Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Боловсрол

Өсвөрийн зохион бүтээгчид үзэсгэлэнгээ дэлгэжээ

Түүхийн хугацаанд 4 удаа нэрээ сольж өөрчилсөн хэдий ч  хүүхэд багачуудын авьяас чадвар, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх үүргээ биелүүлсээр Зохион бүтээх дугуйлан, мэргэжлийн болоод төрөлжсөн сургалтын статусаа хадгалсаар одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна.
2023-04-25

Дарьгангын БЦГ-т хөдөлгөөн мэдрэгч камер байршууллаа

Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа судалгаа шинжилгээний ажлыг хөдөлгөөн мэдрэгч камераар баталгаажуулж ажиллаж байна.
2023-04-25

Ирээдүйн иргэдийнхээ боловсролд хайхрамжгүй хандсаар байх уу

Ялангуяа бага ангийн болон цэцэрлэгийн багш мэргэжил эзэмших бол дээрх оноог хамгийн бага байхаар тогтоожээ. Албаныхан болохоор эрэлттэй учраас багш мэргэжлээр элсэгчдийн босго оноог бууруулсан гэж тайлбарласан. Харин иргэд энэ нь багш мэргэжлийн үнэлэмж, хөдөлмөр, ур чадварыг нь улам сулруулах буруу шийдвэр гэж буй билээ.
2023-04-25

Сурагчдын гэрийн даалгавар олон улсын жишгээс 2.3 дахин их

Бага ангийн сурагчдын гэрийн даалгаврын ачааллын судалгааг Шинжлэх ухааны академийн дэмжлэгтэйгээр МУБИС-ийн багш нар хийжээ. Судалгааны удирдагчаар тус сургуулийн багш, доктор Б.Оюунцэцэг ажилласан байна. Ерөнхий боловсролын сургуулийн багаангийн сурагчдын гэрийн даалгавар нь хэт их бөгөөд хүүхдүүдийн амрах цагийг багасган, тэдний эрүүл мэнд, эцэг, эх, асран хамгаалагчдын сэтгэл зүйд сөрөг нөлөө үзүүлж байна гэж уг судалгаагаар дүгнэжээ. Үүнд 715 багш, 1492 эцэг, эх, асран хамгаалагч, 2443 сурагчийг хамруулсан бөгөөд багаангийн хүүхдийн гэрийн даалгавар олон улсын жишгээс 2.3, Ерөнхий боловсролын сургуулийн үлгэрчилсэн дүрэмд зааснаас дөрөв дахин ихгэсэн дүн гарсан аж.
2023-04-24

Дэлхийн номын өдөр тохиож байна

Дэлхийн номын өдөр өнөөдөр тохиож байна. НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-аас 1995 онд дөрөвдүгээр сарын 23-ныг “Дэлхийн номын өдөр” болгон зарласан билээ. Энэ өдөр дэлхийн 100 гаруй оронд зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, ном уншихын ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулдаг. 
2023-04-23

Монголын боловсролын салбарын хамгийн том үзэсгэлэн үүдээ нээлээ

Тус үзэсгэлэнд оролцсоноор дотоодын бүх их, дээд сургууль, коллежийн танилцуулга, гадаад, дотоодын тэтгэлэгт хөтөлбөр, оюутны хөгжлийн зээлийн талаар болон элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой мэдээллүүдийг нэг дороос авах боломжтой.
2023-04-22

Дэлхийн номын өдрийг тэмдэглэнэ

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагаас 1995 оноос хойш жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-нд Дэлхийн номын өдрийг тэмдэглэдэг болсон. Энэ өдөр дэлхийн 100 гаруй улсад зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, ном уншихын ач холбогдлыг олон нийтэд сурталчилдаг. Үүний хүрээнд энэ сарын 18-24-нд “Эрдэм номын чуулган-2023” аяныг Шинжлэх ухааны академи, Үндэсний номын сантай хамтран тав дахь жилдээ зохион байгуулж байна.
2023-04-21

Д.ЖАРГАЛСАЙХАН: Анх удаа англи хэлээр бие даасан бүтээлээ гаргалаа

Монголын оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Азийн оюутны спортын холбооны дэд ерөнхийлөгч, Гавьяат дасгалжуулагч Д.Жаргалсайханаас хэвлүүлээд удаагүй “30 years of Asian university sports movement” номынх нь талаар зарим зүйлийг тодрууллаа.
2023-04-21

