Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хэрэг зөрчил

Хуурамч бичиг баримт үзүүлэн 1.8 тэрбум төгрөг залилжээ

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан
2023-11-13

61 жолооч согтуугаар жолоо барьж, 114 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

Иргэд ихэвчлэн ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтэс гэсэн фэйсбүүк пэйж, 102 дугаарт хүчирхийллийн мэдээлэл өгдөг
2023-11-13

Монголбанкны ерөнхийлөгч асны нэг үйлдлийг шалгаж дууссан ч хэрхэх нь тодорхойгүй байна 

Улаанбаатар хотын банканд Төв банкнаас 2016 оны нэгдүгээр сарын 29-нд 100 тэрбум төгрөг жилийн 14 хувийн хүүтэй, богино хугацаатай олгосон. Үүнийгээ Монголбанк, Улаанбаатар хотын банк, “Кью эс си” компанийн хооронд Өрийн бичиг шилжүүлэх тухай гэрээ байгуулж, түүндээ таван жилийн хугацаанд 21 хувийн үндсэн хүү төлөхөөр тусгажээ. Ийнхүү хууль бус хэлцэл байгуулснаар Монголбанк олон тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн гэдэг. Эл хэргийг нь НПГ-т хянаж буй бөгөөд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэх, эсэх нь хараахан тодорхой болоогүй байна. 
2023-11-13

Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солино

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “...ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх
2023-11-12

Шахмал түлш тээвэрлэх компаниас хахууль нэхсэн даргыг шүүхэд шилжүүллээ 

Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Цолмонд холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. Тэрбээр “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд тус газраас зарласан шахмал түлш тээвэрлэх ажил гүйцэтгэх тендерийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа “Батсуурь тэгш хүрээ” ХХК-ийн удирдлагаас 10 сая төгрөгийн хахууль нэхсэн хэрэгт яллагдагчаар татагдсан юм. Өөрөөр хэлбэл, эл хэмжээний мөнгө өгвөл компанийг нь шалгаруулна, үгүй бол хаслаа гэх байдлаар хясан боогдуулж хахууль нэхсэн байдаг. Түүгээр ч зогсохгүй Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Батцэцэг хүнээр дамжуулж авчирч өгөхийг шаардаж байсан хэрэгт буруутгагдаж буй юм. 
2023-11-10

Гэр бүлийн хүчирхийллийн 65 дуудлага бүртгэгджээ

Нийт дуудлагын 1215 зөрчлийн шинжтэй, 92 гэмт хэргийн шинжтэй  дуудлага
2023-11-10

 Ч.Сайханбилэгт “Нэткапитал” ББСБ-аас мөнгө шилжүүлж байсан гэв үү

Авлигын хэргийн яллагдагчаар татагдаж, биеэ эмчлүүлэх нэрээр АНУ руу зугтсан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг эх оронд нь шилжүүлэн авахаар хууль сахиулах байгууллагынхан хамтран нэлээд олон ажиллагаа тасралтгүй явуулж буй билээ. Энэ хүрээнд түүний хамаарал бүхий хүмүүсийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж байсан нэг бус хүнийг АТГ-ынхан шалгаж эхэлсэн юм. Өнгөрсөн өдрүүдэд Ч.Сайханбилэгийн хамааралтай данс руу 2.8 сая ам.доллар шилжүүлсэн гэх Г.Төмөрбаатарыг сэжигтнээр шалгаж, тайлбар мэдүүлэг авсан. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, МАН-ын хорооны дарга асан Г.Төмөрбаатар нэг бус удаагийн гүйлгээгээр дээрх хэмжээний ам.доллар шилжүүлсэн хэрэгт сэжиглэгдэж буй. 
2023-11-10

Сураггүй алга болсон хоёр хүүг олжээ

Мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчдыг шуурхай бүлэгт хуваарилан 5 тээврийн хэрэгсэлтэй эрэн хайх ажиллагааг тасралтгүй зохион байгуулсан.
2023-11-09

Нохойгоо хамгаалалтгүй байлгасан 3 иргэнийг 100 000 төгрөгөөр торгожээ

Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй болох нь тогтоогдож, нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасан гурван иргэнээр хохирогчид
2023-11-09

