Сургалтын хөтөлбөрийг үе шаттайгаар шинэчлэнэ
Сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах, сурах бичгийн эх зохиох, хянах багийг 254 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр батлав. “Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал”-г Засгийн газрын 2024 оны дөрөвдүгээр сарын 24-ий өдрийн тогтоолоор баталсныг удирдлага болгожээ.
2024-07-26
“Мөөгний баяр”-ыг гурав дахь жилдээ зохион байгуулах нь
Зөв аргаар түүж, хатаасан мөөгийг 3-5 жил хадгалахад амт, чанар нь төдийлөн өөрчлөгддөггүй гэнэ. Нойтон мөөгийг хатаахад жин нь 90 хувиар хөнгөрдөг байна. Хатааж, хэрэглэхэд хамгийн тохиромжтой нь хусандай, тослог шар, амтат сархиаг, идэшний чидмэг, нарсны цагаан, хөвдөн ногоон, хар, цагаан мөөг аж. Стандартын дагуу, зөв технологиор хатаасан мөөгний гадаад байдал цэвэрхэн, жижгийнх нь малгай бүтэн байдаг бөгөөд цаасан уут, шилэн сав, таглаатай хайрцагт савлаж, сэрүүн газарт хадгалах нь тохиромжтой
2024-07-26
1010 цэцэрлэгээс 539 нь номын сантай болжээ
Өнгөрсөн хичээлийн жилд 1010 цэцэрлэгээс 539 нь хүүхдийн номын сан байгуулсан байна Эдгээр цэцэрлэгийн 7682 бүлгийн номын санд нийт 291 гаруй бүтээл бий аж. Номын сангийн үйл ажиллагааны нэг хэсэг болох “Хамтдаа уншицгаая”, “Явуулын номын сан”, “3өөврийн номын төв”, “Номтой нөхөрлөе”, “Бяцхан номын санч”, “Номын ертөнцөөр аялцгаая”, “Нэг хүүхэд-нэг ном” зэрэг үйл ажиллагаанд давхардсан тоогоор 351 000 хүүхэд хамрагджээ. Номоор дамжуулан хүүхдийн хөгжлийг дэмжих уг арга хэмжээнд багачууд тун идэвхтэй хамрагдсан гэнэ. Цэцэрлэг бүр номын төрөл, хүртээмжийг нэмэх зорилготой ажиллаж буй аж
2024-07-26
Сурагчийн дүрэмт хувцсыг дотоодын найман компани үйлдвэрлэнэ
Хичээлийн шинэ жил удахгүй эхлэх гэж байна. Дэвтэр, үзэгнээс эхлээд сурагчийн дүрэмт хувцасны эрэлт, хэрэгцээ нэмэгддэг. Манай улс 2012 оноос эхлэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг нэгдсэн загварын дүрэмт хувцастай болгох шийдвэрийг гаргаж, хэрэгжүүлсэн байна. Монголын оёдлын холбооны гишүүн компаниуд сурагчийн дүрэмт хувцсыг 2013 оноос оёж буй аж
2024-07-25
Монгол, Хятадын боловсролын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргана
Боловсролын сайд П.Наранбаяр, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуан болон холбогдох бусад албан тушаалтнуудыг 2024 оны долдугаар сарын 24-ний өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр улсын боловсролын хамтын ажиллагааны талаар санал солилцож дараах асуудлуудыг хэлэлцэв.
2024-07-25
Хүүхдийн тоо хүрээгүй тохиолдолд сонгон судлах хичээлийг цахимаар заана
Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сонгон судлах 16 хөтөлбөрийг цахимаар хэрэгжүүлэх багш бэлтгэх сургалтын бүртгэл эхэллээ. Багш нарыг энэ сарын 31-ний 12.00 цаг хүртэл бүртгэх бөгөөд бүртгүүлсэн и-мэйл хаягт сургалтад хамрагдах ангийн урилгыг илгээх гэнэ. Сургалтыг ирэх сарын 5-9-ний хооронд цахимаар зохион байгуулах ажээ. Хичээл заах багш нар forms.office.com хаягаар бүртгүүлэх юм байна.
2024-07-24
Их сургуулиудын сургалтын 20 хувийг англи хэлээр явуулах санал гаргав
Боловсролын сайд П.Наранбаяр анхны шуурхай хурлаа хийж, тус салбарт хэрэгжүүлэх бодлогын талаар хэлэлцэн, гаргасан саналуудыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахад бэлтгэхийг холбогдох газрын дарга нарт үүрэг болгожээ. Тухайлбал, их, дээд сургуульд элсүүлэх босго оноог үе шаттай нэмэгдүүлэх санал гаргасан гэнэ. Энэ жилийн тухайд орон нутгийн сургуулийн босго оноо 420 байна. Нийслэлийн их, дээд сургуулиудад элсэх оноог мэргэжлийн ангиллаас хамаарч ялгаатай байдлаар буюу 420-480 байхаар тогтоосон юм. Босго оноог ийнхүү тогтоосон нь хэтэрхий бага буюу муу сурлагатнууд их, дээд сургуульд элсэж байна гэх шүүмжлэл хааяагүй гардаг. Тиймээс босго оноог цаашид үе шаттай нэмэгдүүлэхээр төлөвлөсөн бололтой
2024-07-24
1.8 сая сурах бичиг хэвлэж, сургуулиудад түгээжээ
Ирэх хичээлийн жилдI, III-XI ангийн 115 нэр, төрлийн 1.8 сая сурах бичгийг хэвлэн, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудад хүргэсэн байна. Сурах бичиг түгээх ажилд“Монгол шуудан” ХК шалгарч, гэрээгээр гүйцэтгэжээ. Бага ангийн сурах бичгийг 95-100 хувь хангасан гэнэ. Харин дунд, ахлах ангийн нөхөн хангалтын болон түрээсийн сурах бичиг 62 хувьтай байгааг Боловсролын ерөнхий газраас мэдээллээ. Өнгөрсөн оноос дунд болон ахлах ангийн сурагчид сурах бичгийг худалдан авч буй
2024-07-23
115 нэр төрлийн 1.8 сая сурах бичиг хэвлүүлжээ
Боловсролын ерөнхий газрын мэдээлснээр 2024-2025 оны хичээлийн жилд I болон III-XI ангийн 115 нэр, төрлийн 1.8 сая сурах бичгийг хэвлүүлжээ. Уг сурах бичгүүдийг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль бүрд 2024 оны зургаадугаар сарын 10-28-ны хооронд хүргэсэн байна.
