Оюутан цэрэг хөтөлбөрт 1500 залуу хамрагдлаа
Оюутан цэрэг хөтөлбөрийг 8 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Монгол Улсын Ерөнхий сайд энэ хавар оюутнуудтай уулзах үеэр залуучуудын гаргаж тавьсан 10 асуудлын нэг нь оюутан цэргийн тоог нэмэгдүүлэх хүсэлт байсан юм. Холбогдох судалгааг хийж, засгийн газрын шийдвэр гаргаснаар 160 оюутан хамрагдах байсныг 1500 болгож нэмэгдүүлсэн.
2023-05-30
Ром хотын хамгийн эртний Санта Чичилиа Консерваторийн төлөөлөгчид Монголд иржээ
Соёлын сайд Ч.Номингийн урилгаар Бүгд Найрамдах Итали Улсын Ром хотын хамгийн эртний Санта Чичилиа Консерваторийн Гадаад хамтын ажиллагааны газрын төсөл хөтөлбөр хариуцсан Маэстро Леа Паварини, дуулаачийн тэнхимийн багш Эмануэла Салуччи нар Монгол Улсад хүрэлцэн ирээд байна. Энэ хүрээнд Бүгд Найрамдах Итали Улсын Ром хотын алдарт Санта Чичилиа Консерваторийн төлөөлөгчдийг Соёлын яаманд хүлээн авч уулзлаа.
2023-05-30
Азийн физикийн олимпиадад Орос, Хятадын баг тэргүүлэв
Монголоос16 төлөөлөгч оролцсоноос 11 дүгээр сургуулийн сурагч Л.Дөлгөөн хүрэл медаль хүртэв. Энэ нь манай улс физикийн олимпиадаас14 жилийн дараа хүртэж буй хоёр дахь хүрэл медаль юм байна. Хаалтын ажиллагааны үеэр шилжин явах тугийг Малайз улсад гардуулснаар 24 дэх олимпиадыг зохион байгуулах орноор сонгогдлоо.
2023-05-29
Азийн Физикийн олимпиадаас медаль авсан сурагчийг урамшууллаа
23 дахь удаагийн Азийн Физикийн олимпиадад зохион байгуулагч орны хувиар 16 сурагчтай хоёр баг бүрдүүлэн өрсөлдсөн. Үндэсний багийг МУИС-ийн багш Д.Улам-Оргих тэргүүтэй 4 багш дасгалжуулсан юм. Ингээд олимпиадын үр дүн гарахад Монгол улсын багийн гишүүн 11 дүгээр сургуулийн сурагч Л.Дөлгөөн хүрэл медалийн болзол хангаж өчигдөр шагналаа гардан авсан.
2023-05-29
Хамгийн олон хүнтэй нь бурхан урлаачийн асар
...Тэдний хамтран бичсэн номыг талд нь ортол уншсан юм. Бага насны хүүхдийг томчууд ямар, ямар байдлаар хүчирхийлж, дарамталж байдаг хэлбэр бүрийн талаар мэдэв. Өнөөдөр ч ийм амьдралтай хэдэн охин үр, эрэгтэй хүүхэд ч гэсэн хаана, хаана, яажшуухан амьдарсан болж яваа юм бол гэж өөрийн эрхгүй бодогдлоо...
2023-05-29
Нэхмэл тоглоом урлаачдын бүтээлийг сонирхоорой
Нэхмэл тоглоом урладаг залуус хамтарч бүтээлийнхээ үзэсгэлэн, худалдааг МҮИС-ийн дэргэдэх MNU кафед маргааш, нөг өөдөр гаргах ажээ. Зай талбай боломжийн учраас тус газрыг сонгосон гэнэ.
2023-05-26
Н.АРИУНБОЛД: Хүүхэд, залуучуудын театрыг энэ онд багтааж нээнэ
-Уран бүтээлчдийн багаа бүрдүүлсэн үү?
-Одоогоор үгүй. Ашиглалтын өмнөх захиргаа л ажиллаж байна. Жил гаруй боллоо. СУИС-ийн энэ жилийн төгсөгчдөөс сонгон шалгаруулж, Төрийн албаны тухай хуулийн дагуу баг бүрдүүлнэ. Эхлээд барилгаа төгс гүйцэтгэлтэйгээр хүлээж авах хэрэгтэй байна. Цар тахлын улбаагаар хил, гааль, тендер гээд санаснаар болохгүй, биднээс хамаарахгүй бэрхшээл тулгарсан.
2023-05-26
“ХОРИГ УУЛЫН ЭРДЭНЭС” номын нээлт боллоо
Монгол Улсын шинжлэх ухааны салбарын нэгэн салаа мөчир болсон түүх, археологийн судалгаа, шинжилгээ сүүлийн жилүүдэд өргөжин хөгжиж, өвөг дээдсийнхээ үнэн түүхийг эдийн соёлын баримтаар баяжуулан бататгаж байна. Эртний түүхэн дурсгалуудыг тонон сүйтгэх, ухаж сэндийлэх, хууль бусаар ашиг хонжоо хайх явдал газар авсаар байгаа нь харамсалтай.
