Их, дээд сургуулиуд дотуур байрны хүсэлтээ авч эхэлжээ
Их, дээд сургуулийн хичээл эхлэхтэй зэрэгцэн оюутнуудад амьдрах байрны асуудал тулгардаг. Тэр тусмаа орон нутгаас ирэх оюутнуудын хувьд нийслэлд оршин суух газар олох нь толгойны өвчин болсоор удаж байна. Их, дээд сургуулиудын дотуур байрны хүрэлцээ харилцан адилгүй бөгөөд энэ жилийн оюутны байрны элсэлт, үнэ өртөг ямар байгаа талаар сурвалжиллаа.
2024-08-15
Оюутны сургалтын төлбөр нэмэгдсээр байна
2024-2025 оны хичээлийн шинэ жил эхлэхэд цөөн хоног үлдлээ. Үүнтэй холбоотойгоор төрийн өмчийн таван их сургуулийн сургалтын төлбөрийн мэдээллийг хүргэж байна.
2024-08-15
Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох салбар зөвлөл аймаг, дүүрэг бүрд ажиллаж байна
Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан хүүхэд, залууст зориулан ажил, мэргэжлээ сонгоход туслах зөвлөгөө, мэдээллийг Боловсролын ерөнхий газраас гаргажээ. Улсын хэмжээнд буюу 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох салбар зөвлөл ажиллаж буй юм. Ажил, мэргэжлээ сонгох гэж буй хүүхэд, залуус болон тэдний эцэг, эх асран хамгаалагч нарт зөвлөгөө, мэдээлэл өгөх чиглэлээр уг зөвлөлийнхөн ажилладаг гэнэ
2024-08-15
Цэцэрлэгийн багшийн гүйцэтгэлийн үнэлгээний дүн өмнөх оныхоос буурчээ
Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн багшийн ажил гүйцэтгэлийн үнэлгээг өнгөрсөн хавар зохион байгуулсан. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 992 цэцэрлэгийн бүлгийн болон биеийн тамир, хөгжмийн үндсэн багш нарыг шалгалтад хамруулсан билээ. Ингэхдээ хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах үйл ажиллагааны болон багшийн мэргэжлийн хөгжлийн ахиц, үр дүн, цэцэрлэг, олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон байдал, оруулсан хувь нэмрийг нь шалгуур үзүүлэлт болгосон. Өөрөөр хэлбэл, 2-5 настай хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах, сургалтын үйл ажиллагааны төлөвлөлт, үр дүн болон багшийн мэргэжлийн хөгжил, цэцэрлэг ба олон нийтийн үйл ажиллагаанд оруулсан хувь нэмэр зэрэг шалгуурыг эцэг эх, асран хамгаалагчийн сэтгэл ханамж, багшийн өөрийн болон хамт олон, удирдлагын хөндлөнгийн үнэлгээний асуулгын хэлбэрээр үнэлсэн юм
2024-08-15
Нийслэл дэх 159 сургууль, 116 цэцэрлэгт багш, ажилтан дутагдалтай байна
2024-2025 оны хичээлийн жилд Улаанбаатар хот дахь төрийн өмчит 159 сургууль, 116 цэцэрлэгт багш, ажилтан дутагдалтай байгааг нийслэлийн Боловсролын газраас мэдээлэв. Тус газрынхан сул орон тооны мэдээллийг сургууль, цэцэрлэг тус бүрээр гаргаж, цахим хуудсандаа нийтэлсэн байна. Сонирхсон иргэд тухайн сургууль, цэцэрлэгийнхэнтэй нь холбогдож, шаардлагатай тохиолдолд шалгалтад хамтрагдсанаар сул орон тоонд ажиллах боломж бүрдэх нь.
2024-08-14
МУИС нэмэлт элсэлт авч эхэллээ
МУИС бакалаврын түвшний зарим ангидаа өчигдрөөс цахимаар нэмэлт элсэлт авч эхэллээ. Элсэлтийн бүртгэл долоо хоног үргэлжилж, энэ сарын 19-нд дуусах бол эрх баталгаажуулалт нь 20-22-нд үргэлжлэх нь. Тус сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх эхний бүртгэлээ зургаадугаар сарын 24-нөөс долоодугаар сарын 8-нд явуулж, эрх баталгаажуулалтыг нь долоодугаар сарын 16-22-нд зохион байгуулсан юм. Тэгвэл энэ удаа оюутан нэмж элсүүлэх боломжтой, анги нь дүүрээгүй хөтөлбөрүүддээ суралцагчдыг дахин бүртгэж байна
2024-08-13
11 цэцэрлэг, 16 сургуулийн барилгын ажил удааширчээ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэв. Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин энэ үеэр “Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 51 сургууль 87 цэцэрлэг, зургаан спорт заалны барилгын ажил үргэлжилж байна. Зураг төсөлд магадлал хийлгэсэн, барилгын төсөв нэмэгдсэн зэрэг шалтгааны улмаас 11 цэцэрлэг, 16 сургуулийн барилга угсралтын ажил удаашралтай байна” гэж танилцууллаа.
2024-08-13
Багшийн эрэлтийг урьдчилан тооцоолж, хомсдолоос сэргийлэх арга хэмжээ авах нь
Манай улсад одоогоор сургуулийн насны 825 мянга гаруй хүүхэд бий аж. Энэ тоо 2030 он хүртэл тогтмол өсөх бөгөөд тэр хэрээр ерөнхий боловсролын сургуулиудын багшийн эрэлт нэмэгдэх төлөвтэй гэнэ. Гэтэл манай улс ирэх жилүүдэд шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх нь битгий хэл, яг одоо дутагдалтай 4200 багшийн орон тоог нөхөж чадахгүй байна. Олон улсад хөдөлмөрийн насны хүн амын ажиллах хүчний гурван хувийг ерөнхий боловсролын сургуулийн багш нар эзэлдэг аж. Харин манай улсад эл үзүүлэлт 2.88 хувьтай гэнэ
2024-08-12
“Орчлон” сургууль Кембрижийн хөтөлбөрийг цахимаар хэрэгжүүлэх нь
“Орчлон” олон улсын цогцолбор сургууль 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн босгон дээр Кембрижийн хөтөлбөрийг цахимаар хэрэгжүүлэх зөвшөөрлийг албан ёсоор авсан талаараа олон нийтэд зарлалаа. Тус сургууль 2008 онд эл хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрхтэй Монголын анхны сургалтын байгууллага болж байсан бол үүнээс 16 жилийн дараа цахимаар явуулах тусгай зөвшөөрлийг авснаар улсдаа төдийгүй Ази, Номхон далайн бүсдээ анхдагч нь болжээ.
2024-08-09