Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөдөө

Өвөлжилт хүндэрсэн нутгуудад дахин их хэмжээний цас орж, шуурна 

Иргэд зам товчлох зорилгоор гол, нуурын мөсөн дээгүүр зорчиж байгаад тээврийн хэрэгсэлтэйгээ осолдох тохиолдол орон нутагт олон гарч байгааг ОБЕГ-аас мэдээлэв. Он гарснаас хойш улсын хэмжээнд энэ төрлийн 21 дуудлага бүртгэгдсэн бөгөөд алба хаагчид 35 хүний амийг авран, 16 тээврийн хэрэгслийг татан гаргажээ. Цаг уурын байгууллагаас мэдээлснээр ихэнх гол, нуурын мөсний зузаан 10-25 см болсон ч олон жилийн дундаж хэмжээнд хүрэхгүй, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 10-30 см-ээр нимгэн, хүн, мал, тээврийн хэрэгсэл аюулгүй зорчих боломжгүй байгааг анхааруулав.
2023-11-15

Хязаалан гунан үхрийн үнэ 1.72 сая төгрөгт хүрчээ 

Мөн эр хонины үнэ 219 500 төгрөг болсон нь 25 400, эр ямааных 145 900 төгрөгт хүрсэн нь 7500-гаар нэмэгдсэн дүн гэнэ. Тэгвэл үхрийн хоёр метрээс дээш урттай шир аравдугаар сард 4900 төгрөг болсон нь өмнөх жилийн мөн үеийнхээс 1000- аар буурсан гэсэн үг. Харин цагаан ноолуур кг нь дунджаар 96 000 төгрөгт хүрсэн нь 2022 оныхтой харьцуулахад 5000-аар дээшилсэн үзүүлэлт юм. Эл бүтээгдэхүүн өнгөрсөн сард Улаанбаатарт хамгийн өндөр буюу кг нь 125 000, Булган, Хөвсгөл аймагт хамгийн бага буюу 80 000 төгрөгийн ханштай байв. Сонирхуулахад, хоёр метрээс дээш урттай, үхрийн ширний үнэ 2020 оны аравдугаар сард 6900, дараа жилийнх нь мөн үед 6100 төгрөг байсан дүн бий. Тэгвэл цагаан ноолуур кг нь 2020 оны аравдугаар сард дунджаар 52 000, 2021 онд 110 000 төгрөг байсан юм. 
2023-11-15

Малчид малаа үйлдвэрүүдэд дундын зуучлалгүй арилжив

“Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн “Ложистикийн төв”-д зохион байгуулагдсан тус арилжаанд 1200 орчим толгой бог мал
2023-11-11

 820 мал хорогдож, 170.2 сая төгрөгийн хохирол учирсан гэж урьдчилсан байдлаар тогтоолоо

Энэ сарын 3-5-нд их хэмжээний цас орсноос өвөлжилт нь хүндрээд буй Төв аймгийн Лүн, Эрдэнэсант сумд өчигдрөөс УОК-ын ажлын хэсэг ажиллаж эхлэв. Тус бүрэлдэхүүн сумдын Онцгой комисст шаардлагатай техник хэрэгсэл, хүн хүчний дэмжлэг үзүүлж, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж байгаа бол ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадынхан Төв аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчидтай хамтран цасанд хаагдсан зам, гарцыг нээх, малчдыг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна. 
2023-11-09

Цасанд боогдсон малчдыг нүүлгэн шилжүүлж байна

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас Төв аймгийн Эрдэнэсант, Бүрэн, Лүн, Өндөрширээт суманд нөхцөл байдал хүндэрч, иргэд, малчид цасанд боогдсон, өвөлжөөндөө бууж амжаагүй зэрэг асуудал үүсээд байна.
2023-11-08

Төв аймгийн Лүн суманд шуурганаас болж нэг иргэн амь эрсэджээ

Төв аймгийн Лүн суманд арваннэгдүгээр сарын 4-ний өдрийн 05:30 цагт орсон цас 11 цаг үргэлжлэн, аюулт үзэгдлийн хэмжээнд хүрсэн. Цаг уурын аюулт үзэгдлийн улмаас 17 иргэн шуурганд төөрсөн дуудлага, мэдээллийн дагуу ажиллаж, 16 иргэнийг эсэн мэнд олж, нэг иргэн амь эрсэдсэн.
2023-11-08

Урамшууллыг нэмснээр сэрүүний улиралд шингэн сүүний нийлүүлэлт өсжээ

Засгийн газрын 2020 оны “Журам батлах тухай” 130 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн малын түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид мөнгөн урамшуулал олгох журам”-ыг хэрэгжүүлснээр хуурай сүүний импортын хамаарал буурч, сэрүүний улирлын шингэн сүүний нийлүүлэлт нэмэгджээ.
2023-11-08