Хөдөөгийн багш нар Британи Улсад мэргэжил дээшлүүлэв

Британи Улсад мэргэжлийн сургалтад хамрагдаж буй Боловсролын Ерөнхий газар болон Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Дундговь, Дорноговь, Дархан, Сэлэнгэ, Хэнтий аймгийн англи хэлний багш нар, номын санчид болон боловсролын мэргэжилтнүүдийг Элчин сайд Б.Энхсүх 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр ЭСЯ-нд хүлээн авч уулзжээ.
2023-04-21

Олон улсын охидын математикийн олимпиадаас гурван хүрэл медаль хүртэв

Тэд өнөөдөр эх орондоо ирэх аж. МУИС-ийн багш, доктор Т.Хулан, дэд доктор С.Цогзолмаа нар охидын багийг дасгалжуулан бэлтгэжээ. Жил бүр зохион байгуулдаг уг олимпиадад манай сурагчид гурав дахь удаагаа оролцсон энэ. Өнгөрсөн жил цар тахлын улмаас уг олимпиадад цахимаар өрсөлджээ.
2023-04-20

Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг дэлхийн өдрийг тэмдэглэнэ

Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг дэлхийн өдрийг угтан Хүүхэд хамгааллын асуудлаар урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулдаг олон улсын байгууллагуудын санаачилсан нөлөөллийн ажил, олон нийтэд чиглэсэн контент, сургалтын талаарх мэдээллийг сонслоо.
2023-04-20

Улаанбаатар-Хустай чиглэлд сурагчдыг аялуулах нь

Аялал, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулдаг “ME marketing entertainment” компани Улаанбаатар-Хустай чиглэлд “Өвлөгдсөн Монгол” байгаль, танин мэдэхүйн контент аялал зохион байгуулахаар болжээ
2023-04-19

Дэргэдээ цэцэрлэг нээсэн байгууллагад БШУЯ-наас тодорхой санхүүжилт олгоно

Аж ахуйн нэгж байгууллага дэргэдээ цэцэрлэг, салбар бүлэг байгуулах санал санаачилгыг БШУЯ дэмжин нэг хүүхдэд ногдох хувьсах зардал, хоолны мөнгө, мэргэжлийн багшаар хангах, багшийн мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, санхүүжүүлж байгаа юм.
2023-04-19

МУИС-ийн оюутнууд олон улсын мэтгэлцээний тэмцээнд амжилттай оролцжээ

Тус сургуулийн багт олон улсын эрх зүйн ангийн оюутан Б.Ариунзаяа, Ө.Намуунбаяр, С.Билэгт-Очир, Г.Маргад, эрх зүйн ангийн оюутан Б.Лхагважаргал нар оролцжээ. Дасгалжуулагч багшаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн дэд профессор, эрдэмтэн нарийн бичгийн дарга М.Уянга ажиллажээ.
2023-04-19

Бүгд найрамдах ЧЕХ УЛСАД жил бүр оюутан суралцуулна

Боловсрол, шинжлэх ухааны яам, БНЧУ-ын Боловсрол, залуучууд, спортын яам хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичиг” байгуууллаа. Санамж бичгийн хүрээнд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааг дэмжих юм.
2023-04-18

Сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солино

Төслийг 4 үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд 1 болон 2 дугаар ээлжийн ажлууд 2021 оноос эхэлсэн.
2023-04-17

Эцэг, эх, асран хамгаалагчдад санхүүгийн дарамт учруулахгүй байхыг зөвлөлөө

Энэ хичээлийн жилийн сүүлийн улирал эхэлсэнтэй холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Хамтдаа хичээцгээе” уриатай зөвлөмжийг сургуулийн удирдлага, багш, сурагчдад хүргүүлсэн байна
2023-04-17

Бяцхан хилчид эрдмийн баяраа тэмдэглэжээ

Бага сургууль нээгдсэнээр Хилийн цэргийн 0306 дугаар ангийн хилчдийн хүүхдүүд 1-5 дугаар ангиа эцэг эхийн дэргэд сурах боломж бүрдсэн гэдгээрээ онцлог юм
2023-04-16