 чиглэлийг мөн хэвээр үлдээж байна.
2024-01-22

Ойрын хоёр хоногтоо хүйтний эрч чангарна

Нутгийн төв хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Ихэнх нутгаар хойноос секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
2024-01-22

400 сая хэрэглэгчтэй trip.com групптэй хамтарна

Соёлын сайд Ч.Номин 54 дэх удаагийн Дэлхийн Эдийн Засгийн чуулганы үеэр trip.com группийн Гүйцэтгэх захирал Жейн Сантай уулзаж, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.
2024-01-21

Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлнэ

Монгол улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хэсгийг Цахим хөгжил, Харилцаа холбооны сайд Н.Учрал ахлан ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд систем хооронд мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх асуудлыг судалж боловсруулан танилцуулах хурлыг өнөөдөр ЦХХХЯ-нд зохион байгууллаа.
2024-01-21

Хөгжлийн дэмжлэг авч чаддаггүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд олон байна

Жайка олон улсын байгууллагаас Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх хөгжлийн дэмжлэг, боловсролын загварыг бий болгох зорилгоор “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”-ийг хоёр үе шаттай хэрэгжүүлж байна. Төслийн нэгдүгээр шат 2015-2019 онд хэрэгжсэн бол хоёрдугаар шат одоо үргэлжилсээр.
2024-01-21

Цас шуурч, салхи 12-14 метр хүрч ширүүснэ

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар хойноос секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
2024-01-21

П.Чинзориг: Нийтийн тээврийн салбар жижиг эрх ашигт хүлэгдсэн байна

Нийтийн тээврийн чиглэлийн давхцлыг шийдвэрлэх зорилгоор эхний ээлжинд богино маршрутыг бий болгож, өнөөдрөөс хэрэгжүүлж эхэллээ. Шинэ чиглэлтэй холбоотой иргэдийн байр суурь ихэд бухимдалтай байна. Үүнтэй холбоотой нийслэлийн удирдлага, холбогдох байгууллагын төлөөлөгчид мэдээлэл хийж, нийтийн тээврийн салбарт бугшсан асуудлыг шийдвэрлэхээр оролдож байгаагаа илэрхийллээ.
2024-01-20

Иргэд автобусны шинэ маршрутаар үйлчлүүлж эхэллээ

Өнөөдрөөс нийтийн тээврийн автобуснууд шинэ маршрутаар иргэдэд үйлчилж байна. Энэхүү маршрутад тусгаснаар үндсэн зургаа, тойрог замын найм, бусад гудамж, талбайгаар дайран өнгөрөх 40, дунд оврын тав, хот орчмын 15 чиглэлийг шинээр бий болгосон.
2024-01-20

Дундговь аймгийн 75 хувь нь зудын өндөр эрсдэлд оржээ

Тус аймгийн нийт нутгийн 75 хувь нь зудын өндөр эрсдэлтэй байна. Нутгийн малчид “Урьд жилүүдийнхээс цас ихтэй, хөр цасанд мал бэлчээрлэх боломжгүй байгаагийн улмаас бэлдсэн өвс, тэжээл нь хүрэлцэхгүй малын хорогдол их гарсан. Энэ жил малынхаа багагүй хувийг бойлсон ч малын мах, түүхий эд үнэгүй байгаа нь малчдын амьдралд хүнд тусаж байна” хэмээн ярьжээ.
2024-01-20

Зам, талбайн цас цэвэрлэгээнд 671 албан хаагч ажиллаж байна

Халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй өгсүүр, уруу зам, даваа гүвээ, уулзваруудад давс, бодис цацаж байгаа юм
2024-01-19

Стандарт бус өндөртэй том оврын автомашин гацжээ

Овор ихтэй ачааны тээвэрлэлтэд тавих ерөнхий шаардлага
2024-01-19