Өвөлжилт хүндэрсэн аймаг, дүүргүүдэд хивэг, тэжээл, шатахуун олгохоор боллоо
Цаг уурын байгууллагаас манай орны дийлэнх нутагт өвөлжилт хүндэрснийг мэдээлээд буй. Тодруулбал, энэ сарын 10-ны байдлаарх үнэлгээгээр найман аймгийн 18 сумд төмөр буюу шилэн, 16 аймгийн 85 сумд цагаан зуд нүүрлэж, 16 аймгийн 75 сумд цагаанаар зудархуу байгааг тогтоосон юм. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Улсын комисс өвөлжилт хүндэрсэн зарим аймагт улсын нөөцөөс шатахуун, хивэг, тэжээл олгохоор болжээ
2024-01-16
Ашиглалтад оруулаад нэг жил ч болоогүй спорт заал тараа таниулав уу
“Эрдмийн эхлэл” нь Увс аймаг дахь хувийн хэвшлийн ганц сургууль аж. Тус сургуулийнхан өөрсдийн хөрөнгөөр спорт заалаа барьж, ашиглалтад оруулсан гэнэ. Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан сургуулийн захиргаанаас өчигдөр “Спорт заалны татуурга тасарсан тул бид 2023 оны арванхоёрдугаар сарын 28-наас заалны үйл ажиллагааг зогсоосон. Аюулгүй байдлын үүднээс заалны дээвэр нураах ажлыг эхлүүлсэн болно. Одоогоор карказ нийлүүлсэн компани, угсарсан байгууллагатай холбогдож арга хэмжээ авч байна” гэсэн мэдэгдэл гаргаад, спорт заалны барилга чанаргүйгээс болж нурсан нь ташаа хэмээн мэдээлсэн юм. Өдгөө спорт заалыг засах ажлыг үргэлжлүүлж буй бөгөөд хэзээ ашиглалтад оруулах нь тодорхойгүй гэв.
2024-01-03
ӨМНӨГОВЬ: Баруун чиглэлийн 30 км авто замыг байнгын ашиглалтад хүлээн авлаа
Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Нутгийн хишиг” хөтөлбөрийн томоохон зорилт болох “Нутгийн зам" хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2023 онд баригдсан Даланзадгад-Гурвантэс чиглэлийн 30 км замыг Улсын комиссын шийдвэрээр байнгын ашиглалтад хүлээн авч, өнөөдөр тус замын хөдөлгөөнийг албан ёсоор нээлээ.
2023-12-26
Орон нутаг руу шатахуун түгээх боломжоор хангана
УОК-ын Шуурхай штабаас газрын тосны бүтээгдэхүүн импортлогч, худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжийн удирдлагуудтай уулзалт хийлээ. Уулзалтад Ник, Петростар, Шунхлай, Сод Монгол, Магнай трейд, Газ Ойл, Нью энержи стар, Синчи ойл зэрэг аж, ахуйн нэгжийн удирдлагууд оролцож, шатахуун тээвэрлэлтийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцжээ.
2023-12-24
Ирэх онд малын тэжээл экспортлохгүй
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан өвөлжилтийн нөхцөл байдал, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон Архангай, Завхан аймагт ажилласан талаараа Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийсэн байна. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр Монгол орны нийт нутгийн 81 хувьд цасан бүрхүүл тогтсон бөгөөд цаашид хүйтний эрч чангарах, их хэмжээний цас орох, хүчтэй цасан шуурга шуурах, цасны өнгөн хэсэг хайлмагтаж мөсөн бүрхүүл тогтох зэргээр өвөлжилт, хаваржилтын байдал улам хүндрэх төлөвтэй байгаа аж. Энэ сарын 10-ны байдлаар 11 аймгийн 40 сум цагаан зудтай, 12 аймгийн 48 сум зудархуу нөхцөлд байна.
2023-12-21