Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хот

Нийслэлийн өмчийг тоолно

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.
2023-11-20

Цаснаар 2096 тонн давс, 627 тонн бодис зарцуулжээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явууллаа. Энэ үеэр өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар холбогдох албаныхнаас тодрууллаа. 
2023-11-20

Нийтийн тээврийн салбарт боловсон хүчин дутагдалтай байна

Нийтийн тээврийн салбарт боловсон хүчин дутагдалтай байна. Тухайлбал, инженер техникийн 329 ажилтан байгаа бөгөөд нэмэлтээр 38 хүн шаардлагатай. Засвар үйлчилгээний 241 ажилтан байгаагаас 62 орон тоо сул байна. Мөн 2039 жолооч байгаа бөгөөд 221 хүн шаардлагатай байна. Жолооч хүрэлцээгүй нь автобус үйлчилгээнд явахад нөлөөлж байгаа тул цалин хөлс нэмэгдүүлэх шаардлага бий болсныг дурдаж байлаа.
2023-11-18

Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт орууллаа

НИТХ-ын ээлжит бус XVI хуралдааны нэгдүгээр хэлэлцүүлэг энэ сарын 13-нд болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг танилцуулсан. Тэгвэл хоёрдугаар хэлэлцүүлэг өнөөдөр болж, нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, НИТХ дахь намын бүлэг, хороод санал дүгнэлтээ танилцуулан, тэдний саналыг тусган баталлаа.
2023-11-17

Б.Лхагвасүрэн: УИХ шийдвэр гаргавал ипотекийн зээлийн зөрүүг зохицуулах боломжтой

2020 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн ипотекийн зээлийг 6 хувь руу шилжүүлсэн. Дээрх хугацаанаас өмнө хөтөлбөрийн хүрээнд 4.9 их наяд төгрөгийг 100 000 гаруй зээлдэгчид 8 хувийн хүүтэй олгожээ.
2023-11-16

Хотын стандарт, хяналтын газраас гурван тохиолдолд барилгын техникийн дүгнэлт гаргана

Барилгын тухай хууль болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу барилга өмчлөгч, эзэмшигч нь
2023-11-15

МУИС-ийн III байрыг нурааж эхэлжээ 

Тус сургууль “МУИС кампус” төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хичээлийн III байраа нураахаар төлөвлөснөө мэдээлж байв. Тиймээс оюутнуудаа “Улаанбаатар” сургууль, Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн байранд хичээллүүлэх болсон юм. Оюутнууд өөр байранд хичээллэхэд тохиромжгүй байгаа талаар олон удаа сургуулийнхаа удирдлагуудад хандсан ч тусыг ололгүй өдий хүрчээ. 
2023-11-15

Хувийн хэвшилд шилжүүлсэн хог ачих үйлчилгээ жигдрээгүй байна

Засгийн газраас төр бүх ажил, үйлчилгээг хийж, өөртөө ачаа үүрүүлэх шаардлагагүй гэж үзэн, заримыг нь хувийн хэвшлийн компани, мэргэжлийн холбоодод шилжүүлж эхэлсэн. Үүний нэгэн жишээ нь Баянзүрх дүүргийн хог тээврийн үйлчилгээг хувийн хэвшилд өнгөрсөн сард шилжүүлсэн нь юм. Нийслэлд анх удаа хог ачих үйлчилгээг хувийн байгууллагад шилжүүлснээр ямар үр дүн гарч байгааг сурвалжиллаа. 
2023-11-15

Нарантуул, Дүнжингарав, Зуун айл, Өгөөмөр, Да хүрээ захууд амарна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ийн саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоосон.
2023-11-14

Нийслэлийн төсвийн урсгал зардлыг 27.6 тэрбум төгрөгөөр бууруулна

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVI хуралдааны үеэр Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах төсвийн төслийн танилцуулгыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хийлээ. 
2023-11-13

Нийслэлийн урсгал зардлаас 27.6 тэрбум төгрөг хэмнэхээр тооцжээ

Төсвийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх, ил тод байдлыг хангах, зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх хүрээнд нийслэлийн 2023 оны төсвийн урсгал зардлаас 27.6 тэрбум төгрөг хэмнэхээр тооцжээ.
2023-11-13

Түгжрэл бууруулах тээвэр логистикийн оновчтой шийдлийг хэлэлцлээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан нийслэлийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээ, хүнсний худалдаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл 700 гаруй хүнтэй зөвлөлдөх уулзалт хийлээ.
2023-11-13

 Орон сууцын ам метрийнх нь дундаж үнэ 3.95 сая төгрөгт хүрэв 

Эл хугацаанд дээрх дүн Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.26 сая төгрөг байв. Тэгвэл Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцын ам метр нь 3.96, Чингэлтэйд 3.73, Баянголд 3.63, Баянзүрхэд 3.47, Сонгинохайрханд 2.6 сая төгрөгийн үнэтэй байсан гэнэ. Тэгвэл өмнөх сард хуучин орон сууцын ам метрийнх нь дундаж үнэ 3.47 сая төгрөг болсон байна. Сүхбаатар дүүрэгт ийм орон сууцын ам метрийнх нь үнэ 3.89 сая болсон нь хамгийн өндөрт тооцогдсон юм. Дээрх хугацаанд Хан-Уулд хуучин орон сууцын ам метр нь 3.87, Чингэлтэйд 3.8, Баянзүрхэд 3.28, Баянголд 2.98, Сонгинохайрхан дүүрэгт 2.54 сая төгрөгийн үнэтэй байсан аж. 
2023-11-13

Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил 68 хувьтай байна

Иймд энэ байршилд нүхэн гарц ашиглалтад орвол төв зам буюу Энхтайвны өргөн чөлөөнөөс баруун тийш 22-ын товчоо хүртэлх авто замын хөдөлгөөн
2023-11-11

“Шунхлай” шатахуун түгээх станцын газрыг чөлөөлж дууслаа

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд Дунд гол дагуу байрлаж байсан “Шунхлай” шатахуун түгээх станцыг буулган,
2023-11-11

Ус дахин боловсруулах үйлдвэр 14-18 сая шоо метр гүний цэнгэг ус хэмнэнэ

Одоогийн байдлаар Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-аас нэгдсэн шугам сүлжээнд жилд 50 сая гаруй шоо метр усыг
2023-11-10

350 машины зогсоолыг ирэх долоо хоногт ашиглалтад оруулах нь

Сүхбаатар дүүргийн нутаг, 32-ын тойргийн баруун урд уулзвар орчмын 10 000 ам метр талбайд 350 машины зогсоол байгуулж байна. Уг ажлыг өнгөрсөн сарын сүүлчээр эхлүүлжээ. Тус газарт мөн дугуйн зам, нийтийн бие засах газар, гэрэлтүүлэг, иж бүрэн камер зэргийг цогцоор нь хийх гэнэ. Энэ байршилд өмнө нь түр саатуулах журмын хашаа байсан бөгөөд нийслэлийн Засаг даргын захирамжаар чөлөөлж, зогсоол байгуулахаар шийдвэрлэсэн юм. Улаанбаатарын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзоригоос ажлын явцын талаар лавлахад “Ажил ид үргэлжилж байна.
2023-11-10

Тоон системийн радио станцыг нэвтрүүллээ

Нийслэлийн зургаан дүүргийн газар нутгийн төв хэсгийг хамарсан тоон системийн дахин дамжуулах станцыг суурилуулж
2023-11-10