“Авлига хороолол”-ын барилгын ажлыг зогсоох хүсэлтийг дахин хэлэлцэхээр боллоо
Мөн БОАЖЯ-наас гаргасан ийм хүсэлтийг ч түдгэлзүүлэв. Тэрчлэн хотын даргад холбогдох байгууллагынхны танилцуулсан “Акуа гарден” хотхоны үерийн усны нөлөөлөл, авах арга хэмжээний талаарх дүгнэлтийг гаргуулах “Онч шийдэл” төрийн бус байгууллагын хүсэлтийг хэрэгссэнгүй. Харин нийслэлийн Засаг даргын 2022 оны нэгдүгээр сарын 3-ны А/17 тоот захирамжийн биелэлтийг түдгэлзүүлэх нэхэмжлэгчийн хүсэлтийг холбогдох мэдээлэл, баримтыг тодруулсны үндсэн дээр дахин хэлэлцэхээр шийдвэрлэв.
2023-08-11
Зөрчлийн хэрэг буурлаа
Энэ хугацаанд 191 638 хүн, 494 хуулийн этгээд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлсэн нь өмнөх сарынхаас 22.5-27.1 хувиар буурчээ. Эдгээр хэргийн улмаас 2.9 тэрбум төгрөгийн хохирол учирснаас одоогийн байдлаар 784 саяыг нь барагдуулаад буй аж. Өмнөх сарынх нь үзүүлэлттэй харьцуулахад Нийгмийн даатгалын, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, хүүхдийн эрх зөрчсөн хэргийн тоо хамгийн өндөр буюу 43.2-63.1 хувиар буурсан байна.
2023-08-10
НҮБ-ын нэр барин иргэдийг залилжээ
Иймд дээрх олон улсын байгууллагынхан иргэдийг залилангийн хэргийн хохирогч болохоос сэрэмжлүүллээ. Хувийн, ялангуяа санхүүгийн мэдээллээ илгээхийг хүссэн, их хэмжээний мөнгөн тусламж олгох тухай дурдсан, олон улсын төсөл, хөтөлбөрт хамруулах санал тавьсан цахим шуудан, зурваст хянамгай хандахыг зөвлөв. ЦЕГ-аас ч иргэдийг энэ төрлийн цахим гэмт хэргээс сэргийлэхийг анхаарууллаа.
2023-08-09
Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нартай хамт яллагдагчаар татагдсан есөн хүн хэн байв
Тэгвэл Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Нүүрсний” гэх тодотголтой, НПГ-аас 11 хүнд албан тушаалаа урвуулан ашигласан, бусдад давуу байдал бий болгосон, үндэслэлгүй хөрөнгөжсөн, зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан, гэрчид нөлөөлсөн, худал мэдүүлэг өгсөн хэмээн яллах дүгнэлт үйлдсэн 142 хавтас хэргийг өнгөрсөн баасан гараг буюу энэ сарын 4-ний 14.50 цагт хүлээн авснаа Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлэв.
2023-08-07
Орон сууцад буудсан эр өмнө ч галт зэвсэг барьж танхайрч байжээ.
Баянгол дүүргийн 30 дугаар хороо буюу олны нэрлэж заншсанаар X хорооллын 24 дүгээр байрны тагтан дээрээс нэгэн иргэн дээшхэд хэдэн удаа буудаж буй бичлэг өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдаж, буундуутэр хавийн оршин суугчдыг айдаст автуулсан.
2023-08-04
Замын-Үүдийн хилийн цэргийн ангийн захирагчийг шалгаж дууслаа
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулсан хилийн цэргийн эрх бүхий албан тушаалтан цөөнгүй. Тэдний нэг болох өмнөд хилийн Замын-Үүдийн боомт дахь хилийн 0108 дугаар ангийн захирагч, хурандаа .Нямбат, авто замын шалган нэвтрүүлэх заставын дарга, хошууч .Баттүшиг нарт холбогдох хэргийг хууль сахиулах байгууллагынхан шалгаж дуусжээ. Тэд албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон хэрэгт холбогдсон юм. Бидний авсан мэдээллээр Замын-Үүдийн боомтоор хил нэвтрүүлэх машины дарааллыг зөрчүүлэн, танил талынхаа урдуур нь оруулсан хэмээн буруутгагдаж буй гэнэ.
2023-08-03
Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын хэргийг шүүхэд шилжүүлэхээр боллоо
“Нүүрсний” гэх хэргийг шалгах ажлын хэсгийнхний мөрдсөн, төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой нэг ч хэрэг шүүхэд ирээгүй талаар өнгөрсөн долоо хоногт ШЕЗ- өөс хэвлэлийн бага хурал хийхдээ мэдэгдсэн. Тэгвэл НПГ-аас УИХ-ын дэд дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Ганхуяг нарын 11 хүн холбогдсон, албан тушаалаа урвуулан ашигласан, бусдад давуу байдал бий болгосон, үндэслэлгүй хөрөнгөжсөн, зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан, гэрчид нөлөөлсөн, худал мэдүүлэг өгсөн гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэж дуусаад Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.
2023-08-03
"Найман ишигний" гэх хэргийн Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болголоо
Л.Г, Ц.Т, Б.Д нарт холбогдох, "Олон тооны мал хулгайлсан" буюу олон нийтэд "Найман ишигний" гэх нэрээр танигдсан хэргийн Давж заалдах шатны шуух болж, Шуух бүрэлдэхүүн шийдвэрээ танилцууллаа. Шуух бүрэлдэхүүн хэргийг хянаж үзээд, Анхан шатны шуух буюу Хэнтий аймгийн Бор Өндөр суман дахь сум дундын шүүхээс гаргасан 35 дугаартай яллах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Ингэснээр хэрэгт холбогдогсод суллагдсан.
2023-08-02
З.Энхболд хилийн хоригоо цуцлуулж АНУ явах хүсэлт гаргав
Авлига, албан тушаалын хэрэгт холбогдчихоод тийм байдлаар хил давсан хүмүүсийг “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжилж, эх оронд нь буцаан авчрахын тулд Засгийн газраас багагүй зардал, чирэгдэл гаргаж буй билээ. Магадгүй шүүгч энэ бүхнийг тооцоолон З.Энхболдод авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөөгүй биз.
2023-08-02