2872 гэмт хэргийг илрүүлжээ

Цагдаагийн байгууллагаас Улсын ерөнхий прокурорын газартай хамтран “Илрүүлэлт-Оргодол-Шийдвэрлэлт 2023” нэгдсэн арга хэмжээг
2023-11-09

Байшин шатсанаас нэг хүн амиа алджээ

Түймрийн шалтгааныг тогтоохоор өдгөө холбогдох албаныхан ажиллаж буй юм байна. Галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор ахуйн хүрээний түймэр гарах нь ихэссэн тул иргэд, айл өрхүүд галын аюулгүй байдлаа хангахыг онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа. Мөн гэртээ бензин, шатах тослох материал хадгалахгүй байх, цахилгааны аюулгүй байдлаа хангахыг зөвлөлөө. Үүнээс өмнө галын улмаас долоон хүн амиа алдсан харамсалтай осол Сонгинохайрхан дүүрэгт өнгөрсөн сарын 26-нд гарсан юм. 
2023-11-09

Ял эдэлж байсан этгээдүүд мафи байгуулан, алт олборлосон хэргийг шүүхэд шилжүүллээ

Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт, аюултай бодис болох “Мөнгөн ус”-ыг алт боловсруулах үйл ажиллагаанд ашигласан
2023-11-09

Өчигдөр 8 хүн угаартаж, эмнэлгийн тусламж авчээ

Угаарын хий мэдрэгч дохиоллыг гэр, сууцандаа суурилуулах (Монгол гэрт тоононоос доош 30см орчим зайд, байшинд унтлагын өрөөний таазны голд, олон өрөөтэй бол өрөө бүрд), уг төхөөрөмжийн хэвийн ажиллагааг тогтмол шалгах, сард нэг удаа тоос шороог нь зөөлөн даавуугаар цэвэрлэх
2023-11-09

Т.Мөнхбаяраас хахуулийн 1.3 тэрбумыг хурааж, 27 сая төгрөгөөр торгох ял оноожээ

Эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал олгохын тулд ихээхэн хэмжээний хахууль хясан боогдуулж авсан хэрэгт
2023-11-08

Ц.Уянга: "Тэнүүн-Огоо" ХХК-д шилжүүлсэн мөнгөнөөс 82 тэрбум төгрөг алга болжээ

Өнөөдөр Ногоон автобусны хэргийг шалгах Ардчилсан Нам(АН)-ын ажлын хэсгээс мэдээлэл хийж, “Тэнүүн-Огоо” ХХК-д шилжүүлсэн мөнгөнөөс 82 тэрбум төгрөг алдагдсан асуудлыг хөндлөө. Өөрөөр хэлбэл, нийт 317.9 тэрбум төгрөгөөр 816 автобус авах шууд гэрээг хийжээ. Үүнд, 606 ширхэг том оврын дизель хөдөлгүүртэй автобус, 50 ширхэг дунд оврын каунти, 160 ширхэг цахилгаан автобус, 41 ширхэг цахилгаан автобусыг цэнэглэх цэнэглэгч орж байна.
2023-11-08

“Тэс Петролиум” ХХК-ийн ажилтнуудад нэг жилийн ял оноожээ

Дархан-Уул аймгийн Дархан сумын 3-р багийн нутагт байрлах “Тэс Петролиум” ХХК-ийн 2000 тоннын багтаамжтай АИ-92 шатахууны нөөцийн сав дэлбэрч, гурван хүн эндсэн. 
2023-11-08

Мөрийтэй тоглоом зохион байгуулсан бүлэг этгээдүүдийг баривчиллаа

Эрүүгийн цагдаагийн албанаас цахим орчинд “Poker” аппликэйшний “Найзууд” нэртэй клуб нээн 2022 оноос хойш мөрийтэй тоглоом зохион байгуулсан “П” нарын 3 этгээдийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчиллаа. Мөрдөн шалгах ажиллагааны үед сэжигтэй этгээдүүдээс хууль бусаар олсон орлогоороо худалдан авсан байж болзошгүй “Toyota Land Cruser 300”, “Lexus 570” маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийн, түр хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
2023-11-08

35 жолооч согтуугаар жолоо барьж, 107 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

Нийт дуудлагын 1236 зөрчлийн шинжтэй, 86 гэмт хэргийн шинжтэй  дуудлага
2023-11-08