Сайн засаглалыг бэхжүүлэх талаар ярилцах нь
Маргааш “Holiday Inn” зочид буудлын хурлын танхимд Сангийн яам, Европын Холбооны төлөөллүүд хамтран “Монгол Улсад засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хаалтын арга хэмжээг зохион байгуулна. Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциац хооронд 2019 оны дөрөвдүгээр сарын 26-нд байгуулсан санхүүжилтийн хэлэлцээрийн дагуу “Монгол Улсад засаглалыг бэхжүүлэх төсөл” хэрэгжүүлсэн юм. Эл төслийн сургалт хариуцсан мэргэжилтэн Б.Нямсүрэн “Бид төслийн үр дүнг баримтад тулгуурлан танилцуулах юм.
2023-06-20
Хоосон хөөрөгдөл дагуулсан ЭЕШ
Юу ч хийгээгүй хүүхэд 200, тестээ “буудсан” суралцагчид хамгийн багадаа 400 оноо авах боломжтой, бүх төгсөгчийг яаж ийгээд их, дээд сургуульд элсүүлэх бодлоготой энэ “өгөөмөр” системийг өөрчлөхгүй бол боловсролын салбар “сэхээнд орж” болзошгүйг судлаачид анхааруулсаар байна.
2023-06-20
Боловсролын салбарын үймээн оюутан, сурагчдыг хохироож байна
Энэ жил 34 432 шалгуулагч бүртгүүлсэн. Эдгээр шалгуулагчаас 158 нь хамгийн дээд үнэлгээ буюу 800 оноо авчээ. Хотын өндөр төлбөртэй сургуулийн сурагчдаас цөөн нь 800 оноо авсныг эс тооцвол хөдөөд сурдаг хүүхдүүд дээрх 158-ийн дийлэнхийг эзэлж буй.
2023-06-19
БШУЯ сонгон шалгаруулалтыг будилаантуулж, залуусыг хохироож байна
Боловсролын зээлийн сангийн хулгай, луйвар ил болсонтой холбоотойгоор нийгмээрээ энэ асуудалд чих тавьж, анхаарч, шүүн хэлэлцэж байна. Засгийн газар ч үүссэн нөхцөл байдал, иргэд, олон нийтийн зүгээс ирж байгаа санал, шүүмжлэлд үндэслэн тодорхой шийдвэрүүд гаргаад буй. Төрийн бүх тэтгэлэг, сургалтын зээлийг Боловсролын зээлийн сангаас нэгдсэн журмаар олгох шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргасан. Мөн сонгон шалгаруулахаас эхлээд зээл, тэтгэлэг олгох, үр дүнг нь үнэлэх гээд үүнтэй холбоотой бүх үйл явцыг ил тод, нээлттэй, хүртээмжтэй, шударга болгохоор ажиллаж байгаагаа зарласан билээ.
2023-06-19
40 000 хэрэглэгчтэй цахим номын сан нээв
МУИС-ийн санаачилгаар, Үндэсний цахим номын сан буюу “Esan”-гийн дэмжлэгээр сурах бичгийн нээлттэй цахим хуудас ашиглалтад орууллаа. Энэ үеэр МУИС-ийн ректор Д.Бадарч болон “Esan”-г үүсгэн байгуулагч Ц.Мөнхтүвшин нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан юм.
2023-06-16
Сувилагч бэлтгэх сургалт зохион байгуулах нь
“Монголын яаралтай түргэн тусламж, эмнэлгийн эрүүл ахуй” төсөл, Монголын сувилагчдын нийгэмлэг болон “Эмнэлгийн эрүүл ахуй институт” ТББ хамтран эмнэлгийн халдварын хяналт, сэргийлэлтийн ажилтан, сувилагч бэлтгэх сургалтыг энэ сарын 19-22-нд Улаанбаатарт зохион байгуулах гэж байна. Энэхүү сургалтын үеэр ХБНГУ-ын эмнэлгийн эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтын мэргэжилтнүүд хичээл заах аж.
2023-06-16
“Блокчейн технологи нэвтрүүлсэн нь энэ оны ЭЕШ-ын онцлог”
Энэ онд төгсөж буй шалгуулагчид бүртгэлийн хуудсаа хэвлэн, сургуулийн захирлаараа гарын үсэг зуруулж, тамга даруулан баталгаажуулж буй. Нэгэн ээж “Сургуулийн захирлаар гарын үсэг зуруулах гэж гурав, дөрвөн цаг хүлээж байж бичиг баримтаа авсан ч арын хуудсан дээр нь гарын үсэг дутуу байгаагаас асуудал үүсчихлээ. Сургуулийнх нь холбогдох хүмүүс утсаа авахгүй юм” хэмээн сандрах аж.
2023-06-16
Говийн ультра марафонд 40 гаруй орны тамирчид оролцоно
Дэлхийд алдартай "Дөрвөн цөл" олон улсын ультра-марафон Монгол Улсад гурав дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Time сэтгүүлээс тус марафоныг хүний тэсвэр тэвчээрийн хязгаарыг хамгийн ихээр шалгадаг уралдаан хэмээн нэрлэж байсан юм.
2023-06-15
“Хиппо-2023” олимпиадын финалын шатанд Монголоос есөн сурагч шалгарлаа
Зарим насны ангиллын дүн гараагүй байгаа тул энэ тоо нэмэгдэж магадгүйг зохион байгуулагчид онцлов. “Хиппо-2023” олимпиадын бүсийн шигшээ шалгаруулалт ирэх долдугаар 6-7-нд Малайзын Куала-Лумпур, дэлхийн аварга шалгаруулах нь есдүгээр сарын 27-30-нд Италийн Ром хотод болох нь. Дэлхийн финалд оролцох эрхээ авсан есөн сурагч “Жэт”, “Орчлон”, “Хобби” зэрэг сургуулийнх байна.
2023-06-15
“Соёлын сэргэлт 2023” аян Дундговь аймагт үргэлжилж байна
Улмаар Улсын Хүүхэлдэйн театрын уран сайхны удирдагч, ерөнхий найруулагч М.Ариунтуяа шигтгээн наамал, үлгэрийн баатруудын дүрийг будуулах үйл ажиллагаа зохион байгуулж, Занабазарын музейн үзүүлэнг танхимд дэлгэн үзүүллээ.
2023-06-15
Оюутнуудыг дадлагад гарахаас өмнө зөөлөн ур чадварын сургалтад хамруулжээ
Манай улс шиг эрс тэс уур амьсгалтай, дулааны улиралдаа багтааж бүтээн байгуулалтын ажлаа өрнүүлдэг орны хувьд зуныг үр бүтээлтэй өнгөрүүлэх нь нэн чухал. Тиймээс энэ саруудад мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын байгууллагад суралцагчид дадлагажих нөхцөл боломжийг бүрдүүлэх нь чухал юм.
2023-06-15
Төрийн бүх тэтгэлэг, сургалтын зээлийг Боловсролын зээлийн сангаас олгоно
Үүнтэй холбоотойгоор бүхий л үйл ажиллагааг ил тод, шударга, хүртээмжтэй болгон, хүний оролцоог бууруулж автоматжуулах, тэтгэлэг, зээл, дэмжлэгийн явц, үр дүнг суралцагч, төгсөгч бүрээр жил тутам үнэлэхийг даалгав. Тухайлбал, сонгон шалгаруулалтад оролцогчдын бүрдүүлсэн материал, баримт бичгийн шалгалтыг автомат төхөөрөмжөөр хийх аж.
2023-06-15