Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Байгаль орчин

21 аймгийн 250 сум, нийслэлийн хоёр дүүрэгт өвөлжилт хүндэрч байна

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 14 аймгийн 47 суманд төмөр буюу шилэн зудын, 17 аймгийн 136 суманд цагаан зудын, 17 аймгийн 68 сум, нийслэлийн 2 дүүрэгт цагаанаар зудархуу буюу нийт 21 аймгийн 250 сум, нийслэлийн хоёр дүүрэгт өвөлжилт хүндрэх нөхцөл бүрдээд байна.
2024-02-02

Нийт нутгийн 90 гаруй хувьд цасан бүрхүүл тогтжээ

Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр сарын 31-ний байдлаар нийт нутгийн 90 гаруй хувьд цасан бүрхүүл тогтжээ. 
2024-02-02

Цогтцэций сумын нутагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт 5.10 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөллөө.
2024-02-02

Монгол оронд тархсан 10 хэв шинжийн хөрсний монолит хийжээ

Монголын Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Хөрс судлалын салбарын хөрс судлаач эрдэмтэд Байгалийн түүхийн музей (Natural history museum of Mongolia)-ийн үзмэрт зориулан Монгол оронд зонхилон тархсан 10 хэв шинжийн хөрсний 1м х 0.3м хэмжээтэй монолит хийжээ.
2024-02-02

Зудтай газруудад цас нэмж орохыг анхаарууллаа

Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг цаг уурын байгууллагаас өчигдөр танилцууллаа. Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгийн нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөв гарчээ. Харин Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймагт олон жилийн дунджаас хүйтэн байх нь. Бусад нутгаар агаарын температур дунджийн орчим байх аж. Энэ сард салхи, шуурга ихтэй байх төлөвтэй гэнэ
2024-02-01

Авто болон төмөр замын хориг хашааны стандарт боловсруулж байна

БОАЖЯ, ЗТХЯ хамтран дэд бүтцийн төлөвлөлтийг хүрээлэн буй орчинд ээлтэй болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Тал хээр, говь цөлийн бүсийн авто болон төмөр зам дагуу зэрлэг амьтдад гарц төлөвлөх MNS 6515:2015, Уулархаг нутгийн зам, замын байгууламжийн зэрлэг амьтдад зориулсан гарц, ерөнхий шаардлага MNS 6735:2018 зэрэг стандартыг боловсруулан баталсан. Үүн дээр нэмээд ан амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнд сөрөг нөлөө багатай авто болон төмөр замын хориг хашааны стандарт боловсруулж байгааг судлаачид мэдээллээ
2024-02-01

ЦАГ АГААР: Гуравдугаар сард олон жилийн дунджаас хүйтэн байна

Цаг уурын байгууллагаас гурваас тавдугаар саруудын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргалаа. Агаарын дундаж температур: III сард нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, Сэлэнгэ, Төв, зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, IV дугаар сард нутгийн баруун хэсэгт олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. V сард нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.
2024-02-01

Тал хээрийн нутгаар салхи секунтэд 12-14 метр хүрнэ

Нэгдүгээр сарын 31-нд Халх голын сав нутгаар,  хоёрдугаар сарын 2-нд баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 3-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 4-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 5-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 6-нд Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр цас орж, цасан шуурга шуурна.
2024-01-31

Архангайн Ихтамир сумд гурван удаа газар хөдөллөө

Архангай аймгийн Ихтамир сумд энэ сарын 26-наас эхлэн гурван удаа газар хөдөллөө. Сүүлийн тохиолдол нь өчигдөр 05.27 цагт бүртгэгдсэн байна. Газар хөдлөлтийн хүч 3.5 магнитуд байжээ. Үүнээс өмнөх хоёр тохиолдол нь илүү хүчтэй буюу 4.3, 4.4 магнитуд байсан аж. Тодруулбал, дээрх байршилд энэ сарын 26-ны 08.12, 23.15 цагт газар хөдөлсөн. Тухайн үед чичирхийлэл нь ойр орчимд нь оршин суудаг иргэд болон нийслэлийн зарим хэсэгт ч мэдрэгдсэн бөгөөд ямар нэгэн хохирол учраагүй гэнэ
2024-01-30

