Европ руу зорчих агаарын замаа тэллээ
Ингэснээр манай улс дэлхийн 44 улсын 130 цэг рүү нислэг үйлдэх, хоёр орны хооронд шууд нислэг гүйцэтгэхээс гадна Европ болон Төв Азийн орнуудаар дамжин нисэх боломж бүрдэж байна.
2024-01-23
Үржил хязгаарлах мэс ажиллаврын сургалтад малын эмч нарыг хамруулах нь
Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн хүрээнд манай улс нийтийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор эзэнгүй муур, нохойг бүртгэх, асран хамгаалах, дархлаажуулалт болон үржил хязгаарлах мэс ажиллаварт хамруулах ажлыг өргөн хүрээнд, үе шаттай зохион байгуулахаар төлөвлөөд буй. Эл шинэ зохицуулалт, өөрчлөлтүүдтэй холбогдуулан“Азтай савар” төрийн бус байгууллагынхан малын эмч нарт зориулан үржил хязгаарлах мэс ажиллаврын сургалт явуулах төсөл санаачилжээ
2024-01-23
Цаг уурын мэдээллийн сан байгууллаа
Цаг уур, орчны шинжилгээний газар (ЦУОШГ) 1985 оноос хойших Монгол орны цаг уурын мэдээлэл, датаг нэгтгэсэн archive.namem.gov.mn цахим хуудсыг Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн дэмжлэгтэйгээр ашиглалтад оруулжээ. Ийм мэдээллийн сантай болсноор судлаач, мэргэжилтнүүд төдийгүй иргэд сүүлийн 40 орчим жилийн цаг агаарын төлөвийг богино хугацаанд төвөг чирэгдэлгүй харах боломж бүрдсэн гэнэ
2024-01-23
Зургаан аж ахуйн нэгжид ногоон гэрчилгээ олгох нь
Засгийн газрын 290 дүгээр тогтоолоор баталсан Байгальд ээлтэй дэвшилт арга, технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах журмын дагуу БОАЖЯ-наас зургаан аж ахуйн нэгжид ногоон гэрчилгээ, тэдгээрийн үйлдвэрлэдэг, худалддаг бүтээгдэхүүнд эко тэмдэг олгохоор болжээ. Тодруулбал, хог хаягдлыг дахин боловсруулж, хуванцар хоолой, цонхны бэлдэц бэлтгэдэг “Метропласт”, Дархан-Уул аймгийн 110 мВт-ын хүчин чадалтай нарын цахилгаан станцын төслийг амжилттай хэрэгжүүлж, өдгөө төвийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж буй “Солар повер”, хүдрийн овоолгоос шүүрэх хүчиллэг усыг боловсруулж, саармагжуулдаг “Ган сэнтий”, нарны эрчим хүчийг цахилгаан болгож хувиргах дэвшилт технологи ашиглан үйлдвэрлэл явуулж байгаа
2024-01-23
ХЗДХЯ-ны газрын дарга төрийн нууцыг үрэгдүүлсэн хэрэгт холбогджээ
Түүнд холбогдох хэргийг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газарт шалгаад НПГ-аас Эрүүгийн хуулийн 19.13-1 дэх хэсгийн “Төрийн маш нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, эд зүйлийг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд задруулсан нь эх орноосоо урвах, гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах гэмт хэргийн шинжгүй” гэсэн заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм. Түүнд холбогдох хэргийг шүүн хэлэлцэхээр удаа дараа товлож, хамгийн сүүлд өчигдөр 10.00 цагт хурлыг хийхээр зарласан ч гэрч, шинжээч нар ирээгүйгээс ирэх сарын 23-ныг болтол хойшлуулжээ.
2024-01-23
УГТЭ-т элэгний хавдрын мэс засал хийж эхэлжээ
Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-т энэ сараас элэгний хавдрын мэс засал хийж эхэлжээ. Тус эмнэлгийнхэн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эмч, мэргэжилтнүүдээ хоол боловсруулах замын хавдрын мэс заслын чиглэлээр сургаж, чадавхжуулсан аж. Ингэснээр хавдрын мэс заслыг нэвтрүүлэх боломж бүрдүүлсэн байна. Тодруулбал, энэ сарын 10-нд тус эмнэлгийнхэн 52 настай өвчтөнд элэгний хавдар тайрах нээлттэй мэс заслыг амжилттай хийсэн аж. Мэс заслын дараа эмчлүүлэгчид ямар нэгэн хүндрэл гараагүй гэнэ. Өвчтөний биеийн байдал сайжирсан бөгөөд уржигдар эмнэлгээс гарч, дараагийн шатны хяналтад шилжжээ. Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу хавдрын тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах зорилготой арга хэмжээнүүдийн нэг нь энэ юм байна.
2024-01-23