СӨХ-ны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг оноос өмнө боловсруулна
Нийслэлийн иргэд, оршин суугчдын эрх ашгийг хамгаалах, Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-ны үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, үүрэг, хариуцлагыг оновчтой тогтоох зорилгоор Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахаар өнгөрсөн гуравдугаар сард Ажлын хэсэг байгуулсан.
2023-11-29
Метроны зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг боловсруулж эхэллээ
Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос Засгийн газрын 2023 оны арваннэгдүгээр сарын 15, 22-ны хуралдаанаар Метроны урьдчилсан тооцоолол, танилцуулгад яамдын саналыг нэгтгэн, хэлэлцүүлсэн. Үүний дүнд 2024-2028 онд багтаан Энхтайваны өргөн чөлөөг хамруулсан хөндлөн чиглэлд 17.7 км урт метро барьж байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргаад буй.
2023-11-28
Ногоон байшинд амьдрах нь зардал хэмнэнэ
Эрчим хүчний хэмнэлттэй, нарны эх үүсвэрээс дулаан, цахилгаанаа шийдсэн амины орон сууц, хорооллыг олноор барих, иргэдийн амьдралд нэвтрүүлэхийн ашиг тус, байгаль орчинд үзүүлэх эерэг нөлөөллийн талаар бид өмнөх нийтлэлүүддээ дурдсан. Тэгвэл энэ удаа өрхийн болон улсын эдийн засагт үзүүлэх эерэг нөлөөний талаар хөндлөө. Ингэхдээ эрчим хүчний хэмнэлттэй, дулаалсан болон дулааны алдагдалтай байшин, мөн гэрт амьдардаг айл өрхийн зардлыг харьцуулсан юм.
2023-11-27
Сурагчдын сэтгэл зүйг дэмжихэд НҮБ-тэй хамтарна
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланг хүлээн авч уулзан, НЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан хооронд Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
2023-11-27
Нийслэлийн ногоон бүсийн ашиглалт, хамгаалалтын журмыг шинэчлэн боловсруулна
Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан Нийслэлийн ногоон бүсийн ашиглалт, хамгаалалтын журмыг шинэчлэн боловсруулах Ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Тус ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг ахалж, дэд даргаар Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Р.Энхтайван ажиллаж, бүрэлдэхүүнд нийслэл, дүүргийн холбогдох 17 газар, хэлтэс багтаж байна.
2023-11-24
Гэр хорооллын хогийн жалгыг цэвэрлэж, бичил цэцэрлэгт хүрээлэн болгож тохижуулжээ
Иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх, хүүхдүүд тоглох, амрах, ая тухтай орчныг бүрдүүлэхэд том бүтээн байгуулалт чухал нь гарцаагүй. Гэхдээ санаачилга, сэтгэл байвал бага зайд ч тухтай орчныг бүрдүүлэх боломж бий. Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороон дахь ногоон байгууламж, 3х3 сагсан бөмбөгийн талбай бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн үүний нэг жишээ юм. Энэхүү талбайг хог хаягдлаар дүүрсэн жалга байсныг цэвэрлэн тэгшилж, дүүргийн төсвөөр явган болон дугуйн зам, сүүдрэвч, сагсан бөмбөгийн 3х3 талбайтай болгон тохижуулж, автомашингүй гудамж болгосон нь оршин суугчдын чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай газар болжээ.
2023-11-24
"Гэрэлтүүлэг муутай, харанхуй, үзэгдэх орчин муутай байршлуудад лед гэрлэн гарцуудыг байршуулах шаардлагатай"
Нийслэлийн 2023 оны төсвийн тодотголд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын чиглэлийн арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд нийслэлийн сургууль орчмын 102 байршилд лед гэрлэн гарц хийхээр төлөвлөсөн юм. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг есөн дүүргийн удирдлагуудтай уулзаж, тус ажлыг шуурхай гүйцэтгэхийг даалгалаа.
2023-11-23
Нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг шинэчилнэ
Нийслэлийн есөн дүүрэг, 204 хорооны хуваарилалт нь хүн амын тоо, шилжилт хөдөлгөөн, төвлөрөл, эдийн засгийн чадавхи, нийгмийн дэд бүтцийн нөхцөл байдал харилцан адилгүй үзүүлэлттэй бөгөөд бүтцийн хувьд нэгж бие даан тэлж хөгжих, иргэдэд төрийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэхэд ихээхэн хүндрэл үүсдэг байна. Нийслэл хотын засаг захиргааны нийт 213 нэгжийн үйл ажиллагаанд чиг үүргийн шинжилгээ хийж, үр дүнтэй, оновчтой засаг захиргааны нэгжийн хуваарилалт хийх зайлшгүй шаардлага үүссэн байна.
2023-11-22
2028 оноос метрогоор зорчдог болно
Метротой холбоотой ТЭЗҮ-ийг 2013 онд ЖАЙКА, 2011 онд КОЙКА, 2022 онд БНХАУ-ын төмөр замын дөрөвдүгээр товчоо урьдчилсан байдлаар хийсэн байдаг. Эдгээрт үндэслэн метроны ТЭЗҮ-ийг хийх боломж бүрдэж байгаа. Газар доогуурх тээврийн хэрэгсэл буюу метро барих шийдвэр Засгийн газрын түвшинд анх удаа гарлаа
2023-11-22
Сургууль орчмын 102 байршилд ямар ч гэрэлтүүлэггүй
Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль орчмын явган хүний гарцад замын хөдөлгөөний дүрэмд заасан тэмдэг, тэмдэглэгээгээр лед гэрлэн гарц суурилуулах туршилт хийж буй. Тус туршилтын ажлыг нийслэлийн зүгээс дэмжин, эхний ээлжид 102 байршилд хийхээр нийслэлийн 2023 оны төсвийн тодотголд тусгаад байна.
2023-11-22
Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ
2023 оны дөрөвдүгээр улирлын төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ. Энэ удаагийн шалгалтад орон нутагт 3652, нийслэлд 1594 хүн бүртгүүлжээ. Шалтгалт арваннэгдүгээр сарын 22-24-нд гурван өдрийн турш үргэлжлэх бөгөөд нийслэл дэх шалгалтыг Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт зохион байгуулж байна.
2023-11-22