2024-07-23
Эрүүл мэндийн багшийг МУБИС, АШУҮИС-д бэлдэхээр болов
“Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудад эрүүл мэндийн багш бэлдэх хөтөлбөрийг энэ жилээс хэрэгжүүлэхээр болжээ. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн хичээлийг хэн дуртай нь заах бус, мэргэжлийн багштай болох гэнэ. Үүний хүрээнд орон даяар эрүүл мэндийн багшийн элсэлт авч буй аж. Биологи болон нийгмийн ухааны хичээлээр элсэлтийн шалгалт өгч, 450-иас дээш оноо авсан хүүхдүүд эрүүл мэндийн багшаар суралцах боломжтой. Мөн түүх, монгол хэлний хичээлээр шалгалт өгсөн байж болох гэнэ
2024-07-23
Байгалийн мөөгийг зөв таних, түүх сургалт зохион байгуулав
ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн 50 жилийн ойд зориулсан байгалийн мөөгийг зөв таньж тодорхойлох, түүн бэлтгэх танхимын болон хээрийн сургалт өнгөрсөн бямба гарагт боллоо. Олон нийтэд зориулсан, үнэ төлбөргүй үйл ажиллагаанд 30 гаруй хүн оролцож, мөөгний талаарх ойлголт, мэдлэгээ тэлжээ. Хээрийн сургалтыг Богдхан уулын Зайсангийн амны баруун хойд энгэрт явуулсан бол танхимынхыг нь ХААИС-ийн Биотехнологийн сургуульд зохион байгуулсан аж.
2024-07-22
Их, дээд сургуулиуд элсэгчдээ хүлээн авч эхлэв
Элсэлтийн шалгалтын онооны жагсаалт гарч, сурагчид үүний дагуу их, дээд сургуульд элсэх үйл ажиллагаа үргэлжилж байна. Тухайлбал, МУИС-д элсэх эрх олгох үйл ажиллагаа энэ сарын 22 хүртэл үргэлжлэх юм. Энэ хугацаанд бүртгүүлэгчид онооны жагсаалтын дагуу хамгийн өндөр үзүүлэлттэйгээсээ эхлээд мэргэжлээ сонгоно. Онооны үзүүлэлтээр эхэнд бичигдсэн бүртгүүлэгчид өөр мэргэжил сонгосон тохиолдолд дараагийн хүүхдэд элсэх эрх нээгдэнэ
2024-07-19
Зуслангуудад зөвлөн туслагчид ажиллаж байна
Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа, ерөнхий шаардлага MNS5633:2023 стандартыг өнгөрсөн онд баталж, мөрдөж буй. Уг стандартыг хангуулах, зуслангийн хүүхэд хамгааллын бодлого, амрах орчин, хооллох үеийн аюулгүй байдал, хөгжлийн хөтөлбөрийн агуулгыг сайжруулах зорилготой зөвлөн туслагчид өдгөө ажиллаж байгаа гэнэ. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Монголын үндэсний зуслангуудын холбооныхон хамтран уг ажлыг зохион байгуулж буй аж
2024-07-19
36 сургуулийн 23 188 сурагч гурван ээлжээр хичээллэнэ
Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2017 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа ерөнхий боловсролын сургуулиуд гурван ээлжээр хичээллэдгийг таслан зогсоохоо илэрхийлж байж. Түүнээс хойш хэдийн долоон жил өнгөрсөн ч гурван ээлжийг халж чадсангүй. Ирэх буюу 2024-2025 оны хичээлийн жилд ч сургуулиуд гурван ээлжээр хичээллэсээр байх нь
2024-07-19
“Монгол бичгийн гарын авлага”-ыг цахимаар үзээрэй
Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III болон Төрийн албан хаагчдад зориулсан үндэсний бичгийн сургалтын хөтөлбөрийн дагуу бичиж боловсруулсан “Монгол бичгийн гарын авлага”-ын цахим хувилбарыг төрийн албан хаагчдад зориулан гаргасан талаар Боловсролын ерөнхий газраас мэдээллээ. Уг гарын авлагыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс МОНЦАМЭ агентлаг, МУИС, МУБИС, ШУТИС-ийн эрдэмтэн, судлаачидтай хамтран бэлтгэжээ. Гэхдээ зөвхөн төрийн албан хаагч бус, монгол бичиг сурч, зөв уншиж, бичих, дүрмийн мэдлэгээ дээшлүүлэх хүсэлтэй хүн бүр цахим номыг хэрэглэх боломжтой
2024-07-18