Сүүлийн 50 жилийн түүхэн дэх хамгийн цас ихтэй өвөл тохиож байна гэв
Одоогоор манай оронд орсон хур тунадасны дундаж 9.6 мм байгаа нь олон жилийн дунджаас 1.6 дахин өндөр үзүүлэлт болж буйг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв. Олон тооны мал хорогдож, цөөнгүй айлын хот харласан гэгддэг 2009-2010 оны зудтай өвөл дунджаас 1.4 дахин их буюу 8.5 мм цас орж байжээ. Тэгвэл 2023-2024 оных тэр үеийнхээс 1.1 мм-ээр илүү, 1975 оноос хойших цас хамгийн ихтэй өвөл болж, үнэмлэхүй дээд үзүүлэлтийг эвдсэн гэнэ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Монгол орны нийт нутгаар олон жилийн дунджаас 2.5 дахин их цас оржээ
2024-02-21
Хятадын Шинжаан мужид -52.3 градус хүрч хүйтэрчээ
Хятадын баруун хязгаарт орших Шинжаан мужид агаарын хэм 64 жилийн дараа рекорд тогтоож, -52.3 хэмд хүрчээ. Урьд нь Шинжаанд 1960 оны нэгдүгээр сарын 21-нд -51.5 хэмд хүрч хүйтэрч байсан талаар тус улсын хэвлэл онцлон мэдээлсэн байна.
2024-02-21
Томоохон голын хөндийгөөр шөнөдөө -43-48 градус хүрч хүйтэрнэ
Монгол орны нутгийн баруун өмнөд хэсгээр цастай. Цаашид цас үргэлжлэн орох бөгөөд хоёрдугаар сарын 22-нд баруун болон төвийн аймгууд, 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд Хангай, Хэнтийн уулсаар цас орно.
2024-02-21
Хонин тоодог монгол орны нэн ховор шувуу
Монгол Улс Азийн хонин тоодог хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, батлуулахад тэргүүлэн ажиллалаа. Узбекистан Улсын Самарканд хотод болсон Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай конвенцын талуудын 14-р бага хурал (CMS COP14) амжилттай үргэлжилсээр байна. Хурлын үеэр манай улсын Байгаль орчин аялал жуулчлалын яамны танилцуулсан Азийн хонин тоодог хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөөг талууд хэлэлцэн, батлахаар шийдвэрлэж, мөн хэрэгжилтийг дэмжин ажиллахыг хонин тоодог бүхий Улсуудад уриалав.
2024-02-20
Эко клубүүд “Эх дэлхийн сургууль”-д элсэнэ
НҮБ-ын нийгэмлэг “Брийт Монголиа-цэвэр агаарын эвсэл” иргэний нийгмийн байгууллага, Австралийн төгсөгчдийн тэтгэлгийн сангийн дэмжлэгтэйгээр, ерөнхий боловсролын сургуулийн эко болон бусад клубийн сурагчдад зориулсан“Эх дэлхийн сургууль” хөтөлбөр хэрэгжүүлэхээр бүртгэлээ эхлүүлжээ
2024-02-20
Хашаандаа мод, бут тарьдаг 50 өрхөд хүлэмж үнэгүй олгох нь
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар байгаль орчныг хамгаалах, ойжуулах, нөхөн сэргээх ажлыг дэмжих зорилтын хүрээнд хашаандаа мод, сөөг тарьдаг, нийслэлийн гэр хорооллын 50 өрхөд дэмжлэг үзүүлэхээр болжээ. 0.07 га өмчлөлийн газартай, хүлэмж байршуулах зай талбайтай, мод, бут ургуулах, арчилж, хамгаалах туршлагатай, гудамж, хороо, ойр орчиндоо эко жишиг болсон айлуудыг үүнд хамруулах нь
2024-02-20
Зэвсэгт хүчний томилгоот бүлэг 14 аймгийн нутагт ажиллажээ
Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын томилгоот бүлгүүдийн бэлэн байдлыг хангаж, Улсын онцгой комисс, аймаг, орон нутгийн онцгой комиссын албан хүсэлтийг үндэслэн зуд турхантай малчдад туслах, өвс тэжээл хүргэх, дэмжлэг үзүүлж байна.
2024-02-20
Хулангийн тархац нутагт уул уурхай, дэд бүтцийн нөлөө их байгааг хөнджээ
Узбекистан улсын Самарканд хотод үргэлжилж буй Зэрлэг амьтны нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенцын талуудын 14 дүгээр бага хурлаар хулангийн судалгаа, хамгааллын асуудлыг онцгойлон хэлэлцжээ. Олон улсын байгаль хамгаалах холбооны адууны зүйлүүдийг хамгаалах зөвлөлөөс зохион байгуулсан салбар хуралдаанд Казахстан, Узбекистан, Туркменистан, Америк зэрэг улсын судлаачид оролцсон бөгөөд доктор, профессор Б.Бүүвэйбаатар манай орныг төлөөлж, “Монголын хулангийн популяцын төлөв байдал, хамгааллын асуудлууд” сэдэвт илтгэл тавьжээ
2024-02-19
Улсын хэмжээнд нийт 667.841 толгой мал хорогджээ
Нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүлтэй, зарим газартаа 100 см хүртэл зузаан цастай. Увс, Өвөрхангай, Сүхбаатар, Дундговь, Дорноговь аймгийн 21 суманд төмөр буюу мөсөн зудын нөхцөл үүссэн.
2024-02-19
Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас ганцхан хоногийн дотор 100 000 гаруй мал хорогдлоо
Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг Засгийн газраас энэ сарын 14-нд гаргасан. Учир нь энэ сарын 10-ны байдлаар манай орны нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, талаас илүү хувь нь зудад өртсөн байв. Гэтэл энэ сарын 16-наас цаг агаар дахин муудсанаас өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал улам хүндэрлээ. Үүнтэй холбоотойгоор орон нутгийн нөхцөл байдлыг сурвалжиллаа
2024-02-19
Говь, тал, хээрийн нутгаар явган шуурга шуурна
Ойрын өдрүүдэд говь, тал, хээрийн нутгаар явган шуурга шуурч, ихэнх нутгаар жавартай хүйтэн байх тул зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа нэмэгдэхийг онцгойлон анхааруулж байна.
2024-02-19