Хөвсгөл аймгийнхан органик бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа
Энэ бүслүүрт Хөвсгөл нуур орчмын найман сумын газар нутаг хамаардаг. Ийм газарт бэлчиж, тайга, ойн, эмийн ургамлаар хооллож байгаа мал эрүүл, мах нь органик юм” гэж онцолсон. Аймгийн удирдлага энэ боломжоо ашиглан малчдынхаа орлогыг өсгөх, эрүүл мах экспортод гаргахын тулд тодорхой ажлуудыг зохион байгуулж эхэлжээ. Тухайлбал, аймгийн Мал эмнэлгийн газраас орон нутгийнхаа малыг нарийвчлан бүртгэлжүүлж буй. Улмаар Хөвсгөл аймгийн сумууд эрүүл бүс гэсэн үнэлгээ ч авч эхэлсэн байна. Жишээ нь, Ханх, Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Түнэл, Эрдэнэбулган сум эрүүл бүсээр нэрлэгджээ.
2023-09-25
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: цас орж, шуурна
Өнөө маргаашдаа нутгийн төв хэсгээр ахиухан хэмжээний бороо, 24-нд нутгийн баруун хэсгээр, 25, 26-нд нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
2023-09-23
45 529 тэмээтэй Баянхонгорынхон ингэний 30-40 ферм байгуулахаар дэмжлэг хүслээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянхонгор аймагт ажиллаж байна. Тэрбээр дулааны станц болон шинэ суурьшлын бүс дэх мах, хүнсний ногооны зоорь болон ингэний сүү боловсруулах үйлдвэрийн барилгын ажлын явцтай танилцлаа. Баянхонгор суманд БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийг хэрэгжүүлж буй бөгөөд энэ оны тавдугаар сард ажил нь эхэлсэн, 2024 оны зургадугаар сард ашиглалтад өгөхөөр төлөвлөж байна.
2023-09-21
“Зуунмод” дулааны станцын бүтээн байгуулалт удаашралтай байна
“Зуунмод” дулааны станцын бүтээн байгуулалт удаашралтай байна
Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын энэ лхагва гаригийн хуралдаанд “Зуунмод” дулааны станцын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийхийг холбогдох албаныханд үүрэг болголоо. Учир нь, 10 аймагт баригдаж буй дулааны станцуудаас ажлын явц нь хамгийн удаашралтай нь энэ төсөл юм байна.
2023-09-19
Хөдөөг сэргээх их үйлсийн дөнгө
...Монгол орны хоймор нутаг Хөвсгөл аймагт саяхан ажиллаад ирлээ. Тэндээс мөн л жалга довны үзэл, хандлага нэвт “ханхалж” байна. Орон нутгийн захиргааныхантай уулзсан ч, иргэдтэй санал бодол солилцсон ч“Аялал жуулчлалын салбарын орлогыг гаднынхан (тус нутгийнх биш) л хамдаг” гэж ярьж байлаа...
2023-09-11