Дунд голд хүний цогцос хөвж байжээ
Нийслэлийн Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо, “Ирээдүй” хотхоны баруун талд “Дунд” голд эрэгтэй хүний цогцос хөвж байсан дуудлага иржээ.
2023-07-31
Хараа голыг явганаар гаталж байгаад амиа алджээ
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн “Элсний гэзэг” гэдэг газар буюу аймгийн төвөөс зүүн урд зүгт 167 км, сумын төвөөс урд зүгт 4 км-т 2 хүн “Хараа” голыг явганаар гаталж байгаад 1 хүн нь живсэн тухай дуудлагыг долдугаар сарын 29-ний өдрийн 17:48 цагт хүлээн авсан.
2023-07-31
Ц.ХУЛАН: Шүүх намайг ялласан ч түүх цагаатгана
Энэ хүний гар бариулан танилцуулсан эрдэм шинжилгээний байгууллагынхантай нь Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатарт олон улсын хурал зохион байгуулсан, бүр аль эрт 2014 онд Хөх хотод худам монгол бичгээр, 2015 онд хятад хэлээр орчуулагдан хэвлэгдсэн Монгол яруу найрагчдын түүвэр, миний өөрийн уран бүтээл хүртэл “тагнуулын үйл ажиллагаа” юм гэнэ ээ.
Би хятадуудаас мөнгө аваагүй шүү. Одоо бүр үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхэд ч шоронд чихдэг болжээ. Монголын төр яачихав аа гэмээр байна. Шүүх ялласан ч шүүх цагаатгана.
2023-07-27
Хахууль авсан ЖДҮГ-ын албан тушаалтнуудыг шалгаж дууслаа
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар (ЖДҮГ)-ын хоёр албан тушаалтныг эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж, яллагдагчаар тооцон цагдан хорьсныг бид өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдээлж байв. Тус газрын Хууль, тусгай активын хэлтсийн дарга Д.Надмидцэдэн, мэргэжилтэн Б.Алтансүх нарт холбогдох хэргийг хууль сахиулах байгууллагынхан шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлжээ.
2023-07-26
Ядарсан үедээ жолоо барьснаас үүдэн осолдох явдал гарсаар байна
Ховд аймгийн Манхан сумын Ботгон багийн нутаг, Ботгоны хавцал гэдэг газарт хүнд даацын автомашин онхолдож, жолооч нь амиа алджээ. Онцгой байдлын байгууллагад уг ослын талаарх дуудлага ирсний дагуу Манхан сум дахь аврах бүлгийн аврагчид газар дээр нь ажиллахад тус аймгийн Булган сумаас аймгийн төв рүү явж байсан “Норд бенз” загварын ачааны автомашин замын зорчих хэсгийн хажуу руу онхолдсон байсан гэнэ. Уг автомашины бүхээгт жолоочоос гадна гурван хүн сууж явсан бөгөөд тэдний биеийн байдал хэвийн гэж орон нутгийн эх сурвалжууд мэдээлэв.
2023-07-26
Баянхонгор аймгийн өмнөх удирдлагад дахиад яллах дүгнэлт үйлдүүлнэ
Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга асан, өдгөө төлөөлөгчөөр ажиллаж буй Ц.Отгонбаяр, Засаг дарга байсан Г.Батжаргал, ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Ихбаяр, “Эко грийн ланд” ХХК-ийн захирал З.Эвлэгсайхан нарт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн баяр наадмын өмнөхөн нэмж шалгаж дууслаа. Улмаар яллах дүгнэлт дахиад үйлдүүлэхээр НПГ-т хэргийн хамт хүргүүлсэн байна.
2023-07-26
Солонгос жуулчин амралтын газарт нас баржээ
Монголд аялахаар ирсэн Өмнөд Солонгосын жуулчин буудалласан амралтын газартаа нас баржээ. БНСУ-аас ирсэн бүлэг жуулчин Налайх дүүргийн нутаг, Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолбор газар дахь “Чин чандмань” амралтын газарт буудалласан аж. Гэтэл тэдний нэг болох 58 настай, Дэгү хотын харьяатай иргэн ил харагдах гэмтэл шархгүй таалал төгссөн байсан гэнэ. Хамт яваа хүмүүс нь цагдаагийнханд “Архаг хууч ямар нэг өвчингүй, даралт ихсээд байгаа бололтой хэмээн ярьж байсан” гэсэн тайлбар өгчээ.
2023-07-26
УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг Т.Бадамжунайд хахууль өгсөн үндэслэлээр яллагдагчаар татлаа
Ташрамд дурдахад, Т.Бадамжунайг баяр наадамд олны анхаарал хандсан үед батлан даалтад гаргасан. Уг нь энэ сарын 5-нд түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нэг сараар сунгах захирамж шүүгч гаргасан бөгөөд түүний өмгөөлөгч нар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шат ны шүүхийн ерөнхий шүүгчид эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргах шаардлагатай хэмээн хүсэлт тавьсан гэнэ. Шүүгч хүсэлтийг нь хянаж үзээд Т.Бадамжунайг энэ сарын 10-нд хилээр гарахыг нь хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авч батлан даалтад гаргасан аж.
2023-07-25