Боловсролын зээлийн санд хийж буй шалгалт тэтгэлгийн дүнг зарлахгүй байх шалтгаан болохгүй гэв
Тэгвэл хууль хяналтын байгууллагаас Боловсролын зээлийн санд хийж буй шалгалтын үйл ажиллагаатай холбоотойгоор шалгаруулалтын дүн зарлах хугацааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулснаа БШУЯ-наас мэдээлэв. БШУ-ы сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Шинэбаяраас үүний учир шалтгааныг тодруулахад “Хөндлөнгийн хяналтын багийн дүгнэлт гараагүй, мөн Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн газар сонгон шалгаруулалтын үр дүнг давхар шалгаж байгаа учраас хойшлуулсан.
2023-06-14
“Банхар” кино тууж бичжээ
Кино найруулагч Д.Золбаяр “Банхар” хэмээх кино тууж бичжээ. Нутгаа орхин хот руу нүүж байгаа нэгэн айлын амьдралын тухай өгүүлдэг аж. Тэдний нохойгоор дамжуулан хотжилт, даяарчлалын энэ үед тулгамдаж буй бодит асуудлыг уран сайхны аргаар харуулахыг зорьсон байна. Номын аудио хувилбарыг түрүүлж гаргасан бөгөөд жүжигчин, дуу оруулагч Ш.Батболд зохиолыг гурван цаг гаруй хугацаанд уншжээ.
2023-06-14
ТАНИЛЦ: Хүүхдийн зуслангуудын танилцуулга, зочин хүлээж авах хуваарь
Нийслэл болон аймгуудад зуслангийн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг танилцуулж байна. Эдгээр нь өдөрт 4000 орчим хүүхэд хүлээн авах хүчин чадалтай бөгөөд долоо хоногийн төлбөр 300,000-550,000 төгрөг байгаа юм. Энэ жил стандартад нэмэлт өөрчлөлт орж, монгол ахуй, нүүдлийн соёлын хөтөлбөртэй шинэ зуслангууд үйл ажиллагаа явуулж эхэлжээ.
2023-06-14
Техник технологийн дээд сургууль төгсөгчдийн ажил эрхлэлт 86 хувьтай байна
Энэ хугацаанд 19 мянга гаруй инженер, техникийн мэргэжилтэй ажилтныг бэлтгэсэн. Төгсөгчдийн ажил эрхлэлт 86 хувьтай байна. Мэргэжлийн боловсролд “Чадамжид суурилсан сургалтын арга зүй”-г нэвтрүүлж, “Дэлхийн ур чадвар” тэмцээнд гагнуур, мужаан, тогооч, сантехникч мэргэжлээр амжилттай оролцсоор иржээ.
2023-06-13
Номын баяр зохион байгуулагчид Бээжингийн яармагт оролцох нь
Тус олон улсын номын үзэсгэлэнг 1986 оноос зохион байгуулсан бөгөөд Хятадын хамгийн нөлөө бүхий баяр гэж үздэг. Мөн цараа, чансаагаар дэлхийд хоёрдугаарт эрэмбэлдэг юм байна. Жил бүр дэлхийн 100 гаруй улс, бүс нутгаас 2600 гаруй байгууллага оролцдог гэнэ. Мөналь нэг орныг баярын “Хүндэт улс”-аар нэрлэдэг уламжлалтай бөгөөд энэудаа Алжирыг онцолжээ.
2023-06-13
Багш, ажилтнуудаас хандив цуглуулахыг хориглов
Үүнээс гадна анги, сургуулийн засвар, тохижилтод зориулан сурагчдаас мөнгө хураах ёсгүйг БЕГ-ын дарга Т.Ням-Очир дурдлаа. Тэрбээр “Ерөнхий боловсролын сургуулиудад албан ёсны зөвшөөрөлтэйгөөр гүнзгийрүүлэн судлах, сонгон суралцах зарим хичээлд нэмэлт төлбөр авах журам бий. Үүнийг л эцэг, эхчүүдээс гаргуулах бөгөөд өөр ямар нэгэн төлбөр, хураамж авах ёсгүй” гэв.
2023-06-08
Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд автоматжуулсан систем нэвтрүүлнэ
Засгийн газрын Хэрэх эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан энэ талаар мэдээлэл хийхдээ “Боловсролын тухай хуулийг баримтлан тэргүүлэх чиглэлийн мэргэжлийг тодорхойлж, олон нийтэд зарладаг. Дэлхийн шилдэг сургуулиудад, тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр суралцах оюутанд улсаас тэтгэлэг олгох нь зөв. Энэ үйл явцыг олон нийтэд нээлттэй болгохын тулд автоматжуулсан систем нэвтрүүлнэ” гээд Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийг тасралтгүй хэрэгжүүлэхэд Боловсролын зээлийн сан чухал үүрэгтэйг тэмдэглэлээ.
2023-06-08
Боловсролын ерөнхий хууль хүлээлтэд нийцсэн өөрчлөлт авчрах уу
Тогтвортой, уялдаатай байх зарчим шат шатандаа алдагдсанаас ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр, агуулга, стандартаас эхлээд дээд боловсролын суурь бодлого нь хүртэл холбироод байна. Тэгш, хүртээмжтэй, ялгаварлан гадуурхахгүй байх үндсэн зарчим алдагдсанаас чанартай, чанаргүй боловсрол эзэмших, хувийн, эсвэл улсын сургуулийн сурагч гэсэн хоорондоо эрс тэс ялгаатай, том ангалаар хуваагдсан ангид “давхарга” бий болчихлоо, энэ салбарт.
2023-06-06
Монгол ур чадварын тэмцээний I шатны дүн гарлаа
Өмнөговь аймаг дахь Политехник Коллежоос хамгийн олон оролцогч буюу 7 суралцагч, Барилгын Политехник Коллеж 5, Баянхонгор аймаг дахь Политехник Коллеж 5, Техник Технологийн Политехник Коллежийн 4 оролцогч 2-р шатанд шалгарсан байна. Үндэсний ялагч “Дэлхийн ур чадвар”-ын 47 дахь тэмцээнд оролцоно.
2023-06-05
"Inno Week-2023" эхэллээ
Инновацын соёлыг түгээх, харилцан мэдлэг туршлага солилцох, түншлэлийн бэхжүүлэх зорилгоор 2015 онд энэ арга хэмжээг эхлүүлж байсан. Тэгвэл 9 дэх жилийн арга хэмжээ "Инновацын түншлэл" сэлвийн хүрээнд өнөөдөр эхэлж байна.
2023-06-05
Олимпиадын бодлогыг олон улсын түвшинд үнэллээ
Азийн физикийн олимпиадад сайн дурын ажилтнаар ажиллахаар 340 хүүхэд бүртгүүлсэн. Тэднээс хэлний онооны шалгуураар 100 хүүхдийг сонгож олимпиадын туршид хамтран ажилласан юм. Өчигдөр тэдэнд сертификат гардуулаа.
2023-06-02
БШУЯ-ныхан ташаа мэдээлэл түгээж, мэдэн будилав уу
Тухайн мэдээлэл тэтгэлэг хариуцсан газар, хэлтэстээ очтолоо уддаг юм шиг байна лээ. Засгийн газрын тэтгэлэг дотроо уламжлалт анагаах ухааны чиглэлийн “Ayush” гэж тэтгэлэг бий. Үүнийг яамныхан тусгай гэж нэрлээд буй бололтой. Зөвхөн энэ тэтгэлгийн бүртгэлийн хугацаа зургадугаар сарын 30 хүртэл хойшилсон юм.
2023-06-02