ОХУ-аас 8500 тонн буудай хандивлажээ
Монгол Улсад тохиолдоод буй зудны хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулан Оросын Холбооны Улсаас манай улсад 8500 тонн буудайг хүмүүнлэгийн тусламжаар олгохоор шийдвэрлэсэнээ мэдэгдэв.
2024-03-18
Дархадын хотгор, Тэс голын хөдийгөөр шөнөдөө -29 хэм байна
Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
2024-03-18
Говь, тал нутгаар шороогоор шуурна
Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна. Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороогоор шуурна.
2024-03-16
Хог биш хог” цахим зөвлөгөөнөөр хогны менежментийг онцоллоо
Улс орны эдийн засгийн өсөлт, хотжилт, хүн амын төвлөрөл, иргэдийн хэрэглээ өсөхийн хэрээр хог хаягдлын бүтэц өөрчлөгдөж байна. Үүнтэй зэрэгцэн хэмжээ нь жилээс жилд нэмэгдэж, сүүлийн 10 гаруй жилийн дотор 2.4 сая тоннд хүрчээ.БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ “Хог хаягдлын цогц менежменттэй болж, салбарын уялдааг хангаж, зөвлөгөөнөөс гарсан шийдэл, санал санаачилгыг бодит ажил хэрэг болгож, үр дүнд хүргэж ажиллахыг оролцогчдод уриалсан” юм.
2024-03-15
“Усны нулимс” нөлөөллийн аян өрнүүлж байна
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, СУИС, Монголын байгалийн уран бүтээлчдийн холбооноос Дэлхийн усны өдрийг угтан “Усны нулимс” нөлөөллийн аян өрнүүлж эхэлжээ. Энэ нь уран бүтээлээр дамжуулан усны хомсдолын асуудлыг нийгмийн анхааралд оруулах, зохистой хэрэглээг нутагшуулах зорилготой санаачилга юм байна
2024-03-15
“Дэлхийн хүн амын 21 хувь нь визгүй зорчих боломжтой”
НҮБ-ын Аялал жуулчлалын агентлаг “Аялал жуулчлалын салбар дахь нээлттэй байдал цар тахлын өмнөх үеийн түвшинд очлоо” гэж зарлав. “Ковид-19”-өөс үүдэлтэй хямралыг богино хугацаанд даван туулж, эдийн засгаа сэргээхийн тулд улс орнууд визийн шаардлагаа сулруулж, зорчигчдын урсгалыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байгаа нь “Аялал жуулчлалын визийн нээлттэй байдлын индекс” тайлангаас харагдаж байна хэмээн тус байгууллагын судлаачид дурджээ
2024-03-14
Ойн доройтлыг бууруулах хамтын ажиллагааны суурийг тавьжээ
Ойн доройтол, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой ойн менежментийг бэхжүүлэхээр Европын Хөрөнгө Оруулалтын Банк, Монгол Улсын Засгийн Газартай ойн хамтын ажиллагааны санамж бичигт БОАЖ-ын Дэд Сайд М.Ганбаатар, Европын Хөрөнгө Оруулалтын Банкны Дэд Ерөнхийлөгч Тереза Червинска нар гарын үсэг зурлаа.Ойн салбарын хамтын ажиллагааны санамж бичиг нь Монгол Улс, Европын Холбооны ойн түншлэлийн хүрээнд ойг хамгаалах, ойн зохистой менежментийг хэрэгжүүлснээр орон нутгийн иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хүртээмжтэй нийгэм эдийн засгийг хөгжүүлэхэд ЕХОБ-ын дэмжлэгийг нэмэгдүүлнэ.
2024-03-14
Өнөөдөр 3 градус дулаан байна
Хур тунадас: Нутгийн хойд хагаст үүлшинэ. Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн сав газраар нойтон цас, цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.
2024-03-14
Шар усны үер болон халиа тошин үүсэхээс сэргийлэх ажилд 11 тэрбум төгрөг зарцуулна
Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор Засгийн газар, УОК-ын шийдвэрээр хаагдсан зам давааг нээх, малчдад хөнгөлөлттэй үнээр болон үнэ төлбөргүй өвс, тэжээл олгох, ХАА-н биржээр дамжуулан мал махыг малчдын гар дээрээс шууд худалдан авах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай хүргэх зэрэг ажлуудыг зохион байгуулж байна.
2024-03-13
Ирвэс нутагладаг газруудад туруутан амьтны судалгаа хийнэ
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар “Ирвэстэй нутгийн ирээдүй” төслийнхөө хүрээнд Баян-Өлгий аймгийн Сайр, Хатуугийн, Говь-Алтайн Хасагтхайрхан, Дарвийн, Увсын Хархираа, Түргэн, Цагаан шувуутын нуруунд туруутан амьтдын тоо толгой, тархац, байршил нутгийн судалгаа хийхээр болжээ.