“Хөдөө аж ахуйн платформыг хөгжүүлэх” ажлыг амжилттай хэрэгжүүллээ

“Ухаалаг хөдөө аж ахуй эрхлэхэд зориулсан хөдөө аж ахуйн платформыг хөгжүүлэх” ажлыг амжилттай хэрэгжүүллээ
2023-11-06

Шуурганд төөрсөн 25 иргэнийг олж, нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Онцгой байдлын байгууллагад цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас арваннэгдүгээр сарын 3-4-ний өдрүүдэд малдаа яваад төөрсөн, сураггүй болсон нийт 19 дуудлага, мэдээлэл бүртгэгдээд байна.
2023-11-05

“Invest Khentii” хөрөнгө оруулагчдын чуулган болж байна

Хэлэлцүүлгийн үеэр Хэнтий аймгийн Чандганы талд байрлах Мэтагро компани үхэр болон гахай бордох чиглэлээр аймгийн удирдлагуудтай хамтын ажиллагааны гэрээ үзэглэсэн юм.
2023-11-03

Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцыг хянаж байна

УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцыг хянах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор орон нутагт ажиллаж байна.
2023-11-01

Завханы зургаан сумын малыг Багахайрханд оторлуулна

Улсын хэмжээн дэх аймаг дундын 9 бүс нутгийн нэг болох уг бүс нутагт энэ жил Ургамал, Дөрвөлжин, Завханмандал, Цэцэн-Уул, Сонгино, Эрдэнэхайрхан сумдын мал өвөлжинө.
2023-10-27

2368 өрхөд “Нүүдэлчин” зуух олгох нь 

Тус зуух нь угаасан коксжих нүүрс түлэх зориулалттай, давхар шаталттай, хаягдал үнс, утаа тортог, угаарын хий бага ялгаруулдаг, түлшинд хэмнэлттэй зэрэг олон давуу талтай учир агаар, орчны бохирдол, эрчим хүчний хэрэглээг бууруулахад чухал хувь нэмэр оруулна гэж тооцоолсон байна. Эл хөтөлбөрийн хүрээнд шинэ техник, технологи, инновац шингэсэн дэвшилт шийдлүүд нэвтрүүлэхээр төлөвлөсний нэг нь “Нүүдэлчин” зуух гэнэ. Үүнийг орон нутгийн засаг захиргааны байгууллага зах зээлийнх нь үнээс 10 дахин бага ханшаар тооцож, 100 мянган төгрөгөөр айлуудад олгож буй аж. Тус аймаг ирэх жилд багтаан гэр хорооллынхоо бүх айлыг ийм зуухаар хангахаар төлөвлөжээ. 
2023-10-18

Залуу малчдыг дэмжих зорилгоор 10 хөтөлбөр хэрэгжүүлэх нь

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар нь Монгол Улсын ДНБ-ий 13.1, ажиллах хүчний 55.8, экспортын орлогын зургаан хувийг бүрдүүлж буй гэнэ.
2023-10-09

Төмсний хураалт 50.7 хувьтай байна

26.4 мянган га-гаас 34.8 мянган тонн улаанбуудай, 9.2 мянган га-гаас 82.2 мянган тонн төмс, 6.6 мянган га-гаас 72.9 мянган тонн хүнсний ногоо
2023-10-03

Жилд 400-600 үхэр зах зээлд нийлүүлдэг

Тус аж ахуй нь нэг дор 600 үхэр зэрэг бордох хүчин чадалтай бөгөөд жилдээ 400-600 үхэр зах зээлд нийлүүлдэг байна. Орон нутгийн 15 орчим хүнийг ажлын байраар хангаж, сумын болон зэргэлдээх аймгийн 120-160 малчин өрхтэй хамтран ажиллаж стейк болон өвлийн үдэш зэрэг үхрийн махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
2023-10-02

Мах боловсруулах салбарын тулгамдсан асуудлыг хэлэлцлээ

Мах боловсруулах салбарын талуудын уулзалт, хэлэлцүүлэг Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Төв номын санд боллоо. Тус уулзалтаар мах боловсруулах салбарт тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрлэх арга зам болон тус салбарыг экспортын чиг баримжаатай хөгжүүлэхэд гаргаж буй шийдэл, сүүлийн үед хийж буй ажлуудын талаар хэлэлцсэн юм.
2023-10-02

Үхэр бордох аж ахуй жилдээ 400-600 үхэр зах зээлд нийлүүлдэг

Үхэр бордох “Занадуразорбак” ХХК нь мал аж ахуй бэлчээрийн менежментийг зохистой хослуулах
2023-10-01