2023 он гарснаас хойш 49 хүн усны ослоор амиа алджээ
Үүний 35 нь насанд хүрэгч, 14 нь хүүхэд байж. Долдугаар сарын 25-наас хойш улсын хэмжээнд 18 хүн ийм шалтгааны улмаас амиа алдсан байна. Онцгой байдлын байгууллагын алба хаагчид усны ослын дуудлагаар ажиллахдаа есөн хүний амь аварсны тав нь бага насны хүүхэд байсан гэнэ. Хамгийн сүүлд Сэлэнгэ аймгийн Сайхан сумд 15 настай хүүхэд усанд энджээ. Хүү адуугаа эрж яваад Орхон голд осолдсон бөгөөд аврагчид түүний цогцсыг гурван өдрийн дараа буюу өчигдөр олсон байна.
2023-08-17
Нүүрсний хулгай: Экспортоос чадахаа болиод импортолж “идэхээр” шийдсэн үү
Үүнд шаардлагатай 242 сая төгрөгийг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос гаргаад, 80 тонн хагас коксжсон нүүрсийг БНХАУ-аас оруулж ирээд судалсан. Нийт 97 удаагийн галлагаа хийж үзсэн. Үр дүнг нь шинжлүүлсэн. Ингэхэд тоосонцор, дэгдэмхий чанар нь буурсан. Хүхрийн хэмжээ, үнслэг зэрэг буурсан үр дүн гарсан байна.
2023-08-16
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 57 гомдол, мэдээллийг хянан шалгав
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны 8 дугаар сарын 7-11-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 298 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 78 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 220 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
2023-08-15
Түрээслээд өмчлөх орон сууцын квотод хамруулна хэмээн залилжээ
Нийслэлийн Прокурорын газраас бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авахаар хүч хэрэглэх, заналхийлэх гэмт хэргийг зохион байгуулалттай бүлэглэн үйлдсэн 16 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 20.3-1-ийн зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх болон 20.16-2.1 дэх хэсгийн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах зэрэг заалтаар яллах дүгнэлт үйлдсэнийг УЕПГ-аас мөн мэдээлэв. Өнгөрсөн долоо хоногт тус газраас хэрэг бүртгэлтийн 31 142, мөрдөн байцаалтын 2267 хэрэгт хяналт тавьж ажиллажээ.
2023-08-15
Эрүүгийн 850 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 8 дугаар сарын 7-11-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 140 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 106 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
2023-08-14