Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Байгаль орчин

Цаг агаарын аюултай үзэгдлээс анхааруулж байна

Төвийн аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч
2024-01-18

Увсын Малчин суманд хамгийн их буюу 37 см цасан бүрхүүл тогтсон байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговийн өмнөд хэсгээр цасгүй, бусад нутгаар 0.0-37.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Малчинд 37.0 см, Сагилд 32.0 см, Баруунтуруун, Давст, Хяргаст 30.0 см, Увсын Улаангом, Сэлэнгийн Бугантад 29.0 см, Зүүнговь, Завханы Баянтэс, Төв аймгийн Эрдэнэсантад 26.0-28.0 см, бусад хэсгээр 0.0-25.0 см цасан бүрхүүл тогтжээ.
2024-01-18

Ойрын өдрүүдэд цас орж, цасан шуургатай байна

Энэ долоо хоногийг дуустал ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Тухайлбал, өнөөдөр буюу нэгдүгээр сарын 18-нд баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн нутгийн зарим хэсгээр, 19-нд  урд талын аймгуудад, 20-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 21-нд зүүн хагаст цаг агаар тааламжгүй байхыг Цаг агаарын байгууллагаас мэдээллээ. 
2024-01-18

“Хөх баавгай Хөвсгөлд” хөтөлбөрийг орон нутгийнханд танилцуулж байна

Засгийн газраас зарласан “Монголд зочлох жил” санаачилга, аялал жуулчлалыг тэргүүлэх чиглэл болгох зорилтын хүрээнд Азийн хөгжлийн банк, БОАЖЯ хамтран “Хөх баавгай Хөвсгөлд” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсноо зарлаад буй. Талууд Монгол орны аялал жуулчлалын гол бүс болсон хоймор нутагт байгальд ээлтэй, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх суурийг тавьж, орон нутгийнхны амьжиргааг дэмжих чиглэлд анхаарч ажиллана хэмээн онцолсон бөгөөд иргэд, олон нийтийн санал хүсэлтийг чухалчлахаа дурдсан юм.
2024-01-18

Завхан, Идэрийн гол орчмоор шөнөдөө -44 хэм хүрнэ

Өнөөдөр баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн нутгийн зарим хэсгээр, 19-нд урд талын аймгуудад, 20-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 21-нд зүүн хагаст цаг агаар тааламжгүй байхыг ЦУОШГ-аас анхааруулж байна.
2024-01-18

АНХААР: Маргаашнаас цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сарын 18-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 19-нд нутгийн өмнөд хэсгээр, 20-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
2024-01-17

Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй

Өдөртөө баруун хойноос секундэд 6-11 метр, Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -22...-24 градус, бусад хэсгээр
2024-01-16

Найман аймгийн 18 сумд төмөр зуд нүүрлэжээ

Төмөр буюу шилэн зуд гэдэг нь намар орой орсон цас дутуу хайлж, мөстөж хөлдсөнөөс мал бэлчээхэд бэрхшээлтэй болж, өвөлжөө бууц хөлдөх үзэгдлийг хэлдэг. Тэгвэл өдгөө Сүхбаатар, Өмнөговь, Увс, Архангай, Төв аймгийн сумуудад ийм нөхцөл байдал үүсээд буй аж. Ялангуяа Сүхбаатар аймагт төмөр зудын эрсдэл хамгийн өндөр байна. 
2024-01-15

Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдаар харын зуд нүүрлэж, өвөлжилт хүндэрч байна

БОАЖЯ-наас Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу 2024 оны нэгдүгээр сарын 10-ны байдлаар зудын байдалд үнэлгээ хийжээ.
2024-01-15

“Мазаалай” мөсөн хотхоноор Гиннесийн амжилтыг эвдэнэ

Дэлхий нийтийг хамарсан цар тахал аялал жуулчлалын салбарын хэв маягийг өөрчилж, шинэ сэргэлтийг бий болгож байна.
2024-01-12

Зудын эрсдэлийн үнэлгээгээр 8 аймгийн 18 суманд төмөр буюу шилэн зудын нөхцөл бүрдсэн байна

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 8 аймгийн 18 суманд төмөр буюу шилэн зудын, 16 аймгийн 85 суманд цагаан зудын, 16 аймгийн 75 сум цагаанаар зудархуу нөхцөл үүссэн байна. 
2024-01-12

Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, салхи, шуургатай байхыг анхааруулж байна

Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө
2024-01-11

Усч гэрэлзгэнэ байх магадлалтай амьтныг цасан доороос олжээ

Улаан тайгын тусгай хамгаалалттай газруудын захиргааны байгаль хамгаалагчдын урьдчилан тодорхойлсноор
2024-01-11

Баян-Өлгий, Ховдын есөн сумд 1960 оноос хойших хамгийн дулаан өдөр тохиолоо

Энэ сарын 9-нд буюу уржигдар Баян-Өлгий, Ховд аймгийн зарим сумд цаг агаар эрс дулаарч, температурын үнэмлэхүй их утга эвдэгдсэнийг цаг уурын байгууллагаас мэдээлэв. Тодруулбал, тухайн өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумд хоёр, Ногооннуурт нэг, Булган болон Дэлүүнд хасах хоёр, Ховдын Манханд долоо, Жаргалан тад тав, Ховдод гурав, Мөстөд нэг, Зэрэгт хасах гурван градус дулаан байсан нь 1960 оноос хойших агаарын температурын хамгийн их утга болжээ. Сүүлийн 64 жилийн хугацаан дахь нэг дүгээр сарын 9-ний өдрүүдээс хамгийн дулаан нь мягмар гарагт тохиосон гэсэн үг.
2024-01-11

Өнөөдөр -12 хэм хүйтэн байна

Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с, зарим үед 13-15 м/с хүрч ширүүснэ. Өдөртөө -9-12 градус хүйтэн байна.
2024-01-11

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ ус цаг уурын салбарыханд мотоцикл хүлээлгэн өглөө

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ 2023 оны “Ус, цаг уурчдын жил” болгон зарласан юм. Уг жилийн хүрээнд салбарын орон нутгийн байгууллагуудад ажиллаж, албан хаагчдаас тавьсан хүсэлтийн дагуу Япон Улсын Ямаха брэндийн туулах чадвар сайтай мотоциклыг 32 салбарт өгөх шийдвэрийг гаргасан юм.
2024-01-10

Дархан цаазат газраас орж ирсэн халиун бугад биотехникийн дэмжлэг үзүүллээ

Тэс сумын ЗДТГ-ыг дарга Г.Цогт-Очир, Увс нуурын ДЦГ-ын Тэс хэсгийн байгаль хамгаалагч Д.Тулгаа
2024-01-10

Гол, нуурын мөс хангалттай бэхжээгүйг анхааруулав 

Өнгөрсөн сарын сүүлчээр Монгол орны нийт нутгаар цаг агаар эрс дулаарсан, олон жилийн дунджаас дулаан өвөл тохиож буй зэргээс үүдэн гол, нуурын мөсний зузаан харилцан адилгүй, хангалттай хэмжээнд бэхжээгүй байгаа аж. Мөн зарим нутгаар ойрын өдрүүдэд эрс дулаарах төлөвтэй буй. Иймд зам товчлох, хугацаа хожих зорилгоор мөсөн дээгүүр зорчиж, эрсдэл үүсгэхгүй байхыг холбогдох байгууллагуудаас анхаарууллаа. 
2024-01-10