2023-05-25
15-18 насны сурагчид Монгол Улсын ирээдүйд итгэхгүй байна
“Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн 15-18 насны сурагчдын улс төрийн ойлголт, оролцоог тодорхойлох” судалгааг “Зориг сан” ТББ-аас “Залуу манлайлал хөтөлбөр”-ийн оролцогчид болох “Яасан бэ?” төслийг баг, “Нийгэм Улс Төрийн Боловсрол” НҮТББ хамтран хийжээ. Судалгаанд Улаанбаатар хотын Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн төрийн өмчийн болон хувийн нийт 40 ЕБС-ийн 1,146 сурагчийг хамруулсан байна.
2023-05-25
“Өвсөн дотроос зүү эрэх нь” ном уншигчдын гарт очлоо
Сэтгүүлч Т.Мөнхтунгалаг АТГ-ын анхны ажилтнуудын нэг бөгөөд өнөөг хүртэл тасралтгүй ажиллаж байгаа юм. Тэрбээр авлигын эсрэг соён гэгээрүүлэх, хууль тогтоомжийг таниулах чиглэлээр олон ном, гарын авлага бэлтгэж түгээсэн бөгөөд “Өвсөн дотроос зүү эрэх нь” түүний 16 дахь бүтээл аж. Т.Мөнхтунгалаг өнөөг хүртэл АТГ-ын үйл ажиллагааны талаар хэвлэлийн албан мэдээ 4000 гаруй бэлтгэжээ. Уг номд богино мэдээнүүд оруулаагүй, зөвхөн том хэмжээний бүтээлүүдээон, сар, өдрийн дарааллаар эмхэтгэн хэвлүүлжээ.
2023-05-24
Азийн физикийн 23 дугаар олимпиад эхэллээ
Азийн физикийн 23 дугаар олимпиад Улаанбаатар хотноо өчигдөр эхэллээ. Тус олимпиадыг анх 2000 онд Индонез улсад зохион байгуулж байжээ. Манай улсын хувьд өмнө нь 2008 онд зохион байгуулж байв. Түүнээс хойш 15 жилийн дараа хоёр дахь удаагаа зохион байгуулж буй уг олимпиадыг нээж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Улс орнуудын шилдэг сурагчид оюун ухаанаа уралдуулж, эрдмийн талбарт танилцан нөхөрлөж, мэдлэг чадвар, туршлагаа солилцдог энэхүү олимпиад нь хүүхэд, залуусыг шинжлэх ухаанд дурлуулж, улс орнуудын хөгжлийг түүчээлэх ач холбогдолтой. Ази тивийн хөгжлийн ирээдүйг тодорхойлох манлайлагчид, алдар нэрээ дуурсгах эрдэмтэд, хүн төрөлхтний мэдлэгийн санг арвижуулах судлаачид, шинжлэх ухааны хөгжлийг урагшлуулах шинэ нээлтийн эзэд та бүхний дунд олноороо бий гэдэгт итгэл төгс байна. Монгол орны минь үүх түүх, өв соёлтой танилцаж, андын сайхан нөхөрлөлийг үүсгэн тавтай морилно уу хэмээн урьж байна” хэмээлээ.
2023-05-23
Өмнөговьд “Үлэг гүрвэлийн баяр”-тай
Түүнчлэн зорин ирсэн хүмүүсийг үлэг гүрвэлийн өлгий нутаг Баянзагтай танилцуулж, ховор, сор олдворууд үзүүлэн, палеонтологийн малтлага судалгаа, танин мэдэхүйн тусгай хөтөлбөрт хамруулахаар төлөвлөсөн аж.
2023-05-23
“Ирээдүйн инженерүүд”-д амжилттай оролцогчид ШУТИС-д суралцах эрхээр шагнуулав
ШУТИС-ийн нэрэмжит “Ирээдүйн инженерүүд” улсын анхдугаар олимпиадын шилдгүүдийг өчигдөр шалгарууллаа. Шилдэг инженерүүд бэлтгэх аяны эхлэл болгон тус олимпиадыг өнгөрсөн сарын 19-нөөс сарын хугацаанд 12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулжээ. Сурагчдын математик, физик, хими, мэдээллийн технологи хичээлийн онолын суурь мэдлэг, инженерийн сэтгэх чадварыг сорьсон байна.
2023-05-23
Боловсролын салбарын маргааныг эцэслэж чадаагүй хууль
Чанартай, тэгш боломж бүхий боловсролын үйлчилгээ нийгэмд юу юунаас илүү үгүйлэгдэж буйг, засаж залруулах, өөрчлөн шинэчлэх зүйл тус салбарт өчнөөн байгааг нийтээрээ хөндөх болсон энэ цаг үед боловсролын хуулийн төслийг нийгмээрээ хэлэлцэж байна. Манай улс Боловсролын тухай хуулийг 2002 онд баталснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 31 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан.
2023-05-23