Идэш тэжээлээр хомсодсон амьтад суурьшлын бүс бараадаж байна

Өвөлжилт хүндэрч, идэш тэжээл хомсодсоны улмаас зэрлэг амьтад хотын суурьшлын бүсэд орж ирэх нь элбэгшсэнийг нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв. Өдгөө Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт халиун буга, бор гөрөөс, цагаан зээрийн сүрэг байршиж байгаа гэнэ. Дээрх газрын мэргэжилтнүүд байгаль хамгаалагчидтай хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт идээшин, нутаглаж байгаа амьтдыг тогтмол хянаж, ажиглалт, мониторинг хийн, биотехникийн арга хэмжээ тогтмол зохион байгуулж буй аж. Амьтдыг өөрийн зөнгөөрөө нүүдэл, шилжилт хөдөлгөөн хийх хүртэл үргээхгүй, хэт ойртохгүй, айлгаж цочоохгүй, нохойгоо сул тавихгүй байхыг байгаль орчны мэргэжилтнүүд алслагдсан дүүрэг, хороодын иргэдэд анхааруулав
2024-01-30

Нарсны шилмүүсээр 4 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ

Хими, химийн технологийн хүрээлэн мод бэлтгэлийн хаягдлаас гарч байгаа нарсны шилмүүсийг боловсруулж, ямар ч хаягдалгүйгээр олон төрлийн бүтээгдэхүүн гарган авах технологийг үйлдвэрлэлд нэвтрүүллээ. Хаягдал шилмүүснээс дөрвөн төрлийн бүтээгдэхүүн гаргажээ.
2024-01-30

Өнөөдөр -19 градус хүйтэн байна

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 метр, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
2024-01-30

Голын халианд автахаас сэргийлж 50 метр урт далан барьжээ

Завхан аймгийн Улиастай сумын нутаг дэвсгэрт орших Богдын гол багийн Өндөр толгой, Даян хэсэг Өндөр толгой, Даян хэсгийн гол дагуух айл өрхүүд голын усны халианд автах гэж байна гэсэн дуудлага 2024 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн 09:55 цагт Онцгойгийн алба хаагчид хүлээн авчээ. 
2024-01-29

Ойрын хоёр хоногт ихэнх нутгаар цас орохгүй

29-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд төв болон зүүн аймгуудын нутгийн  зарим газраар,  31-нд  болон 2-р сарын 01-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 29-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
2024-01-28

Суурьшлын бүсэд орсон зэрлэг амьтдыг үргээхгүй, хэт ойртохгүй байхыг анхааруулав

Өвөлжилт хүндэрч идэш тэжээл хайсан халиун буга, бор гөрөөс, цагаан зээрийн сүрэг нийслэлийн Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрт орж ирсэн. Нийслэлийн Байгаль орчны газраас тухайн зэрлэг амьтдад идэш тэжээлийн дэмжлэг үзүүлэх биотехникийн арга хэмжээг авч, өөрийн зөнгөөр гарах хүртэл ажиглалт, мониторинг хийж байгаа тул тухайн дүүргүүдийн иргэдийг зэрлэг амьтныг үргээхгүй, хэт ойртохгүй, нохойгоо сул тавихгүй байхыг анхааруулж байна.
2024-01-27

1961-1990 оны дунджаас 1.9 градусаар дулаарчээ

2023 он дэлхийн түүхэн дэх хамгийн халуун, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй олон гамшиг, осол тохиосон жил болсныг олон улсын цаг уурын байгууллагууд мэдээлээд буй. Тэгвэл Монгол орны уур амьсгал, цаг агаар өнгөрсөн онд ямар байсныг Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс тоймлон танилцуулав. Дэлхийн агаарын дундаж температур өнгөрсөн онд 1.46 хэмд хүрсэн бол Монгол орных 1.3 градус байсан аж. Энэ нь уур амьсгалын өөрчлөлт харьцангуй сул илэрч байсан 1961-1990 оны дундаж үзүүлэлтээс 1.9 градусаар дулаан, сүүлийн 83 жилийн түүхэн дэх хамгийн халуун долоон оны нэг болжээ
2024-01-26

Цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна

Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр хүрнэ.
2024-01-26

Аялал жуулчлалын салбарынхан Хустайд цасны баяр тэмдэглэнэ

Монголын аялал жуулчлалын холбооныхон Хустайн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай хамтран энэ сарын 26-нд аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарынхны дунд “Эрүүл агаар-туризм тайм” цасны баяр зохион байгуулахаар болжээ. Энэхүү арга хэмжээ нь аялал жуулчлалын салбарынхны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм байна
2024-01-25