Архангай, Төв, Завхан, Хэнтий, Говь-Алтай аймаг 100 жилийн ойн баяр наадам тэмдэглэнэ
Ардын Засгийн газрын 1923 оны шийдвэрээр Цэцэрлэг Мандал уулын аймаг, Богд хан уулын аймаг, Хантайшир уулын аймаг, Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмыг Архангай, Төв, Завхан, Хэнтий аймагт 2023 оны долдугаар сарын 27, 28-нд, Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмыг Говь-Алтай аймагт наймдугаар сарын 01, 02-нд тус тус тэмдэглэнэ.
2023-06-07
Хэнтий аймгийнхантай Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар хэлэлцлээ
Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж буй Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийн ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн бүрэлдэхүүний гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар Хэнтий аймагт ажиллалаа.
2023-05-29
Малчин өрхийн 57 хувийнх нь гамшгийн эрсдэл даах чадвар дунджаас доогуур байна
Дараа нь ган, зудтай жилд бэрхшээл тулгарсныг дурдсан бөгөөд эдгээрээс үүдэн мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, өвс тэжээлийн үнэ 37.2 хувиар өссөн гэжээ. Зудын сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор нийт өрхийн 45 хувь нь банкнаас зээл авсан бол 34 хувь нь зарим малаа зарсан, 17.7 хувь нь бог малын нийлүүлгийг хязгаарласан, 16.6 хувь нь бэлчээрийн нөөцтэй бүс нутагт отор хийсэн гэдгээ илэрхийлсэн байна.
2023-05-25
Үхрийн цул мах кг нь 23 000 төгрөгт хүрчээ
“Хүчит шонхор”, “Дэнжийн 1000” худалдааны төвд өчигдрийн байдлаар үхрийн ястай мах кг нь дунджаар 19 000, цул нь 20 000 төгрөгийн үнэтэй байсан бол хонины ястай махыг 14 500, цулыг нь 15 000-аар борлуулж байв. Энэ нь эдгээр худалдааны төвд борлуулж буй үхрийн махны үнэ сүүлийн зургаан сард кг тутамдаа 7000-8000, хониных нь 4000-5000 төгрөгөөр нэмэгдсэн дүн юм. Харин “Алтжин бөмбөгөр”, Баянгол дүүргийн XIX хороонд байрлалтай “Таван-Эрдэнэ” худалдааны төвд өчигдөр үхрийн цул махыг 22 000-23 000, ястайг нь 21 000, хонины ястай махыг 17 000-18 000 төгрөгөөр борлуулж байлаа.
2023-05-24
Нийт нутгийн 10 орчим хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна
Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Сүхбаатарын ихэнх, Увс, Ховд, Хөвсгөл, Төв, Дорноговийн зарим сумдын нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал бэлчээх боломжгүй.
2023-05-24
Ч.МЯГМАРСҮРЭН: Хөдөөд сайхан амьдрах боломж дүүрэн бий
Завхан аймгийн Их-Уул сумын мянгат малчин айлд зочлох завшаан тохиов. Өрхийн тэргүүнийг Ч.Мягмарсүрэн, эзэгтэйг П.Бадамгарав гэдэг. 1992 онд гал голомтоо бадраасан тэд өдгөө таван хүүгийн аав, ээж болжээ. Тэднийх хөдөлмөрч айл болох нь хоттой хонь, аж ахуйгаас нь илт харагдана. Хажуу, саахалтдаа ээлтэй хос хэмээн нутгийн олон тэднийг магтдаг юм билээ. Ч.Мягмарсүрэн, П.Бадамгарав нар улсын аварга малчин хэмээх хүндтэй шагналын эзэн болж, айл хотныхон, ах, дүүгээ урин залж, баяраа хуваалцаж байхтай нь таарч ярилцсанаа хүргэе.
2023-05-23
Цасан шуурганд уруудсан долоон иргэнийг оллоо
Зүүн аймгуудын нутгаар болсон цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас төөрч, сураггүй болсон найман иргэнийг эрэн хайх ажиллагаа Хэнтий, Сүхбаатар аймагт явагдаж байсан. Тэгвэл оройны 19:00 цагийн байдлаар Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төөрч, сураггүй болсон нэг иргэний цогцсыг олж, бусад долоон иргэнийг эсэн мэнд олсон тул эрлийн ажиллагааг зогсоолоо
2023-05-20
Газар тариалангийн салбарын хөгжлийн гурван саад
Энэ талаар ХХААХҮЯ-наас тодрууллаа. Тус яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ “Тариалангийн газрыг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн ирүүлж буй тоо хэмжээнд үндэслэн тооцдог. Аж ахуйн нэгжүүд жил бүр хаана, хэдэн га талбайд ямар бүтээгдэхүүн тарихаа шийддэг учраас талбайн хэмжээг нэмэгдүүлэхэд төрөөс оролцох боломжгүй гэсэн үг” хэмээв.
2023-05-19