2024-03-13
“Тэрбум мод” сан 15 төсөлд 800 хүртэлх сая төгрөгийн санхүүжилт олгоно
Ерөнхийлөгчийн санаачилсан мод тарих үндэсний хөдөлгөөнийг дэмжих зорилгоор Монголбанк, Монголын банкны холбооны гишүүдийн хамтран байгуулсан “Тэрбум мод” сан энэ онд 15 төсөлд 800 хүртэлх сая төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэжээ. Тодруулбал, нийслэл дэх сургууль, цэцэрлэг, эмнэлэг, асрамжийн газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлийн 10 төсөл тус бүрд 30, олон нийтийн оролцоонд суурилсан ойжуулалт, нөхөн сэргээлтийн таван ажилд 500 хүртэлх сая төгрөгийн хөрөнгө оруулахаар төлөвлөсөн байна.
2024-03-13
“Хог биш хог” цахим зөвлөгөөн зохион байгуулах нь
БОАЖЯ, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооноос Европын холбоо, “Каритас Чех репаблик” олон улсын байгууллагатай хамтран “Хог биш хог” сэдэвт цахим зөвлөгөөнийг энэ сарын 15-нд зохион байгуулах гэж байна.
2024-03-13
Увсад 464 бөхөн бүртгэжээ
Одоогоос 70 гаруй жилийн өмнө буюу 1950-иад оны үед Увс аймгийн Завхан сумд цөөн тооны бөхөн бүртгэгдсэн ч үүнээс хойших 60 орчим жилд эл амьтан үзэгдээгүй, энэ талаар тодорхой бүртгэл, судалгаа ч байгаагүй аж. Харин 2009 онд Увсын хязгаарт есөн бөхөн нутагшсаныг судлаач, мэргэжилтнүүд баталгаажуулж, олон нийтэд мэдээлж байжээ. Тэгвэл өдгөө эл ховор амьтны тоо толгой 15 жилийн өмнөхөөс 51.5 дахин өсөөд байна. Бөхөн тархац нутгаа тэлж байгаа нь нэг талаараа байгаль, цаг уурын тогтворгүй байдал, бэлчээрийн доройтол, хоол тэжээлийн хомсдол зэрэгтэй шууд холбоотой ч нөгөөтээгүүр, тухайн бүсэд хамгааллын арга хэмжээг тууштай хэрэгжүүлсний үр дүн хэмээн Дэлхийн байгаль хамгаалах сангийнхан дүгнэв.
2024-03-13
Үерийн эрсдэлтэй бүсэд 1487 айл байна
Улаанбаатар хотын шар усны үерийн эрсдэлийг нийслэлийн Онцгой комисс (НОК)-ынхон үнэлсэн байна. Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатарт үерийн эрсдэл маш өндөр, бусад дүүрэгт дунд болон бага эрсдэлтэй гэсэн дүн гарчээ. Түүнчлэн нийслэлд нийт 3947 объект шар усны үерт өртөж болзошгүй гэнэ. Тэдгээрийн дотор 1487 айл өрх багтсан байна. Эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны хүрээнд тэдгээр айлын заримыг нь нүүлгэн шилжүүлэх, ойролцоох далан, сувгийг нь цэвэрлэх, бэхжүүлэх, халиа, тошин үүсэн газарт тогтсон мөсийг зөөх зэрэг арга хэмжээ авч буйгаа НОК-оос мэдээлсэн. Тухайлбал, 20 аж ахуйн нэгж, байгууллагын 350 ажилтан 235 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 11 091 удаагийн рейсээр 221 820 тонн мөсийг зөөж тээвэрлэсэн гэнэ.
2024-03-13
Нутгийн баруун хагаст үүлшинэ
Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
2024-03-13
291 сум хог хаягдал шатаах зуухгүй байна
Улсын хэмжээнд 137 сум хог хаягдал тархахаас хамгаалах хашаагүй, 291 сум хог хаягдал шатаах зуухгүй, 113 сум хог хаягдлыг түрж нягтруулах техник хэрэгсэлгүй, 261 сум хог бутлах тоног төхөөрөмжгүй, 76 сум хог тээвэрлэх автомашингүй байна. Эдгээр тоон мэдээлэл нь үндэсний хэмжээнд хог хаягдлын менежментийг хангалттай түвшинд хэрэгжүүлэх тоног төхөөрөмжийн дутагдалтайг харуулна.
2024-03-12
Сүхбаатар аймагт 1950 тонн тэжээл, тэжээлийн будаа олгожээ
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрийн 94 хувь нь цасанд дарагдаж төмөр зуд нүүрлээд байна. Тус сум 1324 малчин өрхтэй, төмөр зудын нэрвэгдсэн 5 багийн малчин өрхөд 10 сая төгрөгийн хандив, 10 тонн гурилын тусламж үзүүллээ.
2024-03-11