Ихэнх нутгаар багавтар үүлтэй цас орохгүй
Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр -39...-44 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -32...-37 градус, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Сэлбэ голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар -26...-31 градус, бусад нутгаар -21...-26 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -25...-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр -18...-23 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар -9...-14 градус, бусад нутгаар -14...-19 градус хүйтэн байна.
2024-01-23
Цагаан сараар гурав хоног амарна
XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн шинийн 1-ний өдөр 2024 оны хоёрдугаар сарын 10-нд тохионо. Цагаан сарын баяраар шинийн 1, 2, 3-нд бүх нийтээрээ амрах хуультай.
2024-01-22
Б.ЯДАМЖАВ: Малчдын хамтын оролцоонд тулгуурлан бэлчээрийн ашиглалт, хуваарилалтыг зохицуулж байна
“Би Увс аймгийн Зүүнговь сумын хүн. Аав минь анх надад зах зээлээ дагаж нутгаасаа гарч амьдралаа залгуулах хэрэгтэй гэж зөвлөн одоогийн оршин суугаа Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт 2005 онд ирж суурьшиж байлаа. Энэ нутагтаа ирээд 19 жил болж байна. Аав минь намайг газар тариалангийн өлгий, мал ахуйгаа өсгөхөд таатай энэ сайхан газар нутагт суух боломжоор хангаж нүүлгэж өгөөд дараа жил нь бурхны оронд заларсан. Тийм болохоор би үржил шимт энэ сайхан нутагтаа ирсэндээ талархаж явдаг даа” хэмээн даруухан өгүүлэх энэ эрхэмийг аймгийн аварга малчин Б.Ядамжав гэдэг.
2024-01-22
Хүүхдийн хорт хавдрын 80 хувь нь агаарын бохирдлоос үүдэлтэй
Агаарын бохирдлоос болж, Монгол Улсын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж буйг хөндөж, анагаах ухааны доктор Н.Одонгуа, судлаач С.Наранбаатар нар өнөөдөр “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ. Тэд иргэд утаагаар амьсгалснаар хорт хавдрын өвчлөл, нас баралт, ургийн гажиг, зулбалт нэмэгдэж буйг судалгаанд үндэслэж, жишээ татан ярив.
2024-01-22
Гадаадад байгаа иргэд рүү чиглэсэн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Монгол Улсаас АНУ-д суугаа онц Элчин сайд Ө.Батбаяр НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй “Хилийн чанад дахь Монгол иргэдийн мэдлэг, чадавхыг Монгол Улсын хөгжлийн хөшүүрэг болгох нь” төслийн хүрээнд тус байгууллагын Вашингтон дахь Бүсийн төвийн төслийн зохицуулагч А.Маристела тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
2024-01-22
Ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна
Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлд зорчиж явсан шинэ саарал автобус автомашинтай мөргөлдөж ноцтой осол гаргасан. Зам тээврийн ослын улмаас автомашинд зорчиж явсан хоёр иргэн нас барсан бол автобусны жолоочийн биеийн байдал хүнд байгаа аж.
2024-01-22
Улаанбаатарын өвлийн наадам зохион байгуулна
Нийслэлийн аялал жуулчлалын газраас “Улаанбаатарын өвлийн наадам” үйл ажиллагааг нэгдүгээр сарын 27-28-ны өдрүүдэд “Скайрезорт” цанын бааз болон “Цонжин болдог”-т байрлах “Уухайн дуу” жуулчны бааз, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тус тус зохион байгуулахаар төлөвлөжээ.
2024-01-22
Зүрх судасны мэс заслын шинэ технологи нэвтрүүлжээ
П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн судлаачдын баг “Зүрхний цочмог шигдээсний эрт үеийн оношилгоо, эмчилгээг эмнэлзүйн практикт нэвтрүүлэх нь” сэдэвт цөм технологийн төслийг 490.3 сая төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлжээ. Зүрхний цочмог шигдээсний үед 2016 онд 11, 2018 онд 9 нийт 20 өвчтөнд ТиСДЭ хийх явцад бүлэн соруулах эмчилгээ хийж, титэм судсанд шинээр үүсэж тогтсон бүлэнг соруулан авч дараа нь стент тавьсан нь үр дүн 95 хувьтай байлаа. Төсөлт ажлын хугацаанд титэм судаснаас бүлэн соруулах эмчилгээг улсын хэмжээнд анхлан амжилттай хийж гүйцэтгэн практикт нэвтрүүлжээ.
2024-01-22
Хөвсгөл аймаг "Хөх баавгай" төслийг хэрэгжүүлнэ
Монгол Улсын Засгийн Газраас Хөвсгөл аймгийг “Аялал жуулчлалын бүс” болгон хөгжүүлэх зорилт тавьсан ба уг зорилтын хүрээнд GoMongolia – “Өөдөө тэмүүлэх Монгол” үндэсний зорилтод тулгуурлаж “Хөх баавгай” аялал жуулчлалын үйлчилгээ, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийг Хөвсгөл аймагт хэрэгжүүлж байна.
2024-01-22
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдах албан тушаалтан Хятадын компаниас хахууль авчээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны нэгдүгээр сарын 15-21-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 89 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 74 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
2024-01-22
Эрсдэл далласан их халуун үргэлжилнэ
Дэлхийн цаг агаарын шинжилгээний агентлагийн судлаачид дулаарлаас үүдэлтэй аюулт үзэгдэл, гамшиг, ослын хор хохирлыг гурван хүчин зүйл үлэмж нэмэгдүүлж, хүн төрөлхтнийг эмзэг, сул дорой болгож байгааг онцолжээ. Нэгдүгээрт, гамшгийн сэрэмжлүүлэг хангалтгүй байдал. Хоёрдугаарт, хот, суурин газарт хангалттай хэмжээний ногоон байгууламж, ургамал байдаггүй нь. Гуравдугаарт, барилга, байгууламжийн муу төлөвлөлт. Гамшиг, эрсдэлд туйлын эмзэг бид үүнийг анхааралдаа авч, бэлэн байдлаа хангавал зохистой.
2024-01-22